Меланиа Трамп америкчуудад эв нэгдлийг уриалав

Меланиа Трамп америкчуудад эв нэгдлийг уриалав

Меланиа Трамп америкчуудад эв нэгдлийг уриалав

Миннеаполис мужид энэ он гарсаар хоёр иргэн холбооны агентуудад буудуулж амиа алдлаа. Тодруулбал, цагаачлалын ажиллагааны үеэр АНУ-ын иргэд болох 37 настай Алекс Претти, Рене Гүүд нар амиа алдсан хэрэг энэ сарын 7, 24-ний өдрүүдэд гарсан. Энэ хэргүүдтэй холбоотойгоор АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп үндэсний эв нэгдлийг уриалав.

Тэрбээр “Fox & Friends”-ийн ярилцлагад орохдоо “Бид нэгдэх хэрэгтэй. Миний нөхөр, манай улсын ерөнхийлөгч өчигдөр мужийн захирагч Тим Уолз, хотын дарга Жэкоб Фрэй нартай сайтар ярилцсан. Тэд асуудлыг энх тайванчаар, бослого үймээнгүйгээр шийдэхийн төлөө хамтран ажиллаж байна. Би хүчирхийллийн эсрэг байна. Гуйя, хэрвээ та жагсах гэж байгаа бол тайван замаар жагс. Энэ шуурганд өртсөн хэн бүхний өмнөөс гүнээ харамсаж байна. Хүмүүсийг шаардлагатай тусламж дэмжлэгээр хангахын тулд холбооны засгийн газар хичээнгүйлэн ажиллаж байгааг би мэднэ. Америкчуудын хувьд бид бие биедээ тусалж, энэ хэцүү цагт нэгдэх хэрэгтэй. Хайр, хүч чадлыг та бүхэнд илгээе” гэжээ.

Түүнчлэн тэрбээр цаг агаарын хүнд нөхцөл байдалтай тулгараад буй мужуудын оршин суугчдад сэтгэлийн дэм хайрлах үг дайжээ. АНУ-ын 20-оос ихгүй мужид цасан шуурга шуурч, ойролцоогоор 200 сая хүн нөлөөлөлд нь өртөөд буй.

Дашрамд дурдахад, Меланиа Трампын тухай өгүүлэх “MELANIA” кино энэ Баасан гаригт /2026.01.30/ нээлтээ хийнэ. 104 минут үргэлжлэх тус кинонд Мелаинагийн Трамп цамхагаас эхлээд Мар-а-Лаго харш дахь амьдрал, Цагаан ордон дахь аж байдлын талаар өгүүлэх юм. Урьд өмнө нь хэнд ч хэлж байгаагүй түүхүүдийг энд хүүрнэх учир үзэгчид тэргүүн хатагтай ажил хэргээ хэрхэн зохицуулдаг, ямар сайн үйлс хийдэг, тангараг өргөх ёслолд гэр бүлээ хэрхэн бэлдсэн зэрэг олон зүйлийг үзэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж