Улсын начин Д.Цэрэнтогтох өрх толгойлсон бүсгүйд гэр бэлэглэжээ | News.MN

Улсын начин Д.Цэрэнтогтох өрх толгойлсон бүсгүйд гэр бэлэглэжээ

Улсын начин Д.Цэрэнтогтох өрх толгойлсон бүсгүйд гэр бэлэглэжээ

Улсын начин Д.Цэрэнтогтох өрх толгойлсон бүсгүйд гэр бэлэглэжээ

Бөхчүүд өнгөрсөн жилүүдийг бодвол хаялагатай байна. Начин цолныхоо мялаалга болгож, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат “Хонгор нутаг’ дэвжээний бөх Монгол Улсын начин Д. Цэрэнтогтох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт амьдардаг өрх толгойлсон Ж.Энхцэцэгт өргөө цагаан гэр бэлэглэжээ. Ж. Энхцэцэг нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэйгээ амбаарт амьдарч байсан аж. 

Мөн шинэхэн начин өргөө цагаан гэрээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгсэл болон тус өрхөд нэг сарын хоол хүнснийх нь хэрэглээг бэлдэж өгч тусалжээ. 

Начны хишиг хүртсэн Ж.Энхцэцэг ‘Сүүлийн зургаан сар амбаарт амьдарч байна. Хоол унд муутай байгаа болохоор хөхөнд сүү орохгүй нэг сартай хүү маань уйлагнаад хэцүүхэн байлаа’ гэж ярьжээ.  

Н.ГАН 

"Болор дуран"-аар шалгав.

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-06 202.131.228.167

Улсын аврага Батсуурь бэлгэнд ирсэн 11 өрөө хаусаа зарж олсон мөнгөө Эх нялхасын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хандивлах болсон тухай сонссон. 11 өрөө хаусын зах зээлийн дундаж үнэ 3-5 тэрбум төгрөг болох байх. Энэ ажил хэрэг болчихвол сайхан л хэрэг байна.\n

Avatar

Zochin 2018-08-06 150.129.140.233

Daraagiin naadmaar avraga bolooroi!!

Avatar

Зочин 2018-08-06 27.123.214.107

Тэвэрч байгаа охин, зүүн гараасаа 2 дахь охин маш их буян заяа авчирна. Гэхдээ буддын ямар нэгэн үйл хийж болохгүй. Буян үйлдсэн бөхийн ойрын 3 жилийн муу бүхэн арилжээ. Амьдрал нь баталгаатай болсон үед хүүхдийг хэд ч гаргасан болно. Миний мэдэхийн маш олон бага насны хүүхдүүд зовж явааг маш сайн мэднэ. Ирснийг шууд тэд нартаа л өгч хэсэгхээн санаа амарна. Би Афганистанд хүмүүнлэгийн чиглэлээр 3 жил ажиллахдаа 50 гаруй өрхийг гэртэй, бүхий л амьдралын хэрэгцээг хангах зорилгоор байсан юм. Миний хувьд зүүн хөлдөө 2 сум зоолгосон. Иймэрхүү буяны үйлсийг хараад сонсоод маш их огшдог. Миний эгч битгий шантар. Хүн нэмэгдвэл хүнс заавал нэмэгддэг. Миний Монголын ард түмэн бие биенээ бүү муухай хар, тусал дэмж, зам тавиад өг. Хүний амьдрал өт мэт арзалзаж байгаад үзэсгэлэнт эрвээхэй болж дэрвэнхэн нисч яваад гэнэт хөгширч хорвоогийн түмэн өвчний нэгэнд өвдөг сөхөрч үхдэг жамтай. Монголчууд аа зүгээр л бие биенээ хүндэл. Хайртай шүү

Avatar

Зочин 2018-08-06 64.119.24.12

Монгол бөхчүүдийн дунд цадаж ханахыг мэдэхгүй Баянмөнх тэргүүтэй шуналтангууд байхад сайхан сэтгэлтэй бөхчүүд бас байна.Цэрэнтогтоход амжилт хүсье. Ийм сайхан үйлс хийх сэтгэл, ухамсар Увсын бөхчүүдэд байгаа болов уу. Энэ талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж байна.

Avatar

Готовоо 2018-08-06 64.119.24.12

Баянмөнх аваргаа та ард түмэндээ нүнжигээ харуулж өнчин хүүхдүүдэд гараа сунгаж буян үйлдэж Увсын бөхчүүдийг уриалж өгнө үү\nЭнэхүү хүсэлтийг биелүүлж үлгэр жишээ үзүүлнэ үү.

Avatar

Dorj 2018-08-06 64.119.24.12

Бөх хүн ийм нүнжигтэй байх болсон доо. Увсын бөхчүүд хэн нь ч ийм сайхан үйлс хийж чадахгүй. Хар аварга бөхчүүдийг буруу замаар хөтөлж байхын оронд ийм үйлс хийхийг Монголын ард түмний өмнөөс уриалж байна. Баянаа аваргаа Та хариу илгээнэ үү

Avatar

Зочин 2018-08-06 202.179.26.1

Өрх толгойлсон эх гэж байдаггүй ганц бие эх л гэж бий. Өрх толгойлсон гэж шар хэвлэлийн феминист сэтгүүлчдийн 90-ээд онд өгсөн нэр. Монгол хэлний тайлбар толь бичигт байхгүй үг.

Avatar

Зочин 2018-08-06 112.72.11.102

Bayanhongoriin bohchuud uhamsartai yuma. Uvsiinhnaas surag bnauu

Avatar

Иргэн 2018-08-06 27.123.214.115

Бөхчүүд өгөөмөр гараа сунгаж эхэллээ . Тэгэлгүйдээ дандаа авч байна гэж бас юу байхав

Avatar

ОВООДОО ОВОО 2018-08-06 202.9.40.217

Бүсгүйн гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Avatar

Зочин 2018-08-06

Буян нь дэлгэрэг. Наад хүүхэн яацан хүүхэн бэ? Наад захын бэлгийн боловсрол алга. Ядаж спирал тавиулаачээ, хүүхэд цувуулаад.

Avatar

Зочин 2018-08-06 59.153.112.207

БАЯНХОНГОХЫН ЦЭРЭНТОГТОХ, ЗОЛБОО НАР ЗӨВ БОЛОЛТОЙ САЙН ЗАЛУУС ЮМАА. ХҮҮХДЭД ИНГЭЖ ТУСАЛЖ БАЙГАА НЬ САЙХАН. ЭНЭ ХҮҮХДҮҮД ЗӨВ, САЙН ИРГЭН БОЛЖ ӨСЧ ТОМРОХ НЬ ГАРЦААГҮЙ. ЦЭРЭНТОГТОХДОО БАЯРЛАЛАА.

Avatar

Зочин 2018-08-06 66.181.166.24

Монгол бөхчүүдийн дунд цадаж ханахыг мэдэхгүй шуналтангууд байхад сайхан сэтгэлтэй бөхчүүд бас байна.Цэрэнтогтоход амжилт хүсье

Avatar

Зочин 2018-08-06 184.164.146.19

Баянхонгорын шинэ цолтонууд сайн үйлс эхлүүлж, сайн байна

Avatar

Зочин 2018-08-06 202.179.27.48

Сайхан сэтгэлтэй хүний амьдралд өөдлөх амжилт бий. Сайн байна

Avatar

Зочин 2018-08-06 103.20.152.202

Хандлага нь зөв Амжилт хүсье

Avatar

www 2018-08-06 66.181.160.120

saihan bnaa zarium neg goloo tsohison bohch uud yum bodoj l bgaa bailgui de neeree l ene jil heden bohchuud oboo haylagatai bnaaa

Avatar

Зочин 2018-08-06 103.9.90.130

Сайхан байна. Манай бөхчүүд энэ жишээ, бүүр цаашилбал дэлхийн аварга болсон Францын хөлбөмбөгчид шиг байх хэрэгтэй байна. амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Бор зүрхээрээ цолонд хүрэх нь бахархам, сайхан сэтгэл нь ч бахархам бөх юм даа, аварга болоорой,,,

Avatar

dorj 2018-08-06 202.179.25.216

zaluu hun saihan uil hiijee.Amjilt huseye.Busad ni icheesei,Batsuuri geh met garuud!

Avatar

Хэддүгээр зуун 2018-08-06 2.136.17.240

Хэддүгээр зуунд гэрт амьдраад байна даа..МОДОН ЖОРЛОНГООСОО ч салж чадахгүй...

Avatar

baagii 2018-08-06 66.181.191.145

mash shn yils hiijj nachindaa bayr hurgie gehdee ene zurgiigj jaahn zasaj bodohgyi bol untsug ni ih buruu yum bna shyy hu\n

Avatar

иргэн 2018-08-06 202.21.124.131

Начинд амжилт хүсэн аварга болохыг ерөөе! Хүүхдийн буян заяа начинд ивээлээ хайрлана аа. Бөхчүүдийн тухай ийм мэдээ олон байгаасай.

Avatar

Зочин 2018-08-06 27.123.214.2

Гоё мэдээ байна. Гоё юмаа. Начинд амжилт хүсье !!! ,Аварга болоорой , хичээгээрэй !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж