Б.Гангаамаа: К2 оргил Монголынх болсон | News.MN

Б.Гангаамаа: К2 оргил Монголынх болсон

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа: К2 оргил Монголынх болсон

Б.Гангаамаа: К2 оргил Монголынх болсон

Дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд амжилттай авирч, эх орондоо ирсэн, гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр  /2018.08.06/ хэвлэлийн хурал хийж, авиралтынхаа талаар мэдээлэл өглөө. 

Тус хуралд Биеийн тамир спортын хорооны удирдлагууд оролцсон байна.  МУГТ Б. Гангаамаа нь өнгөрсөн долдугаар сарын 21-ний өдөр К2 ууланд 31 уулчны хамт авирсан байдаг. Түүний багтсан бүрэлдэхүүн К2 ууланд авирсан хамгийн олон хүн болсныг онцолсон юм. Авирахад маш хүнд, хатуу ширүүн уур амьсгалтай уулын нэг юм. Энэ ч утгаараа К2 уул нь дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог гэлэ.

Хэвлэлийн хурлын дараа МУГТ, уулчин Б. Гангаамаа К2 уулын оргилд авч гарсан төрийн далбааг Биеийн тамир спортын хороонд гардуулж өгсөн юм.

МУГТ, уулчин Б. Гангамаа:

-Хоёр сар гаруйн дараа эргэн амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Явахынхаа өмнө амласан ёсоороо эргэн ирж дахин та бүхэнтэй уулзана гэж байсан. К2 ууланд авирах тохиолдол жилд ганц удаа болдог. Дэлхийн хэмжээний маш хүнд оргил юм. Эверест оргилд авирахын тулд хавар авиралт хийдэг бол К2 ууланд зун авиралт хийдэг юм. Энэ жилийн хувьд урд урдын жилүүдээс сайхан байсан, учир нь оргилд маш олон хүн авирч гарсан. Цаг агаарын хувьд харьцангуй тогтвортой байсан. 1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд гарсан байдаг юм байна. Үүнээс 2012 он, 2018 онуудад хамгийн олон хүн нэг зэрэг энэ уулын оргил дээр гарсан. Энэ удаагийн авиралтад дөрвөн том эскпедиз оролцсон. Манай багийн хувьд найман орны 10 уулчин байсан. 2018 оны долдугаар сарын 21-нд 07.00- 08.00 цагийн хооронд цувж К2 уулын оргил дээр гарсан. Манай багт Япон, Хятадын тус бүр  хоёр уулчин, Швейцарь, Бельги, Мексик, Непал, Ирландаас тус бүр уулчин оролцсон бүрэлдэхүүнтэй байсан. Эдгээр гарсан улсуудын тав нь энэ оргилд улсаа төлөөлж анхдагч хүмүүс болсноо мэдсэн. Авиралт болон өндөр авалтын үед биеийн байдал маш сайн байсан. Жаахан ханиалгах асуудал гарч байв. Бусдаар бол биеийн байдал урьдынхаас сайн байлаа. Оргил дээр гарах бүрэн эрмэлзэлтэй, хичээж байлаа. Оргилд гарахаасаа өмнө Монгол руугаа ярьж монголчууд минь К2 уулыг аргадаж, тахиж өгөөрэй гэж хэлж байсан. Авиралт амжилттай болсон. Миний хувьд Пакистан улсын цагаар 08.30 цагт, Монголын цагаар 10.30 цагт К2 уулын оргил дээр гарсан. Авиралт дуусаад буух хооронд битүү цас, цаснаас өмнө бууж дөрөвдүгээр бааз хүрсэн. Аюулгүй байдлаа бодоод  дөрөвдүгээр бааздаа хоносон. Надтай хамт авирсан хүмүүс доошоо үндсэн бааз хүртэл буусан байсан. Авиралт минь олон жилийн хүсэл мөрөөдөл, монголчуудын хүсэл байсан. 2005 онд Эверестэд анхны Монгол хүн гарсан байдаг. Түүнээс хойш дараагийн оргил К2 дээр гарах мөрөөдөл байсан. Спортын авиралтын хаан уул гэдэг энэ ууланд олон жилийн дараа Монголчуудын хүсэл биеллээ. Гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо. К2 уул ийнхүү Монголынх боллоо. Маш их баяртай байна. 

 

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-06 202.131.225.197

[Хориотой Үг] чам дээр гарвал чи шууд [Хориотой Үг]ийнх болох уу

Avatar

Зочин 2018-08-06 45.117.35.15

[Хориотой Үг] дон шүү дээ. Архиа уухгүй бол байж чаддаггүй шиг л байхгүй юу. Солиорсон явдал. Бас гарсан уул болгоноо Монголынх болсон гээд байх хэрэггүй. Хүний нутгийг эзлээд ирсэн ч юм шиг. Тэнэг л сонсогдоод байна даа. Авиралт нь ч хүнд хэцүү байсан байх, тэгэхдээ хэнд ямар хэрэгтэй гэж….

Avatar

Зочин 2018-08-06 45.117.35.15

Ууланд авирахыг спорт гэхэд хэцүү юм даа.

Avatar

Зочин 2018-08-06 202.55.191.130

энэ худлаа. гараагүй ээ

Avatar

Зочин 2018-08-06

Энэ авгайн зугаалга хэнд хэрэгтэй юм. Я

Avatar

Зочин 2018-08-06 150.129.140.78

Монголд оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зэрэгт хэр ач тустай эд вэ.

Avatar

Зочин 2018-08-06 150.129.140.78

Пакистаных биз дээ.

Avatar

Зочин 2018-08-06 45.117.35.15

Монголынх болсон бол бид очиж болох уу.

