"МҮЭХ-г татан буулгах хэрэгтэй" | News.MN

"МҮЭХ-г татан буулгах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

"МҮЭХ-г татан буулгах хэрэгтэй"

"МҮЭХ-г татан буулгах хэрэгтэй"

 

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр /2018.08.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Багшийн цалин нэмүүлэх түр хороо ТББ-ийн тэргүүн Ц.Мөнхтуяа “Бид бүхэн цалин нэмүүлэх тэмцлийн явцад Монголын багш нарын нэгдэл ТББ болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулсан” хэмээн ярилаа.

Энэ үеэр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо дарга н.Мөнхбаатар “Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн үүссэний нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд бид Багшийн цалин нэмүүлэх түр хороо ТББ, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог байгууллаа. Манай үйлдвэрчний эвлэлийн холбоо одоогоор 1500 гишүүн, нэгдэхээ илэрхийлсэн 40 мянган гишүүнтэй болсон. МҮЭХ сүүлийн 28 жилийн турш хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа учраас шинээр ҮХ байгуулсан юм. Үүнийг Монголд бий болсон гурав дах чөлөөт үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэж ойлгож болно” гэж ярилаа.

Монголын багш нарын нэгдэл ТББ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Лувсандорж “Монголын ард түмний хамгийн үнэтэй өмч бол төр. Энэ бол МАН, АН гэсэн намын өмч биш юм. Багш нар оролцооныхоо хүчээр дараах зүйлийг хийнэ. Нэгдүгээрт, Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг их хуралд суулгахаар ажиллана. Үүний тулд багш нар болон сэхээтнийг УИХ-д суулгах хориглосон шахуу заалтуудыг өөрчилнө. Ингэхдээ хуулийн заалтыг өөрчилж багшийн цалинг нэмэгдүүлнэ” гэлээ.

“Улсаа аваръя” үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б.Жагар “Энэ дэлхий дээр багшгүй хүн гэж байхгүй. Монгол Улсын багш нар төдийгүй, хөдөлмөр эрхэлж байгаа ихэнх хүмүүс боолын хөдөлмөр эрхэлдэг. Багш нарын дундаж цалин 350-450 мянгын хооронд байна. Тэд үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. МҮЭХ нэртэй 100 жилийн түүхтэй байгууллага аль эрт ялзарч, үе үеийн Засгийн газраас авлига авч хөдөлмөрчдийн цалин нэмэгдүүлэх боломжийг хаасаар ирсэн. МҮЭХ-ийг татан буулгах хэрэгтэй” гэсэн мэдээллийг өгөв. Мөн багш нарын тэмцлийн хүрээнд бүх төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгосон гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Э.Ариун 

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-06 124.158.109.140

энэ ч нэг л сэжигтэй, одоогийн засгийн газрыг л унагах гэсэн гол зорилго харагдаад байна.. Түрүүний 4 жилд цалинг ганц ч төгрөгөөр нэмээгүй байхад дуугүй байсан биз дээ. Одоо тэгээд улсын хуралд суудал авдаг нормтой болох гэж байгаа юм байна. шунал аа гэж,,,,

Avatar

Зочин 2018-08-06 66.181.180.184

Хүнийг ялгаварлан харьцдаг, ҮЭ-ийн гишүүдээ тоодоггүй, зөвхөн дарга нарт долгиногч БШУҮЭХ-г татан буулгах нь зөв. Дэмжиж бна.

Avatar

Зочин 2018-08-06 202.9.42.12

Төрийн өмчийн хэдэн компаны ажиллагсад нарын хууль эрх зүйн мэдлэг дулимаг хангалтгүйг ашиглаж цалин дээрээс хүчээр татвар авч өөрсдийн эрх ашигт хуримтлагдсан татварын мөнгийг зарцуулж байна

Avatar

Баялаг бүтээдэггүй МҮЭХ тар 2018-08-06 64.119.19.71

Баялаг бүтээдэггүй МҮЭХ тар

Avatar

ЗОЧИН 2018-08-06 202.21.126.30

НАМ СОЛЬЖ НАМБАГҮЙТЭЖ УЛС ТӨРӨӨС ХИШИГ ГОРЬДОГЧ БОСОО ГАМБААГИЙН ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮД МҮЭХ-Г ҮЗЭН ЯДАХАА ЗОГСОО.

Avatar

зочин 2018-08-06 202.9.42.12

ялзарсан МҮЭХ-ийг татан буулгах -г дэмжиж байнаа

Avatar

Зочин 2018-08-06 202.9.41.170

МҮЭХ ХӨРӨНГӨ БАРАГДАШГҮЙ ИХ , МОНГОЛЫН ХАМГИЙН ЛҮНЗГЭР БАЯН ТББ

Avatar

Зочин 2018-08-06 202.9.41.170

гэхдээ төр хөрөнгө хөдөлмөрчин ардад огтхон ч хүртээлгүй

Avatar

Зочин 2018-08-06 103.57.92.135

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэж ард түмний татварын мөнгөөр боссон байшинд суугаад юу ч хийдэггүй хэдэн мөнгө идсэн хүмүүс байх юм. Дарга нь байсан хүмүүс мөнгийн нь идэж их хуралд орж суугаад алга болдог. Одоо гишүүнчлэл энтэр гээд солиороод. Бүх хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага биз дээ. Одоо Сүхбаатарын талбай дээр байшинг ард нь шинэ байсан бариад түрээслээд мөнгийн нь хувийн юм шиг ашиглаж байна. Эднийг огцруулж татан буулгаж хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан байгууллага бий болгох нь зүйтэй.

Avatar

зочин 2018-08-06 202.55.191.130

Мөнгө салгах шантаажийн шинж чанартай, нийтийн гэхээсээ тодорхой бүлэглэлийн эрх ашгийн илэрхийлэл болсон, бусдын зовлон дээр дөрөөлж бизнес хийдэг ийм байгууллага ер нь байх шаардлага байгаа юм уу.

Avatar

c 2018-08-06 103.229.120.10

MUE tatan buulgaya tatvar uguhuu bolyo

Avatar

Зочин 2018-08-06 64.119.21.202

үйлдвэрчний эвлэл гэж цалингийн 1% татвар авдаг газрыг татан буулгах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-08-06 203.91.115.40

Харин ээ. Тэгэхгүй бол ер нь улс орон маань дампуурах янзтай шүү. Уг нь ҮЭ бол соёлт хүн төрлхтний аж үйлдвэржих явцдаа олсон нийгмийн маш том механизм юм шүү дээ. Гэвч монгол маягийн ҮЭ улс орноо дампууруулж байж оршин тогтнолоо баталгаажуулах янзтай аж. Яавал дээр юм бэ?

Avatar

Зочин 2018-08-06 202.21.100.211

Уул уурхай эрчим хүч эмнэлэг багш зэрэг социализмаас угшилтай хэдэн үйлдвэрийн ажиллагсадын сар бүрийн цалингаас тэдний хуулийн мэдлэг хомс байдлыг ашиглан цалингаас байнга татвар авч цуглуулсан мөнгөө юунд зарцуулж байгаа нь тодорхой бус байдаг. МҮЭХ болон байгуулгын дарга нарын хүслээр мөнгө угаадаг хэргслүүр болоод их удаж байна. МҮЭХ- ны мэдлийн өмчийн газрыг үйлдвэрчний удирдлагад байсан хэдэн дарга нар алга болгосон. Багш нарын шинэ ҮЭХ-г дэмжиж байна. Франц ба германы сонгодог ҮЭХ болон өргөжин хөгжих хэрэгтэй

Avatar

Зочин 2018-08-06 202.9.41.170

Яг үнэн , Сонгодог ҮЭХ болж хөгжих цаг нь аль хэдийнээ болсон . Одоо МҮЭийн өвчин ужиграад хавдар шинжиндээ орчихлоо .

Avatar

Зочин 2018-08-06 66.181.161.46

Фэншүй Ганбаа МҮЭХ-г олон жил удирдаад олигтой өөрчлөлт гаргаж чадаагүй байгаа нь мань хүний ажил хийх чадварыг л сайн харуулсандаа. Худлаа попрохдоо сайн болохоос юманд нухлагдаад ажил хөдөлмөр хийж чаддаггүй хүн шүү дээ. Харин МҮЭХ-ны газрыг зарж баяжсан. МҮЭ-ийг татан буулгах нь зөвөө

Avatar

Зочин 2018-08-06 202.9.41.170

yostoi yostoi

Avatar

CACA 2018-08-06 27.123.214.117

Er ni yaldverchnii evlel gej shaal xudlaa ard tumnii toloo temtseed ur dund xursen gants ch zuil baixgui akhii demii l tusvuus sankhuujij suudag xumuus bolimoor umaa sain duraaraa tatan buugdbal taarna daa

Avatar

Зочин 2018-08-06 64.119.16.60

Uneheer demjij bna

Avatar

Дэмжиж байна 2018-08-06 202.21.124.134

ҮЭ иргэдийн эрх ашгийг хамгаалах бус учир утгагүй шантааж хийх, улс төрийн намын захиалгаар ажиллах, бохир тохиролцоонд хүрэх, санхүүгийн зөрчил ил тод бус байдал зэргээр нэр хүндээ барсан. Гишүүдийн бус цөөн хэдэн ҮЭ-ийн дарга нарын сүлжээ болж хувирсан. ҮЭ-ийг тараах бус эрс шинэчлэх шаардлагатай. Хамгийн түрүүн ҮЭ-ИЙН ТАТВАРЫГ ЦАЛИНГААС СУУТГАДАГИЙГ ЗОГСООХ ЦАГ БОЛСОН. Өөрийн нэр хүнд итгэл үнэмшлээр гишүүд татвараа төлж, ҮЭ-ийн удирдлагаа сонгодог болох нь суурь шинэчлэл байх болно.

Avatar

мүэ-г 2018-08-06 202.9.41.170

татан буулгаж хөрөнгий нь хураа

Avatar

dash 2018-08-06 66.181.160.120

ene monhtuya gej har huuheniig sogtuudaa oyutan baihad n ortsond araas n bavaj tsohij yavlaa muuhai hulmastai huuhen bsan da kk

Avatar

Зочин 2018-08-06 202.9.41.170

МҮЭХ ӨДИЙГ ХҮРТЭЛ ОРШИН ТОГТНОСООР БАЙГАА НЬ МОНГОЛД ХАРГИС КОММУНИЗМ АМЬ БӨХТЭЙ ОРШСООР БУЙГ ИЛТГЭН ХАРУУЛЖ БАЙГАА ЯВДАЛ БИЛЭЭ ГЭЖ .

Avatar

Зочин 2018-08-06 202.21.100.211

3 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх

1.Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.

2.Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй.

3.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.

Сайн дурын байгуулга шүү дээ. Цалин нэмэх, ажлын цаг хорогдуулах, нийгмийн хамгаалалын байдлыг байнга дээшлүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг байнга дээшлүүлэх энэ үүргээ МҮЭХ ер биелүүлж чаддаггүй. Сар бүр татвар аваад цуглуулсан мөнгөөр 1 удаа амралтын мөнгөнд 10-20% хөнгөлөх эсвэл урлаг уран сайханы тэмцээнд хөрнгө оруулдаг аж ахуйн нэгжийн ҮЭХ олон байна даа

Avatar

Зочин 2018-08-06 202.9.41.170

Дэмжиж байна !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж