БНСУ цахилгааны үнэд хөнгөлөлт үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

БНСУ цахилгааны үнэд хөнгөлөлт үзүүлнэ

БНСУ цахилгааны үнэд хөнгөлөлт үзүүлнэ

Өмнөд Солонгост агаарын хэм зарим газраар  +40 хэм хүрч байгаа хэт халалтын өдрүүдэд цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх тушаал гаргасныг Хөх ордноос мэдээлжээ.   

Цахилгаан сэнс, агааржуулалтын системийг өдрийн халуунд байнга асааснаас цахилгааны үнэд санаа зовж байгаа айл өрхүүд олон байгаа юм. Зарим айл өрхүүд цахилгааны төлбөртөө санаа зовон сэнс, агааржуулагчаа асаахгүй байгаа гэнэ. 

Тэгвэл БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин цахилгаан сэнс, агааржуулагчаа ханатлаа асаах боломжийг олгожээ. Долоо, наймдугаар сарын цахилгааны төлбөрийг доогуур орлоготой айл өрхүүд, нийгмийн халамжийн байгууллагуудын эрчим хүчний төлбөрт хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахыг үүрэгдсэн байна. 

Эх сурвалж: Yonhap news 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж