Хүйтэн автобусаар үйлчилсэн компанийг торгожээ

Хүйтэн автобусаар үйлчилсэн компанийг торгожээ

Хүйтэн автобусаар үйлчилсэн компанийг торгожээ

Хүйтэн автобусаар үйлчилсэн гэх иргэний гомдлын дагуу холбогдох байгууллага шалгалт хийж, зөрчил тогтоогдсон тул "Блюбус" ХХК-ийн хэлтсийн дарга М.М-д торгууль ногдуулжээ. Тодруулбал, иргэн Ч:73 (ТЭЦ4–Зунжин ХТ) чиглэлд үйлчилдэг 4-063 гарааш дугаартай автобус дотор маш хүйтэн, зорчигчдод хүндрэлтэй байгааг мэдээлж, арга хэмжээ авч хариу өгөхийг хүссэн байна. Гомдлыг шалгасны үндсэн дээр тухайн автобусанд дулаан хангалтгүй, зорчигчдод тавигдах үйлчилгээний стандарт зөрчигдсөн нь тогтоогдож, "Блюбус" ХХК-ийн хэлтсийн дарга М.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн цаашид нийтийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг хангаж ажиллахыг холбогдох албаныханд анхааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2026-01-27 202.179.26.116

Ч:73 (ТЭЦ4–Зунжин ХТ) чиглэлийн автобусанд нэг удаа суусан. Үнэхээр хүйтэн байсан шүү.

Avatar

Туяа 2026-01-27 59.153.115.53

Сүүлийн үед нийтийн тээврийн автобусны үйлчилгээ сайжирсан тохитой дулаахан болсон гэхдээ зарим нэг компанийн автобус мөсөн хонгил шиг л байна .Парк 14 ийн 126 дугаартай автобусанд Англи сургуулийн буудлаас суугаад гэмтэл хүртэл явахад гацаа ихтэй дэндүү хүйтэн бүтэн 2 цаг 30 минут явж ирлээ.

Avatar

Зочин 2026-01-27 202.9.40.59

аая яа яа мундагаа. цаашдаа олон нийтийнхээ төлөө олон юман дээр ингэж сайн ажлаарай гэж л ерөөе дөө

Avatar

Дддд 2026-01-27 122.201.31.214

Гайгүй л байсан шүү дээ.их халуун дотор давчдаад хэцүү бг

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.182.45

32б гэж хөлдүү юм явдаг, бас маш их хүлээлгэдэг

Avatar

феодалпунсаг 2026-01-27 112.72.15.198

халдвартын эцсээс хөдөлсөн автобус хөлдчихсөн ирж бн халаалтгүй

Avatar

Нэргүй 2026-01-27 59.153.114.189

давхар ногоон автобусны жолооч халаалтаа тавихгүй байсан. бас WF-гаа зориуд унтраачих юм. 1990 оных шиг фм радио чарлуулчих юм. Нийтийн тээвэр хамгийн нам гүм байх ёстой орчин. Хөгжилтэй оронд огт хөгжим тавьдаггүй!!! Соёлжмоор байнаа!!!

Avatar

зочин 2026-01-27 124.158.119.35

Автобусаа жолоодонгоо тамхи татаад үйлчлүүлэгчдээ утагаар нь утаад байгаа тамхичин жолооч нараа зохицуулаач ээ. Эцсийн буудал дээр ирэхээрээ автобус дотроо тамхи татчихсан байдаг. М3 чиглэлийн автобусуудад ийм зөрчил их байгаа шүү!!!!

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.188.21

73 ногоон автобуснууд хүйтэн шүү.

Avatar

Нэргүй 2026-01-27 138.252.29.4

түлшээ хэмнэж яах гэсэн нөхөр вэ?

Avatar

Нэргүй 2026-01-27 103.212.162.64

хүнлэг бус орк муухай нийгэм!!

Avatar

Нэргүй 2026-01-27 202.131.225.197

хэлээд юүхэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж