Гурван сэжигтэнг барив

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Гурван сэжигтэнг барив

Кадр  "Россия 24"

Владикавказад хийгдсэн аллагад холбоотой гэх гурван хүнийг баривчилсан тухай ерөнхийлөгчийн даалгавараар Хойд Осетид ирсэн ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны дарга Александр Бортников мэдэгдлээ. Тэрээр мөрдөн байцаалтын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Өмнө нь дэлбэрсэн “Волга” машины эзэнг барьсан гэж байв. Гэхдээ тэр хүн машинаа өмнөхөн  худалдсан гэжээ.
Владикавказын төв зах дээр болсон дэлбэрэлтийн улмаас амиа золиослогчоос гадна 16 хүн амиа алдсан байлаа. Аллагаар амь үрэгдэгсдийн нэр хаягийг бүрэн тогтоожээ. Террорт хэлмэгдэгсдийн тоо 138 хүн болсон ба эмнэлэгт 110 хүн эмчлүүлж байна гэж Хойд Осетийн Эрүүл мэндийн сайд Владимир Селиванов мэдээлэв.
ГАЗ-3110 машин төв захын гол хаалганы дэргэд есдүгээр сарын 9-ний Москвагийн цагаар 11:20 минутад дэлбэрсэн юм. Машинд байсан тэсрэх төхөөрөмжийн хүчин чадлыг тротилийн 30-40 кг-тай тэнцэнэ гэж шинжээчид дүгнэв. “Террорын ажиллагаа”, “хоёр болон түүнээс дээш хүнийг хөнөөсөн аллага”, зэвсгийн хууль бус эргэлт” гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
"Интерфакс" өмнө мэдээлснээр дэлбэрэлтээс хагас цагийн өмнө машины жолоочийн бичиг баримтыг Хойд Осетийн засаг захиргааны хилийн нэвтрэн өнгөрүүлэх дээр шалгасан гэнэ. Амиа золиослогч Арчаков гэсэн нэрээр бичиг баримттай байсан гэнэ. Өөр нэг хувилбараар түүний нэр нь Арчиев байж болно гэсэн байлаа.
Хууль хяналтын байгууллагынхан амиа золиослогчийн нэр хаягийг тогтоож чадсан байна. Машины эзэн нь Добриев гэдэг хүн бөгөөд харин түүнийг Арчиев гэх амиа золиослогч авч явсан нь тодорхой болов.
Есдүгээр сарын 10-ны өдрийг Хойд Осетид гашуудлын өдөр болгон зарласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж