ТҮЦ эрхлэгчид МАН-ын гадаа жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

ТҮЦ эрхлэгчид МАН-ын гадаа жагсаж байна

ТҮЦ эрхлэгчид МАН-ын гадаа жагсаж байна

МАН-ын  төв байр болох Тусгаар тогтнолын гадаа яг одоо лоозон барьсан эмэгтэйчүүд жагсч байна. Тэд бол Монголын худалдаачдын холбооны гишүүд юм. Жагсаалын үеэр  тус холбооны тэргүүн З.Пунсалдулам “МАН-ын дарга нар дотор хурал хийж байгаа. Харин бид МАН-аас гарсан хотын дарга С.Батболд, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нарыг огцорч, увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Хурлаас гарч ирж бидэнтэй уулзахыг шаардаж байна. Тэд худалдаачдыг нохой шиг гудамд хаялаа. Монголын худалдаачдын холбоо байгуулагдаад хоёр жил болж байна. Худалдаачид өрийн сүлжээнд орчлоо. Банкнаас зээл авах гэхээр бидэнд маш том шалгуур тавьдаг тул бид өдрийн зээл авснаас болоод өрийн сүлжээнд орчхоод байна. Мөн ТҮЦ-үүдийг Шүүхийн шийдвэрээр ачиж байгаа. Үүнийг эсэргүүцэж байна. Бидэнд айх, алдах зүйл алга” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж