"Хасалт хийлгэхгүй бол цэцэрлэгт бүртгэхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

"Хасалт хийлгэхгүй бол цэцэрлэгт бүртгэхгүй"

"Хасалт хийлгэхгүй бол цэцэрлэгт бүртгэхгүй"

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн 677 цэцэрлэгт энэ жил 114 мянган хүүхдийг хамруулах юм. Үүнээс төрийн өмчийн 227 цэцэрлэгт 83621 хүүхэд элсүүлэх бөгөөд цахим бүртгэл явуулж байгаа билээ. Цахим бүртгэлд одоогоор хэчнээн хүүхэд бүртгүүлээд байгаа болон бүртгэлтэй холбоотой ямар асуудал үүсч байгаа талаар нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас тодрууллаа.


-Цахим бүртгэлд одоогоор хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?

-Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлсэн эхний өдөр буюу долдугаар сарын 25-нд 31354 хүүхэд бүртгүүлсэн. Одоогоор /2018.8.6/ 60429 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлээд байна. Бүртгэл эхэлсэн эхний өдрүүдэд эрчимтэй бүртгүүлж байсан бол сүүлийн өдрүүдэд багасч байна.

-Танайд бүтгэлтэй холбоотой ямар асуулт ирж байна вэ?

-Өмнө нь танайд өгч байсан тодруулгатай адил асуулт манайд тогтмол ирж байгаа. Гэхдээ манайд ирэх дуудлага бага зэрэг багасч байна. Тухайлбал, өмнө нь цахим бүртгэлтэй холбоотой асуулт минут тутамд ирдэг байсан бол одоо 10 минут тутамд ирж байгаа.

-Харьяаллаа өөрчилсөн хүүхэд цахимд бүртгүүлтэл автоматаар хуучин харьяаллын цэцэрлэг дээр бүртгэгдээд байна гэнэ. Энэ ямар учиртай вэ?

-Тухайн хүүхэд хуучин цэцэрлэг дээрээсээ хасалт хийлгээгүй байна. Тиймээс хуучин цэцэрлэгээсээ хасалт хийлгэх шаардлагатай. Мөн манай төвд хандан боловсролын программаас хуучин хаягаа хасуулж болно.

Цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой сонирхсон асуултаа дараах мэдээллээс авч болно.

 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж