12 улсын 78 иргэнийг албадан гаргажээ

12 улсын 78 иргэнийг албадан гаргажээ

12 улсын 78 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяатын газраас энэ сард хийсэн хяналт шалгалтаар 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй хугацаа тогтоон албадан гаргасан байна.

Эдгээр хүмүүсийн 53 нь БНХАУ, 11 нь ОХУ, гурав нь Узбекистан, хоёр нь Вьетнам, хоёр нь Кыргызстан, долоо нь бусад орны иргэн байжээ. Эдгээр иргэнийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, Монголд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргасан байна.

Мөн эх орондоо залилах гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г тухайн улсын хууль, хяналтын байгууллагад энэ сарын 26-27-нд шилжүүлэн өгөх, хуяглан хүргэх ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран зохион байгуулсан аж. Түүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, харьяалах улсад нь шилжүүлжээ. Гадаад иргэн харьяатын газраас өнгөрсөн онд гадаадын 1222 иргэнийг албадан гаргасан нь өмнөх оныхоос 41.4 хувиар нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-28 165.22.233.94

Ийм үйлдэл хийснээ хууль ёсыг сахиулсан их гоё мэдээлэл тавиад байгаа гэж боддог юм байхдаа. Зөрүүд энэ улсууд Монгол улсын иргэдийг адилхан нутгаасаа хөөгөөд эхлэх байхдаа. Юу тарина түүнийгээ хураана гэж гэдгийг мэдэхгүй ээ. Зөрүүд нь хаа нэг газраас Монгол иргэн хөөгдөж тэр улсын мэдээнд орох байх. Ийм үйлдэл зүгээр чимээгүй хийж болохгүй юу. Заавал сүр ажил хийсэн аятай зарлаад

Avatar

Ogtsor 2026-01-28 202.9.47.88

Xyжаа нарыг бөөнөөр нь илрүүлэн барьж гаргаачээ. Нянбактер хулгайчийн тендерийн авилгаар оруулж ирсэн олон мянган xyжаа нь э****з шээдэс, орхидосоороо өсөж үржиж гүйцлээ.

Avatar

zochin 2026-01-28 80.240.196.163

mash olon xugatsaa n duussan gadaadin irged bga, manaixan medej bga ch medeegui yum shig ongorch bga n ix xaramsaltai. ted nariin uildsen novshiin zuilsiin daraa uxaan orson yum shig albadan gargaxaas oor yuch xj chadaxgui yumda. xedii boltol gadaad irged gd tolgoig ilex estoi ve. yund n aigaad bdag yum. mongol ulsiin xuuli togtoomjiig bieluulex mordoxgui bol xuulind yu gej zaasan arga xemjeeg avax tuiliin zov bus uu. xorvoogiin nar gadaad dotoodin gexgui jigd tusdag bmaar yum.

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.160.5

МАН хулгайч нянбактерын оруулж ирсэн 60000 х***а монголд байгаа, тэд өвөл ажиллахгүй, өвөл тэд контейнерт унатахгүй. энэ олон х***а нар хаана байна. ажиллах хүч гэж ойлгуулж МАН хулгайчууд х***а нарыг монголд суурьшуулж байгаа. яармагаар яваад үз битүү х***а, 17, хайлааст 7 буудал хавийн нийтийн байрнууд битүү х***а нар. нөгөө босоо хэвтээ хөхдөг монгол нтр гээд гөлөгнүүд нэг дуу гаргахгүй байгаа биз тэд ч гэсэн МАН х***а нараасаа санхүүгээ аваад яа-гийн ажлаа хийгээд явж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж