Австрали ганд нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Австрали ганд нэрвэгджээ

Австрали ганд нэрвэгджээ

Австралийн ерөнхий сайд Малколм Турнбулл ган гачигт нэрвэгдээд байгаа Австралийн Шинэ Өмнөд Вэйлс мужийн фермийн аж ахуй эрхлэгчдэд 140 сая австрали долларын тусламж үзүүлэх болно гэжээ. Мөн сэтгэл зүйн хүнд нөхцөлд байгаа фермийн аж ахуй эрхлэгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг олгох сургалт явуулах шийдвэр гаргажээ. Үүнд нийт 576 сая австрали доллар зарцуулагдана гэж тооцжээ.

Хэдийгээр Австралийн зүүн хэсгийн бүс нутагт өвлийн улирал болж байгаа боловч маш их хуурайшилт явагдаж, ган гачигт нэрвэгдээд байгаа аж.

Хөдөө аж ахуйн салбарын дөрөвний нэгийг дангаар бүрдүүлдэг Шинэ Өмнөд Вэйлсийн газар нутгийн 99 хувь ган гачигт нэрвэгдсэн нь аюул дагуулаад байгаа аж.

Ерөнхий сайд Турнбулл  ABC News-т өгсөн ярилцлагадаа “Шинэ Өмнөд Вэйлсийн газар нутаг одоогийн байдлаар тун хүндхэн байна. Тэр чигтээ ган гачигт нэрвэгдсэн. Фермийн аж ахуй эрхлэгчид чадлаараа ган гачигтай тэмцээд байгалийн өмнө хүчин мөхөстөж байна. Энэ мужийн байгаа байдалтай танилцахаар өдөр бүр явдаг. Үнэхээр яах ч аргагүй нөхцөл байдалд үүсээд байна’ гэжээ. 

Эх сурвалж: BBC 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж