УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтийд болох нөхөн сонгуульд улс төрийн намууд ид нүдээ унагаж байна. Гэвч МАН-ын Бага хурлын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нэр дэвших боломжгүй гэдгээ өнөөдөр намынхандаа ярьжээ.
Уг нь бол дээрх тойрог Н.Ганбямбын “дош” гэж хэлж болно. Эл тойргийг 2016 оны УИХ-ын сонгуулийн сунгаа эхлэхэд МАН Н.Ганбямбад хуваарилсан ч татгалзаж, Д.Гантулгад боломж олгосон. 42 дугаар тойргийнхон залуу нэр дэвшигчид итгэл үзүүлж сонгосон ч хүчингийн хэрэгт нэр холбогдсоноор МАН-ынхнаас зориглож очих хүн ховордоод байгаа. Тиймээс Н.Ганбямба тэднийхээ нэгэн адил өрсөлдөхөөс эмээв үү, эсвэл хуучин “дош”-оо голов уу гэдэг ярианы сэдэв үүсгээд байна.
Г.ХОРОЛ