Жэк Ма: AI эрин үед хөдөөгийн боловсролын систем хаягдаж байна

Жэк Ма: AI эрин үед хөдөөгийн боловсролын систем хаягдаж байна

Жэк Ма: AI эрин үед хөдөөгийн боловсролын систем хаягдаж байна

"Alibaba"-ийн үүсгэн байгуулагч Жэк Ма Даваа гаригт /2026.01.26/ Хятадын хөдөө орон нутгийн багш нартай уулзжээ. Нэгэн цагт англи хэлний багш байсан тэрбээр хөдөө орон нутгийн сургуулиуд хуучны цээжлүүлдэг арга барилаас татгалзаж, илүү сониуч, бүтээлч байдлыг хүүхдэд төлөвшүүлэхэд анхааран, хиймэл оюун ухааны эрин үетэй хөл нийлүүлэх хэрэгтэйг сануулав.

Хиймэл оюун ухааны эрин үе хөдөө орон нутгийн боловсролын системд сорилт болж буйн зэрэгцээ боловсролын үндсэн үнэт зүйлсээ эргэн харж, сэргээх тухай сануулж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь технологид хэт найдалгүй багш, сурагчид суурилсан хуучин арга барилыг хаягдуулж болохгүй гэсэн санаа юм.

Жэк Ма хэлэхдээ "Энэ цаг үед хиймэл оюун ухааныг хэрэглэх үү, эс хэрэглэх үү гэдэг нь чухал биш. Харин хиймэл оюун ухаааныг хэрхэн ухаалгаар ашиглах вэ гэдгийг хүүхдүүдэд заах нь гол асуудал. Боловсролын систем хүүхдүүдийг хиймэл оюун ухаантай өрсөлдүүлэх ёсгүй юм. Үүний оронд хүүхдүүдийг сониуч зан дээрээ суурилж суралцахад туслах ёстой. Сониуч байдал бол тооцоолох ур чадварын эх үндэс" гэжээ.

Тэрбээр өнгөрсөн жил мөн орон нутгийн багш нарт хандаж хэлэхдээ "Хиймэл оюун ухаан дэлхийн ирэх 10 жилийг дахин тодорхойлно" гэсэн билээ.

Түүний үүсгэн байгуулсан "Хөдөөгийн багш нарын санаачлага" гэх сан бий. Энэ сангийн хөтөлбөрийн хүрээнд Жэк Ма жил бүр орон нутгийн 100 багштай уулздаг болоод 11 дэх жилтэйгээ золгож байна. Тус сангийн зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа хөдөө орон нутгийн багш нарыг санхүүгийн хувьд дэмжих, мэргэжлийн сургалтаар хангахад чиглэдэг.

Жэк Магийн энэ жил хэлсэн үг хиймэл оюун ухааны эрин үед хөдөө орон нутгийн боловсролын систем хаягдаад байгааг онцолсон юм. Хиймэл оюун ухааны эрин үед гарч буй зааг ялгаа яг үнэндээ технологийн зааг биш аж. Сониуч байдал, төсөөлөн бодох чадвар, бүтээлч байдал, шүүн тунгаах чадвар, хамтын ажиллагаа, энэ бүхэнд гарч буй зааг ялгаа юм. "Боловсролын систем 1000 хүүхдэд нэг ижил хариулт өгөх гэж зорих бус 1000 хүүхэд 1000 өөр асуулт асуудаг болгоход чиглэх ёстой" гэдгийг Жэк Ма хэлсэн юм.

Тэрбээр хүний орлох хиймэл оюун ухаан бүтээх бус хүний төлөө үйлчилдэг, ойлгодог хиймэл оюун ухаан бүтээхийг хөгжүүлэгчдэд өмнө нь уриалж байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-01-29 122.201.31.147

Хөдөөгийн боловсролдоо хаа сайгүй л анхаармаар байна. Зарим нь тасраад бодит ертөнцөөс алга болох нь ээ кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж