Уйлж явсан МАХН-ынхан "дуулж" явна

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Уйлж явсан МАХН-ынхан "дуулж" явна

Уйлж явсан МАХН-ынхан "дуулж" явна

МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусаагүй гэх шалтгаанаар хэд хэдэн сонгуульд өнжсөн. Тэгвэл Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусгавар болсон тул энэ удаад нэр дэвшиж магадгүй байна. Тэрбээр уралдаан, тэмцээн, наадам, намын хурал гэх мэт олон зүйлд өөрийн биеэр оролцох болсон тул олон нийт ийн таамаглаж байгаа юм.

Намын нөхөд нь ч сонгуульд оролцох эрхтэй болсон даргынхаа өмнөөс ихэд баярлаж байгаа бололтой. Хэвлэлийн хурал бүрээрээ дамжуулан “манай намын хэн нь ч нэр дэвших эрхтэй”, “Н.Энхбаярыг дэвшүүлэхэд болохгүй зүйл байхгүй” гэх тайлбарыг тоть шиг давтдаг болсон. Нэгэн үед намын даргынхаа асуудлаас болж МАХН-ын генсек асан Э.Эрдэнэжамъян нараас эхлээд уйлж явсан тус намынхан одоо “дуулж” явна.   

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж