АНУ-ын Калифорни мужид халуун бороо оржээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын Калифорни мужид халуун бороо оржээ

АНУ-ын Калифорни мужид халуун бороо оржээ

Дэлхийн хамгийн халуун бороо АНУ-ын Калифорни мужийн Империал хотод орсон болохыг цаг уур судлаачид тогтоосон байна.

“2018 оны долдугаар сарын 24-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт хэт халсан өдөр 119 Фаренгейтын градус буюу цельсийн 48.3 градустай тэнцэх халуун бороо орсон” гэж Weather Underground сайт тэмдэглэжээ.

“Бороо орж эхлэхэд халуун 48.3 градуст хүрч байсан. Энэ бол бороо орж байхад хамгийн халуун байсан температур. Агаарын чийгшил ердөө 11-15 хувь байсан учир дуслууд хурдан ууршсан. 38 градусаас дээш бороо орно гэдэг бол ховор үзэгдэл. Энэ бол дэлхий дээрх хамгийн халуун бороо орсон үзүүлэлтэд бичигдэж чадлаа” хэмээн цаг уур судлалын сайт Weather Underground үндэслэгч Доктор Жефф Мастерс тэмдэглэн бичжээ.

“Бороо маш халуун, амьсгалахад хэцүү байсан” гэж хотын оршин суугч ярьсан байна. АНУ-ын Калифорни мужийн өмнө зүгт орших Империал хот нь 17 мянган хүн амтай бөгөөд аж төрөн амьдрахад бэрхшээлтэй газрын тоонд ордог аж.

Эх сурвалж: Newsweek, Wunderground

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж