Саудын Араб Канад улстай харилцаагаа тасаллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Саудын Араб Канад улстай харилцаагаа тасаллаа

Саудын Араб Канад улстай харилцаагаа тасаллаа

Саудын Арабын эрх баригчид Канад улсын ЭСЯ-ын төлөөлөгчийг буцааж, худалдаагаа зогсоон, шинэ гэрээ хэлэлцээрүүдийг цуцалж, харилцаа холбоогоо тасалж байна. Учир нь Канадын Гадаад харилцааны Сайд Кристиа Фреланд өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын эрх баригчдаас хүний эрхийг хамгаалагчдыг суллахыг шаардаж мөн Исламын шашин хэрхэн хүний эрх  зөрчиж байгаа талаар шүүмжилсэнд ийнхүү хариу барьж байгаа аж.

Өнгөрсөн лхагва гаригт /2018.08.01/ Саудын Арабын засгийн газар зохион байгуулалттайгаар эмэгтэй хүний эрхийн төлөө тэмцэгчид болох Самар Бадави болон Нассима ал-Садах мөн олон гэмгүй зэмгүй хүмүүс, сэтгүүлчдийг баривчилж хорьжээ.

“Бид Саудын Арабын эрх баригчдыг хүний эрхийг хамгаалагчдыг суллахыг шаардаж байна” хэмээн Канад улсын Гадаад харилцааны яам албан ёсны твиттер хуудаснаа жиргэсэн. Чухам үүнээс болж Саудын Арабын эрх баригчид улсын дотоод асуудалд оролцож байна хэмээн үзэж Канадын эсрэг арга хэмжээ авч байгаа аж.

Одоогоор Канад улсын Засгийн газар хариу тайлбар өгөөгүй байна.

Г. Батмандах
Эх сурвалж: CNBC, Express

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж