Хуучирч муудсан модон амбаар бууриа сахин үлджээ. Гудамжны айлууд эхнээсээ нүүж, эзгүй хоосон газар цэлийж, харагдана. Энэ бол бидний сайн мэдэх Гандангийн дэнжийн гэр хорооллын нэг хэсэг. Газар чөлөөлөлтөд орсон зарим айл нь цаг уярч, дулаарахыг хүлээж байгаагаа хэлж байв. Хүмүүсийн хэлж заншсанаар Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгох талаар олон жил ярьж, төлөвлөсөн ч ажил болж хэрэгжээгүй. Сүүлд нийслэлээс Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалгаас чанх урагшаа 1.7 га газрыг чөлөөлж, жишиг гудамж хийхээр төлөвлөөд байгаа юм.
Оршин суугчдын хэлж байгаагаар Гандангийн айлуудын газрын нэг м.кв талбайг нь 1.2-1.4 сая төгрөгөөр үнэлж, чөлөөлж байна. Иргэд газраа ойролцоогоор 300-700 сая төгрөгөөр үнэлжээ. Зарим айлын газар нэг тэрбум төгрөг хүрч үнэлсэн сураг дуулдав.
Нэгэн оршин суугч "Манай гудамжны бүх айл газраа чөлөөлөөд нүүж байна. Манайх хавраас нүүнэ. Ойр хавийн айлууд газрын хэмжээ, үл хөдлөхөөсөө шалтгаалаад газраа 300-700 сая төгрөгөөр үнэлж байгаа сурагтай. Ганцаараа үлдэлтэй биш цаг дулаарахаар нүүхээр бэлдэж байна" гэв.
"ТУУЛЫН ГУДАМЖНЫ 7, 8, 9 ДҮГЭЭР ГУДАМЖНЫ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХӨӨР БОЛЖ БАЙНА"
Өдгөө 80 гарсан П.Жаргал гуай Гандангийн дэнжийн унаган оршин суугч. Тэрбээр гурван үеэрээ энэ дэнжид амьдарч байгаа бөгөөд ирэх хавраас хоёр давхар байшингаа нураагаад, нүүхээр зэхэж байгаагаа хэлсэн юм.

Тэрбээр энэ тухайгаа ярихдаа "Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ гэж олон ч жил ярилаа. Сүүлд нийслэлээс жишиг гудамж байгуулах талаар оршин суугчдаас ямар нэгэн санал авалгүйгээр шууд газар чөлөөлөлтийг хийж эхэллээ. Энэ дэнжийн айлуудыг яндангүй бүс болгон л гэнэ. Манайх энэ дэнжид гурван үеэрээ амьдарч байна. Өвөө, аав маань эрдэм номтой лам хүмүүс байсан. Хашаанд маань аавын маань номоо хурдаг байсан ямар ч хадаас ороогүй, оньсон аргаар хийсэн монгол гэр, модон амбаар байдаг юм.
Тэгсэн гэнэт л өнгөрсөн хавраас хотоос газраа чөлөөлөх шаардлагатай, үнэлгээ хийлгэ гэсэн. Нэг айлын газрын м.кв талбайг 1.2 сая төгрөгөөр үнэлж байгаа юм билээ.
Надад бол Гандангийн дэнжийн дүр төрхийг хадгалж үлдээд, сэргээх нь илүү хэрэгтэй санагдаад байгаа юм. Тэгж л дотроо горьдож олон жил хүлээсэн. Тэгсэн Гандангийн дэнжийн Туулын гудамжны 7, 8, 9 дүгээр гудамжны газрыг чөлөөлөхөөр болж байна. Эхнээсээ айлууд нь нүүж байна. Ард түмний амьдрал дорой байгаа учраас шинэ хашаа байшин, байраа худалдаж авч байх шиг байна. Өмнө нь манай гудамжийг бохирын шугамд холбож, жишиг гудамж болгохоор нэг ижил хашаа хүртэл хийж өгсөн. Манай байшин гэхэд орон сууцнаас дутах зүйл байхгүй шүү дээ. Миний санаа бол Гандантэгчинлэн хийддээ л ойр амьдрахыг хүсч байна" гэв.
ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРУУЛАХЫГ 969 ОРШИН СУУГЧ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН

Оршин суугч Г.Цэгмэд "Манайх Гандангийн дэнжид гурван үеэрээ амьдарч байна. Энэ дэнжийн оршин суугчид нь өндөр барилга бариулах сонирхолгүй байж ирсэн. Манай улсын бурхан шашны гол төв Гандантэгчинлэн хийдийг дагасан суурьшлын бүс. Өнгөрсөн 2013 онд Гандангийн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар НИТХ болон нийслэлийн Засаг даргын захирамж гарч байлаа. Тухайн үед оршин суугчид эсэргүүцэж, долоо хоногийн дотор 969 иргэн гарын үсэг зурсан. Бидний зүгээс дэд бүтцийн шугам тавьж, холбож өгөх санал хүсэлтийг тавьсан юм. Үүний үр дүнд гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах журам гэдгийг нийслэлтэй хамтран баталж, Орхоны гудамжны айлууд дэд бүтцэд холбогдож, аялал жуулчлалын бүс болох нөхцлөө бүрдүүлж чадсан. Тэр цагаас хойш үе үеийн Засгийн газар, нийслэлээс аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар ярьж байна.
Сүүлд нийслэлээс газар чөлөөлөлт хийж, жишиг гудамж байгуулахыг дэмжиж байна. Бидний хувьд аялал жуулчлалыг дэмжих аятай тухтай орчин бүрдэнэ гэж найдаж байна.
Нийслэлийн хэмжээнд янз бүрийн байршлуудад дахин төлөвлөлт хийж, иргэдтэй харилцан тохиролцож байна. Газрын бүсчлэлийн үнэлгээгээр Гандангийн дэнж дээд зэрэглэлийн бүсчлэлд багтдаг. Зах зээлийн нийгэмд тухайн иргэн хувийн өмчөө ямар үнээр зарах санал хэлэх нь иргэний эрх. Нийслэлээс ч гэсэн тодорхой тооцоо судалгаа, зах зээлийн бодит үнэлгээг хийнэ гэж харж байна"
"ГАЗРАА ҮНЭЛЖ, ЧӨЛӨӨЛӨХӨӨС ТАТГАЛЗСАН ДӨРВӨН АЙЛ БАЙГАА"

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Б.Мягмаржав газар чөлөөлөлтийн талаар мэдээлэл өгөхдөө "Өнөөдрийн байдлаар Гандангийн дэнж дээр 1642 өрхийн 5743 оршин суугч амьдарч байна. Үүнээс гадна 3000 орчим түр оршин суугчтай гэдгээрээ онцлог. Өнгөрсөн 2025 онд Гандангийн дэнжийн зүүн хэсгийг жишиг гудамж болгон тохижуулахаар нийтдээ 60 гаруй айлын газрыг чөлөөлсөн.
Уг ажлыг 2026 болон 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор газар чөлөөлөлтөд хамрагдаагүй, зөвшөөрөөгүй дөрвөн айл байгаа.
Оршин суугчдын зүгээс газар чөлөөлөлттэй холбоотой ямар нэгэн гомдол, санал хүсэлт гаргаагүй. Газрын үнэлгээтэй холбоотой мэдээллийг нийслэлийн Газрын албанаас хийж байгаа бөгөөд нэг м.кв талбайг нь 1.2-1.4 сая төгрөгөөр үнэлж байгаа гэх мэдээлэлтэй байна" гэсэн юм.
"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БАЙГУУЛНА ГЭЖ ОЛОН ЖИЛ ЯРЬЖ, ИРГЭДИЙГ ЯДРААСНЫ ЭЦЭСТ ШУУД ЧӨЛӨӨЛЖ БАЙНА"

“Нью урбанизм” компанийн захирал, хот төлөвлөгч З.Туяа:
-Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Тасганы овоотой нийлээд Талхын дэнж нийтэд нь 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Түүхэн дурсгалт газар бөгөөд өөрийн хамгаалалтын зурвастай газар. Энэ газрыг ямар чиглэлээр хадгалж, хамгаалах вэ гэдэг хуультай. Гэтэл нийслэлээс нэг хэсэг газрыг нь чөлөөлж байгаа нь хууль зөрчиж байна. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Тиймээс газрын эзэд орон сууц болон аялал жуулчлалын зориулалтаараа газраа ашиглах ёстой. Гэтэл энэ дэнжид байрлах Гандантэгчинлэн хийдийг зөвхөн түүхэн дурсгалт газар гэж авч үзэж байна. Тэгж ойлгож байгаа учраас өнөөдрийн газар чөлөөлөлтийг хийж байх шиг байна. Энэ буруу юм.
Сүм хийдийг дагасан суурьшлын бүстэйгээ үлдсэн цор ганц соёлын өв бол Талхын дэнж. Буддын шашны философийн их сургууль нь анх энэ дэнжид үүсгэн байгуулагдсан түүхтэй. Бид өнөөдөр энэ бүхнээ устгаж байна.
Бид 2014 онд Эдийн засаг, хөгжлийн яамны "Гудамж" төслийн хүрээнд энэ дэнжийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байлаа. Тухайн үедээ төсөвтэй төсөл байсан учраас оршин суугчидтай маш нягт хамтран ажилласан. Харамсалтай нь УИХ-ын сонгууль болж, энэ төсөв нь байхгүй болсон. Оршин суугчидтай зөвшилцөж, өөрсдийнх нь оролцоотой хөгжүүлэхээр төлөвлөгөөгөө бүрэн боловсруулсан байсан төслийг 10 жил "унтрааж", иргэдийг маш их ядраасан. Төр амладаг, амласнаа хийхгүй байвал иргэд туйлдаж, ядардаг. Энэ бүхний эцэст шууд газрыг нь үнэлж, чөлөөлж байгаа нь аюултай.
ГАНДАНГИЙН ЖИШИГ ГУДАМЖИЙГ ИРЭХ ХАВРААС ТОХИЖУУЛНА

Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр өмнө нь мэдээлэл өгөхдөө "Гандангийн дэнж орчмыг аялал жуулчлалын бүс болгохоор дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг энэ жил маш эрчимтэй хийсэн. Үүнээс гадна жишиг гудамжийг тохижуулж байна. Гандангийн дэнж бол нийт 55 га нутаг дэвсгэртэй бөгөөд 5700 өрх амьдарч байна. Тэр дунд 170 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд маш олон удаагийн төлөвлөлтүүдийг хийж байсан ч хэрэгжиж чадаагүй. Энэ удаа Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалгаас чанх урагшаа 1.7 га газрыг чөлөөлж, жишиг гудамж хийнэ.
Газар чөлөөлөлтийн хувьд 55 нэгж талбар өртсөн бөгөөд гурван нэгж талбар татгалзаж, чөлөөлөгдөөгүй байгаа. Энэ өвөлдөө газар чөлөөлөлтөө бүрэн дуусгаж, үнэлгээгээ дуусгаад ирэх хавраас тохижилтын ажлыг эхлүүлнэ. Ерөнхийдөө Гандан орчмын худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бүс болох бүрэн боломжтой. Аж ахуйн нэгжүүдийг жигд байдлаар тохижуулна. Ингэхдээ Гандангийн дэнжийн хуучин төрхийг сэргээж, төлөвлөлтөө хийсэн" гэсэн юм.
































ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,576.02






















































Нэргүй 2026-01-28 66.181.176.135
Жинхэнээсээ хөрс дээд зэргээр бохирдсон газар. Өндөр үнээрч хамаагүй чөлөөлөөд айлуудад нь буух газар зааж өг. Эсвэл 1-2-3 өрөө байруудыг нь авч өг. Юун жишиг байтугай баасанд живсэн, 00 ухах газар бхгүй… Бүгдийг нь чөлөөлж харин олигтойхон юм барих хэрэгтэй.
Бүх газар нь Бохир Жорлон болсоэ. 2026-01-28 59.153.114.86
бөөн баасан дээр амьдарч байгаа.Жорлон ухах газаргүй.Аймшигийн бохирдсон газар шүү.
Лантуу 2026-01-28 203.91.115.55
бохир газар л даа.
Зочин 2026-01-28 59.153.115.41
Хөрсний бохирдол дээд зэрэгт хүрсэн газар. Тэр хавиар очиход л я*****с үнэртэж байдаг.
Нэргүй 2026-01-28 202.126.88.174
дээд зэргийн хөрсний бохирдолтой өмхийрсөн хөрстэй болсоон.
Иргэн 2026-01-28 66.181.161.228
Тэр зэргийн үнэ дөхөх байлгүй
МАН 2026-01-28 103.57.93.75
Гандангийн дэнж чинь Аврага том хүхий баасан уул байхгүй юу
Зочин 2026-01-28 103.57.95.54
Яршиг оо. Ер нь хэвээр нь үлдээ л дээ. Хуучны гоё хашаа байшин ч байдаг. Хүүхэд байхад өчнөөн л тоглож явлаа түүгээр. Юун жишиг гудамж
Ааа 2026-01-28 59.153.112.19
Нямбаатар бүгдийг нь хөөж явуулж дээрэмдээд өөрийнхаа гар хөл болсон дахин төлөвлөлтийн компаниуддаа хувааж өгнө.
Нэргүй 2026-01-28 202.179.24.90
хотын төвд байгаа гэрхорооллыг нүүлгэх нь зөв
Баасан Дотор амьдарч байгаа аймаар муухай бохир гаүар 2026-01-28 59.153.114.86
Баасан Овоо.Жорлон ухах газаргүй баасандаа живсэн Заваан бохир Газар..аймшиг.
Нэргүй 2026-01-28 103.229.121.150
чойжоо тэнэгийн хөрөнгийг хураагаад мөнгиыг нь өг
Нэргүй 2026-01-28 202.126.88.73
Зөв л дөө
Zochin 2026-01-28 49.229.228.233
Tailand d dalai ereg deer gazartai tansag baishin avah uneer uu haha
Froit 2026-01-28 178.224.174.120
Our house/hashaa on Tuul-1 was also demolished. We had NO CHIMNEY passive house, and NO TOILET outside. The best energy house in Ulaanbaatar. Poof gone. We got paid 480 saya for 240m2, 120m2 house.
My life dream is gone.
Туул-1 дээрх манай байшин/хашааг бас нураасан. Бидэнд яндан, идэвхгүй байшин, гадаа жорлон байхгүй байсан. Улаанбаатар хотын хамгийн шилдэг эрчим хүчний байшин. Уучлаарай. Бид 240м2, 120м2 байшингийн төлөө 480 сая төлсөн.
Миний амьдралын мөрөөдөл алга болсон.
Нэргүй 2026-01-28 66.181.189.193
Бугд дэн 100саяг огоод зайлуул! Хорсний бохирдол нь 100 жилд ч арилахгуй!
Нэргүй 2026-01-28 171.5.242.198
ГАЗАР МАШ ҮНЭТЭЙ ХӨРӨНГӨ ШҮҮ ДЭЭ ! СОЦИАЛИЗМЫН СУББОТНИК ШИГ ГАНДАНГИЙН ИРГЭДИЙГ ГАЗРААС НЬ САЛГАХ НЬ ҮЕИЙН ҮЕД ҮНЭЭ ХАДГАЛАХ ХӨРӨНГИЙН КАПИТААЛААС НЬ ХҮЧЭЭР САЛГАЖ БАЙГАА ХЭРЭГ ! ГАЗРАА АВЧ ҮЛДЭХ НЬ ИРГЭН БҮРИЙН ЭРХ…
Нэргүй 2026-01-28 202.9.46.154
Бүгдийг нь чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болго. Цэцэрлэгт хүрээлэнд барина гээд байсан Үндэсний урлагын театраа бариач.
Хотын уугуул иргэн 2026-01-28 202.126.89.15
хотын төвийн хамгийн том жорлон болсон газар бол Гандангийн айлууд. Шуналын тулам. Хотын агаарыг үмхий үнэрээр хордуулж буйд нь өндөр татвар, торгууль ногдуулах нь зүйтэй.
Пп 2026-01-28 103.168.34.67
ямар шуналтай хүмүүс вэ.Олон жил болсон бөөн жорлон шүү дээ .бөөн өвчний үүр
Нэргүй 2026-01-28 103.168.34.142
Олон үеийнхний баасаар дүүрээд жорлон ухах сөөм ч газаргүй болцон үмхийрцэн газруудаа ямар өндөр үнээр өгдөг шуналууд вэ
Нэргүй 2026-01-28 202.126.90.151
хуцдаг луйварчид ,
Нэргүй 2026-01-28 202.55.188.110
капи улаан зоос гаргаагүй авсан газраа тэр зэргийн үнэ хүргээд солиход яагаад болдоггүй юм бэ алив нөгөө эх оронч сэтгэл хаана байна хотынхоо төвд түүхэн дурсгалт газар шашны төвөө тойроод баас шээс угаадсаа асгаад өмхий нүүрсээ үнэртүүлээд суусаар юу хожих вэ.эд нарт хугацаа өгөөд албадах хэрэгтэй
Нэргүй 2026-01-28 66.181.189.226
төрийн луйварчид иргэдээс дарамталж хямд аваад цааш нь сайн дамлаж зарах биз
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-01-28 66.181.177.38
ганц.өмч нь шүү!!!
Ард түмэн ОТ.гээс хүртэхгүй байгаа.
Авилгал авч.амьдраагүй шүү!!!???
Нэргүй 2026-01-28 59.153.86.47
бага үнэлсэн байна даа
Иргэн 2026-01-28 66.181.191.127
Жорлонг нь өвлийн хөлдүүд л ухаж холдуулахгүй бол дулаан орвол хэцүү дээ!!!
Иргэн 2026-01-28 66.181.191.127
Харин ч мөнгөний ханшийн уналт, орон сууцны үнийн өсөлт зэргийг авч үзвэл нэг метр квадрат үнэлгээ бага бн!! 32- тойргийн төв замтай ойролцоо газрын үнэлгээ метр квадрат нь 1- сая болсон байна билээ! Цаашидаа мөнгөний нийлүүлэт ихсэж ханш унвал метр квадрат нь 2- сая болох нь энүүхэнд боллоо шүү!! Ганц ажилын байрны газартай болмоор байх юм!!!
Нэргүй 2026-01-28 202.126.89.61
Өмчийн эзэн үнээ хэлэх нь зүйн хэрэг. Хэлсэн үнээр нь авахгүй бол өгөхгүй байх нь өмчийн эзний эрх.
Соня 2026-01-28 122.201.31.148
хөрсний бохирдол нуль баас шээс шуналын бузаруудаа хурдан наад газраа чөлөөлж зайлж үз хотыг бузарласан новшнууд
Нэргүй 2026-01-28 66.181.160.5
дөнгөж замын эсрэг талын нэг айлын газартай тэнцэх газар л 3-5 тэрбумаар үнэлэгдэж байхад харинч гайгүй үнэлсэн байна.
Нэргүй 2026-01-28 122.201.31.130
Маш зөв ажил бна даа. тэр чигээрээ хөрсний бохирдол болсон, гудамжаар бохироо урсгасан, тэрэн дээрээ гулгаж явдаг газар даа.
Бүгдийг нь чөлөөлбөл сайн бна
Байы 2026-01-28 66.181.188.234
улсын өмч хулгайлаагүй өөрсдийнх нь ганц өмч хэд гэх нь өмчлөгчдийн эрх ирээдүйн хамгийн үнэ цэнтэй газар одоогор1м2 нь2сая бол байх л үнэ манай төрийнхөн газраа чөлөөлөхгүй бна гэж нийгмийн дунд хаяж боорлуулдаг арга барилаа болиорой
Нэргүй 2026-01-28 157.15.6.108
Mgl ulsiin hugjild hamgiin ih gai bolson shunaliin dev hog shaarnuud.
Нэргүй 2026-01-28 103.212.116.130
хэ харин ч хямд үнэлсэн юм бишүү луйварчид бол хэдэн тэрбум гэж ажиллах биз
Нэргүй 2026-01-28 103.71.100.27
Энэ нэг саарал үстэй гахай царайТАЙ АВГАЙ ЮУ ХУЦААД АЖИЛД СААД ХИЙХ ГЭЭД БАЙГАА ШУЛМАС ВЭ? ЗҮГЭЭР ГАЗАР ЧӨЛӨӨЛ УТАА БАГСНА. МОД ТАРИНА АЯЛАЖ ЗУГААЛЖ АМРАНА
Нэргүй 2026-01-28 202.126.89.61
Чиний газар тэнд байсан бол чи яах уу?
ИРГЭН 2026-01-28 66.181.191.127
Атаархах муухай! Хүн өмчгүй ядуу байж болно гэхдээ өмчтэй хүнд атаархах хорсохын сэтгэл нүгэл болдог шүү!!
зочин 2026-01-28 103.68.107.126
Зөв дөө. Маш гоё цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй. Гандангийн өмнө тагтаа цуглуулахыг зогсоо. Хангайн амьтаныг хангай дэлхийдээ л амьдраг дээ.
Нэргүй 2026-01-28 202.126.89.142
Гандангийн дэнжийг доош нь ухвал олон жилийн баас нь бараг нефть газрын тос гарахаар шахуу бгаа биз. Ер нь цэгцэлсэн дээр л дээ. Жуулчидад зориулсан газар болго.Тасганы овоон дээрх барилгыг ч гэсэн бариулаад дуусгаач. Бурхан бариулдаггүй юм бол Чингис хааны хөшөө барихгүй юу?
Нэргүй 2026-01-28 66.181.161.108
Хэдэн үеэрээ шигдцэн шинээр жорлонгийн нүх ухах газар байхгүй шээс баасаа хувинд хийж хөлдөөгөд шөнө нь гудамжиндаа гаргаж хаядаг заваарсан хар ооркуудшдээ
Нэргүй 2026-01-28 103.229.123.195
гадна талаар нь цайз бариад тэр чигт нь орхи. хуучинсаг баймаар байгаа бол
Нэргүй 2026-01-28 66.181.179.252
яасан балиар шуналтай юмнууд вэ 700-800 сая арайчдээ
Иргнн 2026-01-28 66.181.182.144
Бүгдийг нь чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй
ctrany 2026-01-28 50.147.160.114
zzkeni
Нэргүй 2026-01-28 66.181.186.133
4. 5. ter bumaar unlesh heregtei yasan hymdhan uneldegiin
Нэргүй 2026-01-28 58.140.99.184
Олон жил суурьшиж амьдарсан ижил дасал болсон газраасаа холдох нь хэцүү харамсалтай байгаа ч гэсэн улс , нийслэлийнхээ хөгжил , ирээдүйд саад болон нийгэмд нүд үзүүрлэгдэн амьдрах нь буруу гэдгийг ухамсарлаж засаг төртэйгээ тохиролцон шинэ ирээдүйг дэмжиж байгаа иргэддээ талархах ёстой! Газрыг ч боломжтой л үнэлсэн байна! Хүмүүсийг засаг төрийн бодлогын эсрэг турхирч байгаа зарим нэг нь хөгжил цэцэглэлтэнд шууд саад болж байгаагаа бодмоор юм
Нэргүй 2026-01-28 192.82.91.245
dahin tuluvlult nereer deeremdeh uil ajillagaa yavuulj bolohgui! unelgee bol hariltsan ashigtai l bh yostoi!
Нэргүй 2026-01-28 202.126.91.8
чөлөөлж цэгцлэх нь зөв
Нэргүй 2026-01-28 103.229.121.103
yasan hyamd unelsiin, 7 buudald l tiim bsanshd ter jil
Нэргүй 2026-01-28 24.126.7.202
хувь хүний өмчийг өөр этгээд дур мэдэн эзний өмнөөс үнэлдэгээ болих хэрэгтэй, өөрийн өмчийг эзэн өөрөө үнэлэж чадахгүй бол хувийн өмчид халдсан хэрэг болно биз дээ. та нарын орон сууцыг чинь би 1m/kв ийг нь 100K аар үнэлэж авна. болж байна уу, шавар тагч чинь тэрнээс үнэтэй байж болохгүй.
1 2026-01-28 202.131.245.34
Ганданд "Гудамж" төслийн хүрээнд өмнө нь хийсэн жишиг гудамжаа ямар байгааг одоо очоод нэг хар даа.
Нэргүй 2026-01-28 59.153.112.12
тэр 4 айлыг нь тогноос нь салгаад хаяаараа оркууд
Нэргүй 2026-01-28 202.126.89.72
Зөвөө,,,,