Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Японд халим үхжээ

Японд халим үхжээ

Японы Канагава мужийн Камакура хотын ойролцоо Юүйгахама далайн эрэгт өчигдөр /2018.08.06/ арван метр урттай үхсэн халим шидэгдэн гарч иржээ.

Халимыг эрэг дээр шидэгдэн гарч ирсэн байхыг иргэд харж, холбогдох албан газруудад мэдэгдсэн байна. Үүний дараагаар хотын аялал жуулчлалын мэргэжилтнүүд болон Эношима Аквариум хүрээлэнгийн судлаачид иржээ.

Эношима Аквариум хүрээлэнгийн загас судлаачид үхсэн халимыг сахалт төрлийн халим болохыг олж тогтоосон байна. Мөн далайд байхдаа үхсэн гэдгийг тодорхойлжээ. Харин ямар учир шалтгаанаас болж үхсэн бэ гэдгийг тодруулж амжаагүй байгаа аж. 

“Би анх л удаагаа үхсэн халим далайн эрэг дээр шидэгдсэн байхыг харлаа” гэж 49 настай дэлгүүрийн эзэн ярьжээ.

Камакура хотын ойролцоо орших Фүжисава, Одавара зэрэг далайгаас халим харагдах нь элбэг аж.

Эх сурвалж: Asahi

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж