Ломбок аралд газар хөдөлж, 82 хүн амиа алдав | News.MN

Ломбок аралд газар хөдөлж, 82 хүн амиа алдав

Ломбок аралд газар хөдөлж, 82 хүн амиа алдав

Ломбок аралд газар хөдөлж, 82 хүн амиа алдав

Индонез улсын Ломбок арлын хойгуудад долоон баллын газар хөдлөлт болж 82 хүн амь үрэгдсэн болохыг аврах ажилтнууд мэдээлжээ. Мөн цунами үүсэж болзошгүй хэмээн арлын оршин суугчдад анхааруулж гамшгийн аюул зарласан боловч хэдэн цагийн дараагаар цуцалсан байна.

Өчигдөр /2018.08.05/ орон нутгийн 18:46 цагт долоон баллын газар хөдлөлт арлуудын ойролцоо хойд зүгт бүртгэгджээ.

Индонез улсын Үндэсний байгалийн гамшгаас хамгаалах агентлагаас Ломбок аралд болсон газар хөдлөлтөд анхлан 32 хүн амь үрэгдсэнийг тогтоосон боловч энэ тоо нэмэгдэж 82-т хүрсэн байна. Аюулгүй газарт 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүс их байгааг агентлагийн аврах ажилчид тэмдэглэжээ.

Өмнө нь буюу өнгөрсөн долдугаар сарын 29-нд Ломбок аралд 6.4 баллын газар хөдлөлт болсны улмаас 14 хүн амь үрэгдэж, олон өрх гэр, байшин барилга гэмтэж сүйдсэн. Ломбок аралд гурван сая гаруй хүн амьдардаг бөгөөд жуулчдын очих дуртай газруудын нэг аж.

Эх сурвалж: RT

Г. Батмандах

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-08-06 150.129.143.23

энэ Ломбок аралд нэг удаа очиж үзэж байсан шүү,таагүй юм болжээ, харамсалтай юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж