Аудит нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Аудит нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов

Аудит нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов

Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд  нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг өнөөдөр /2018.08.06/ тогтоолоо

Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна.

Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан тооцоолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж