Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийг чадавхжуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийг чадавхжуулж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийг чадавхжуулж байна

Монгол Улсын хэмжээнд 11400 хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд байдаг. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв ойлголт, хандлага бий болгох, тэдэнд ээлтэй тэгш хүртээмжтэй нийгмийг байгуулах, төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагатай хамтран “Хамтдаа инээмсэглэе” хөтөлбөрийг энэ 3–8-нд зохион байгуулж байна

Тус хөтөлбөрт нийслэл, орон нутгаас нийт 50 хүүхэд болон тэдний асран хамгаалагчид хамрагдаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг бүр өөрийн чадварт тохирсон арга барилаар хөгжих боломжтой бөгөөд тэдэнд итгэл нэмж, урам өгсөнөөр хүүхдийн чадвар нэмэгдэж, цаашлаад бие даасан иргэн болон төлөвшдөг тухай ойлголтыг асран хамгаалагчдад өгөх юм.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүдийн нийгмийн амьдралд оролцох боломж бүрдэх, эцэг, эх хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, хөгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас зөв мэдлэг, ур чадвар эзэмшихээс гадна хүүхдийн хөгжлийн түвшин тодорхойлогдоно гэж албаныхан үзэж байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж