Даншиг наадмаар 35 кг муудсан мах устгажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Даншиг наадмаар 35 кг муудсан мах устгажээ

Даншиг наадмаар 35 кг муудсан мах устгажээ

Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Даншиг наадам – Хүрээ цам” наадам болсон. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Хүй долоон худагт ажиллахад 35 кг үхрийн татсан мах үнэр орж, муудсан байсныг газар дээр нь устгажээ. Мөн 247 мянган төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгасан байна. 

Түүнчлэн хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт шалгалт хийж олон залгаатай, зориулалтын бус утастай тоглоом ажиллуулж  байсан 15 иргэний цахилгааны утсыг хураажээ.
 

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж