МАНАН бүлэглэлийн эсрэг сонгуульд оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

МАНАН бүлэглэлийн эсрэг сонгуульд оролцоно

МАНАН бүлэглэлийн эсрэг сонгуульд оролцоно

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон. Хуульд зааснаар сонгуульд оролцох намууд наймдугаар сарын 8-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа өгөх шаардлагатай. Иймд өнөөдрөөс улс төрийн намууд хурал чуулганаа хийж, сонгуулийн бэлтгэлээ базааж эхэллээ.

Өнөөдөр /2018.08.06/ МАХН-ынхан нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргаж, СЕХ-нд бичиг баримтаа хүргүүлсэн байна.  Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар мэдээлэл хийв. Тэрбээр “МАХН улс төрийн гурван том хүчний нэг учраас Хэнтий аймгийн 42 дугаар тойрог дээр нөхөн сонгуульд оролцохоор материалаа хүлээлгэн өглөө. Энэ удаагийн сонгууль МАНАН бүлэглэлийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. МАХН-аас хэн ч нэр дэвших боломжтой. Одоогоор Н.Энхбаяр, С.Ганбаатар нэр хэвлэлээр яригдаж байгаа. Бид намын дүрмийн дагуу албан ёсоор Бага чуулганаа хийсний дараа нэр дэвшигчдээ тодруулах болно. Нөхөн сонгуультай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр үүссэн нь улс төрийн захиалгат явуулга гэж би харж байна. Төрийн албанаас хэн нэр дэвших гээд эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ. Харин ч Хэнтий аймгийн ард иргэд УИХ-д төлөөлөлгүй байгаа нь тэдний эрхийг зөрчиж байна” гэв.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж “Эрх баригчид ямар янзтай байгааг бид харж байна. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр арга байхгүй. Хуулийн өөр ашигтайгаар тайлбарлаж буй улс төрийн хүчнүүдийн дэргэд манай нам бол цэвэр нам. МАНАН бүлэглэлд ард түмэн их итгэсэн. Гэсэн ч үр дүн алга. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр аргагүй” гэв.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж