“Алтайн ард түмэн” эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Алтайн ард түмэн” эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

“Алтайн ард түмэн” эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

“Алтайн ард түмэн” олон улсын долоо дахь эрдэм шинжилгээний хурлын нээлт өнөөдөр /2018.08.06/ боллоо. Тус хуралд Монгол, Япон, Солонгос, Турк, Казахстан, Азербайжан,Тайвань, АНУ зэрэг 10 гаруй улсын 150 гаруй төлөөлөгчид оролцож байгаа аж.

“Алтай овгийн ард түмний хэл, түүх, соёл, нийгмийн сэтгэл зүй, аман зохиол, хүн судлал, гэр бүлийн харилцаа, нийгмийн эв нэгдлийг харуулсан уламжлалт ёс заншил, амьдралын дадал хэвшил, ёс суртахуун, хууль эрх, шашин шүтлэг, түүнчлэн тухайн хэлт ард түмнүүдийн хоолны соёл, байгаль дэлхийгээ хайрлах үзэл, нүүдлийн амьдралын мэдлэг зэрэг өргөн дэлгэр олон асуудлыг хэлэлцэнэ” хэмээн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц. Батдорж онцоллоо.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь тав хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 6-8-нд ШУТИС-ийн төв номын санд, наймдугаар сарын 9-10-нд дурсгалт газраар аялан хуралдах юм.

С. Орхоншүр

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!