Avatar

Зочин 2018-08-06 64.119.19.76

Уулын спортыг дэлхийд бараг мэддэггуй манайхан л суйд болох юм. Тийм л овоо юм бол олимпын спортоор амжилт гаргаач

Avatar

Зочин 2018-08-06 66.181.160.78

Энэ хүнд улсын баатар цол өгөх хэрэгтэй. Улсынхаа нэрийг дуурсгасан байна ш дээ. Дайнд ороод хэд гурван япон нухахаас ч илүү эрсдэлтэй асуудал. Бараг авирсан 8 хүний нэг нь үхдэг зүйл. Энэд тэнэг коммент бичсэн улсууд гор хадан дээо гараад өвдөг чичирдэг юу мэдэхгүй юмнууд байгаа. Маш аймшигтай ууланд гарсан энж бүсгүйн гавьяа цаашид улам л тодрох биз дээ

Avatar

Зочин 2018-08-06 66.181.184.71

Bi saya tsetsee gun deer garav. Odoo miniih bolson shuu

Avatar

Зочин 2018-08-06 27.123.214.113

Энэ спортынхон хэтэрхий шоучин болжээ.

Avatar

Oyun 2018-08-06 27.123.212.136

Gangaamaadaa bayar hurgye.Uuliin sport uzegchgyi,bas ersdel ikhtei,yastoi zorigtnuudiin sport yum shuu dee Tamirchin hunees ikheekhen tebcheer,mash ikh hudulmur,zorig hatuujil.ulhaan orokh ni oilgomjtoi shuu dee.Ene k-2 orgiliig uulchdiin aluur gej nerlesen ni tsaanaa l neg yum heleed baikh shig Gangaamaa gabyatdaa bayar hurgye.Mongold uuliin sportiig hogjuulekhed ikheekhen zutgel gargaj baidagt chini ,emegtei hunii chini hubid hundetgej baidgaa helye dee.Ene sportoor emegtei hun baitugai eregtei hun ch hicheellelhed hund dee
,

Avatar

Зочин 2018-08-06 66.181.161.105

Арай л царай муутай авгай

Avatar

ЗОЧИН 2018-08-06 202.21.126.30

АА ХЭНД Ч ХЭРЭГТЭЙ ЮМ АЛЬ НЬ Ч ҮНЭН ЯРИАД БАЙГАА ЮМ ХЭН МЭДЛЭЭ. МОРИНД ОРСОН ГЭДЭГ ШИГ УУЛАНД АВИРААД БАЙХААР СУУЖ ЧАДАХГҮЙ БОЛДОГ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ

Avatar

Зочин 2018-08-06 27.123.212.142

Баяр хүргье. Гангаамаа. Урд талынхаа Богд ууланд амралтын өдрөөр гараад биеийнхээ хөшилтыг тайлж чадахгүй хүмүүс л бусдын амжилтанд атаархаж суух юм даа . Ккк

Avatar

Зочин 2018-08-06 37.220.36.240

Хувь хүний л сонирхолын асуудал. Олон түмэнд хүртээл багтай. Хоосон сүржигнээд байх огт хэррэггүй. Балба, Пакистанд мөнгөөр хүн ууланд гаргаж өгдөг экстрим аялалын тогтсон том бизнес болсон. Гадаадын аялагчид амралтаараа өөрсдөө олсон мөнгөө төлөөд л уланд гардаг. Эверест – 60 000, ам. доллар, К2 – 30 000 ам. доллар ханштай байх жишээтэй. Сая ч гэсэн нэг их том груп болоод л гарсан. Энд хамгийн хүнд хэцүү ажлын нутгийн хөтөч нар хийдэг. Бүх ачаа бараагийн уланд цуг даган зөөж өгдөг, хоол ундын хийдэг, олс татлагын тогтоож бэхэлж өгдөг, тэр олсоороо эхлээд дандаа өөрсдөө түрүүлж явдаг г.м.

Avatar

Зочин 2018-08-06 66.181.160.78

Естой юу ч мэдэхгүй мал ойр зуур юм уншаад үүнийг бичжээ. K2 гэдэг чинь авирах бүү хэл сонсоод л уулчин хүний нуруу чийгтдэг лргил доо

Avatar

Зочин 2018-08-06 64.119.19.76

Тэгээд хэнд хэрэгтэй юм

Avatar

Зочин 2018-08-06 103.57.94.71

Худлаа мөнгө өгөөл гарсан гэдэг фотошоп гэрчилгээ авдаг гэсэн шдээ одоо бас л яМонголчууд итгээд байх юм даа

Avatar

Зочин 2018-08-06

Зассс хэнд хэрэгтэй юм

Avatar

МУНДАГ БҮСГҮЙ 2018-08-06 202.9.40.217

Аз жаргал хүсье

Avatar

Зочин 2018-08-06 202.9.41.170

Yg garsnuu

Avatar

Монгол 2018-08-06 27.123.214.109

Баяр хүргэе Гайхамшигтай уулчин санагддаг

Avatar

1234569 2018-08-06 49.0.137.6

Монгол хүний зориг, тэвчээрийг Дэлхийд харуулж өгсөн Гангаамаадаа маш их баярлалаа. Жрт наслаарай.

Avatar

Зочин 2018-08-06 64.119.18.253

chi yuimyg yasan muukhai kheruulch khuleeji awdag yum be?khunii khelsen zuyliig zugeer baygaagaar ni unshaad ungurch bolokhguy yu . ali eswel ataarkhaad baygaa bas neg uuland awirdag ukhaantay durak uu?

Avatar

Зочин 2018-08-06 203.169.48.34

tahih mahih ch geh shig. chi ooroo ochson yum bol suugee orgood l irvel barav biz de.

Avatar

Зочин 2018-08-06 202.9.41.170

zssss

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж