"Хүний гараар могой бариулна" гэдэг нэртэй шинэ ажлын байр бий болов

"Хүний гараар могой бариулна" гэдэг нэртэй шинэ ажлын байр бий болов

"Хүний гараар могой бариулна" гэдэг нэртэй шинэ ажлын байр бий болов

Монголд “хүний гараар могой бариулна” гэдэг нэртэй ажлын байр шинээр нэмэгдсэн. Тодруулбал, иргэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийн зургийг дарахын тулд өглөө гэрээсээ гарч өдөрт 30-50 цаашлаад 100 орчим машины зураг дарж 102 аппликэйшнээр дамжуулан ТЦА-нд илгээдэг байна. Уг ажлаа долоо хоногийн 3-4 өдөр хийдэг. Ингээд нэг сарын дотор 2,4 сая төгрөгийн цалин буюу урамшуулал авсан байгаа юм. Тодруулж хэлбэл, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж иргэд 102 аппликэйшнээр дамжуулан нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоолын бус газар, явган хүний зам давуулан тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчлийг Тээврийн цагдаагийн албанд илгээснээр тухайн жолоочийн торгуулийн 10-20 хувийг буцаан авч буй. Тус журам хэрэгжиж эхлээд ийнхүү иргэд эхнээсээ цалингаа авч эхэлсэн. Улмаар нэг иргэн 2 сая бүр 6 сая төгрөгийн урамшуулал авсан байна. Иргэд энэ үйлдлээ өөрийн авхаалж самбаа бөгөөд жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, хотын соёлд хувь нэмрээ оруулж байна гэх. Эдгээр иргэдийг буруутгах аргагүй. Цаанаасаа ингээд уралдаан зарлачхаж байгаа юм чинь оролцох нь зүйн хэрэг.

Тус журам хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 9112 иргэн 102 аппликэйшнээр дамжуулан нийт 126,769 зөрчил мэдээлэл илгээсэн байгаа юм. Улмаар зөрчил илгээсэн 9112 иргэнд нийт 143 сая төгрөг олгохоор болсон байна. Ингэснээр зөрчил ерөнхийдөө буурч байна гэж албаныхан мэдээлж буй.

Тэгвэл саваа бэлдээд саалиа бэлд гэдэг. Атал дөрвөн уулын дунд ширэнгэн ой босгочхоод машин зогсох нь битгий хэл зам дээрээ багталцахгүй байж монголчуудыг хооронд нь ингэж толхилцуулах нь хэнд ашигтай вэ. Манай эрх баригчдын ганц санаачилдаг түүнийгээ ажил хэрэг болгодог ажил нь торгох, хорих, ямар нэг арга сүвэгчлээд иргэдийн халаасыг тэмтэрч татвар нэмэгдүүлж түүгээрээ өөрсдийнхөө халаасыг зузаалдаг болсон гэхэд хилсдэхгүй. Гэтэл нийслэлд зогсоол олно гэдэг чоно алахаас илүү аз хийморь шаарддаг. Дээрээс нь хотын төвөөр дэлгүүр, албан байгууллага, зах худалдааны төв, эмнэлэг гээд бүх зогсоолууд дунджаар нэг цагийн 2000-5000 төгрөгийн төлбөртэй. Төлбөртэй байгаад ч машинууд нь багтахгүй. Мөн байрнуудын гадна зогсоол нь хулганын нүх аятай нэг байранд 100 айл байдаг гэж тооцоход тэнд 50 хүрэхгүй машины зогсоолтой, зарим нь бүр ямар ч зогсоолгүй. Ийм байтал иргэдийн гараар могой бариулж торгууль ногдуулах аргыг улам эрчимжүүлж байгаа нь увайгүй шийдвэр гэж хэлж болно. Эрх баригчдын энэ мэт иргэнээ боддоггүй буланд шахдаг шийдвэр ганц үүгээр тогтохгүй.

Тухайлбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд жолооч нарт халтай дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Жишээ нь, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж тээврийн хэрэгслийн албан татварыг 3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлсэн. Ийнхүү төлбөрийг нэмэгдүүлэх нь нийслэлийн автозамын сүлжээг сайжруулах, өргөтгөх, шинэчлэх, түгжрэлийг бууруулах зардлыг санхүүжүүлэх замын сангийн эх үүсвэр нэмэгдэж, автозамын ачаалал түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн албаныхан онцолж байв. Товчхондоо, тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээр жилд нийслэлийн замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум төгрөгөөр, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр нийслэлийн замын сангийн эх үүсвэр  80 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзсэн.

Мөн 2024 онд, нийслэлд орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаагаар байвал хоног тутамд 5000 төгрөгийн торгууль ногдуулдаг болсон. Мөн онд автобусны камераар зөрчил бүртгэж, бүртгэсэн зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж тухайн автобусны буудалд зогссон болон нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашиныг 20 мянган төгрөгөөр торгож буй. 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн импортоор оруулж ирж буй машинд улаанбаатарын дугаар олгохгүй байх журам хэрэгжиж эхэлсэн. Үүнээс үүдэж тээврийн хэрэгслийн дугаарыг 30 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо хоёр сая төгрөгөөр дугаар авдаг болсон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж AI камерын системээр 10 төрлийн  зөрчилд торгууль ногдуулдаг болоод буй. Энэ мэт хоёр жилийн дотор жолооч нарт халтай, олон шийдвэрүүд гаргасан байна. Эдгээр шийдвэрүүдийг дандаа НИТХ-аар баталсан байдаг.

Ингэж алхам тутамд торгож, хааж боодог хэр нь бидний татварын мөнгөөр дураараа дургиж, хайр найргүй зарцуулдаг буюу төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг Метро, дүүжин тээвэр, хурдны зам гэх мэт үлгэрийн юм ярьж түүндээ хэчнээн их наяд төгрөг зарцуулдагч үр дүнгээ өгсөн нь нэгээхэн ч үгүй. Зарим нь яригдаж эхлээд арав гаруй жилийн нүүр үзэж буй.

Мөн жил бүр зүгээр байгаа бордюр сольж, явган хүний замыг хуулж шинээр тавихаас өөр урагштай ажил энэ хотод үнэхээр алга. Энэ яг бидэнд тулгамдсан асуудал мөн үү гэдгээс л эрх баригчдын шийдвэр хэрхэн нүдээ олохгүй бүдчиж явааг харуулах байх.

Гээд жил бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна улмаар түгжрэл нэмэгдээд байна гэж үстэй толгойгоо зулгаахаас наагуур болдог ч асуудлыг тооцоо судалгаатай засаж сайжруулъя гэдэг биш машин нэмэгдэж, түгжрэл ихсээд байгаа учир торго, татвар нэм, тэгш сондгойгоор явуул, дугаарын хязгаарлалт хий гэдэг л шийдэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-27 66.181.181.10

Соц нийгэмд хүний ухамсарын төвшин илүү сайн байжээ. одоо бол хүнийэрх ярьж баахан тэнэгтэнэ. хүний эрх гэж юу байдгаа ч мэдэхгүй. энэ нэг талаас матаас мөн боловч нөгөө талаас замын хөдөлгөөнийг сайжруулахад сайн нөлөөтэй я байж мэднэ.

Avatar

Нэргүй 2026-01-27 103.57.92.180

МАН намын Ажил орлоготой монгол хөтөлбөр

Avatar

Нэргүй 2026-01-27 202.9.40.114

Өндөр настангууд утасаа бариад урагшаа.. Замын хөдөлгөөний дүрэм сахихгүй байгаа бүдүүлэг нөхдүүдийг хашраах хэрэгтэй.. Заавал хүн бүр машинтай байх албагүй.. Автобус нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, явган алхах хэрэгтэй… Дүрэм зөрчих ямар ч шаардлага байхгүй.. Бид эрүүл аюулгүй нийгэмд амьдрах эрхтэй.. МАШ ЗӨВ ШИЙДВЭР

Avatar

Нэргүй 2026-01-27 103.229.122.107

манжийн үлдэгдэл х***а эрлийзүүд аль 300 жилийн аргаа хэрэглэсээр байна

Avatar

Check. 2026-01-27 66.181.183.33

Монголчуудыг эв нэгдэлгүй байлгах х***а бодлогыг МАН 3дахь удаагаа ил цагаанаар хэрэгжүүлээд эхэллээ монголчуудыг эв нэгдлийг бусниулах бие биендээ итгэх итгэлийг үгүй хийж хооронд нь дайсагнуулах эх орон ард түмэндээ итгэд алдрах хужааг тахин шүтэх үзлийг өндөрт өргөх төр засгаа үзэн ядах үзлийг бий болглх нь МАН ын блдлого боллоо олон түмэн минь тунгаан бодоорой

Avatar

Зочин 2026-01-27 103.229.123.128

Энэ бол манай дарга нарын нэг сумаар олон туулай буудаж байгаа мэргэн арга
1.Гол нь мөнгө олох
2. Ажил хийж байгаа дүр эсгэж иргэдийн амыг таглах.
3. Монгол хүн монгол хүндээ итгэхгүй байх, үзэн ядуулах гэх мэтээр. монголчуудын эв нэгдлийг үгүй хийх
4. Нийгмийн болон залуу үеийн сэтгэл зүйг матаас болон хүн чанаргүй байдалд дасгах замаар үндэсний гэх сэтгэл зүйн онцлогыг үгүй хийх
5. Хамгийн эмгэнэлтэй нь төр ард түмний холбоос болох ёстой НИХурлын төлөөлөгч дарга нь санаачилсан.

Avatar

Маш зөв бичсэн бна 2026-01-27 5.31.147.17

Ямар ч төлөвлөлтгүй хотыг нэг л өдөр нэг дүрэм журам гаргаж иргэдээ хохироож болохгүй ИТХ нь бүгд нямбаатарын хүмүүс Эхлээд боломжыыг нь бүрдүүлж байж шаардлагаа өндөржүүлэх ёстой
Ядаж зураг авдгаа болиулах хэрэгтэй байх Хууль дүрэм мөрдөх боложыг нь олгоогүй байж Ер нь хотын дарга биш хотын вант улсыг бий болгож бна ямар ч хяналт хэлэх хүнгүй

Avatar

Нэргүй 2026-01-27 46.128.10.239

Ядарсан биш задарсан иргэдийг чангалах хэрэгтэй! Хууль дүрэмгүй, хатуу дэглэмгүй байвал хүн бүр дур дураараа аашлаад сайхан уу? Манай хууль дэндүү зөөлдөөд байна.

Avatar

Иргэн 2026-01-27 103.229.120.175

Зогсоол байхгүй юм чинь хаанаа тавих вэ? Аргаа барж тавьтал ачаад явчихна,эсвэл торгоно.Бага насны хүүхдийг сургуульд цэцэрлэгт өгөөд гарах хооронд ачаад арилна.Өдрийн ажлаа алдаж машинаа төлбөр төлж авна.Дээрээс нь торгууль ирнэ.Ядарсан иргэдээрээ даажигнасан төр засаг!!!

Avatar

Нэргүй 2026-01-27 202.126.89.196

Одоо бүхий л боломжоо ашиглан бие биенээ чадах цаг ирлээ

Avatar

Нэргүй 2026-01-27 103.229.120.85

yavgan hunii zam deer mashinaa tavidag setguulchtei bh tsag dor

Avatar

Нэргүй 2026-01-27 202.21.118.186

Хотын төв болон хүн ам нягт суурьшсан бүсэд нэмж барилга барихгүй байх, жижиг байшин буулгаад өндөр том байшин барихгүй байх хэрэгтэй. Ачаалал нь хэтэрчихээд байхад л нэмж барилга ббариулаад байх юм.

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.161.129

Хот хороогоо цэгцлэхэд хэрэгтэй арга байнаа. Хотын төв, 13 р хороолол хавиар бол явган явах зайгүй машин чигжээстэй үнэхээр галзуурмаар юмаа.

Avatar

Del 2026-01-27 202.55.188.84

цэгцлэх хэрэгтэй шүү дээ бөгсөө амраах хэрэгтэй байна даа

Avatar

Зочин 2026-01-27 202.179.27.159

зөв шүү. ингэж цэгцлэх хэрэгтэй хэн дуртай нь хаана ч хамаагүй машинаа тавихаа болих хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2026-01-27 202.126.88.215

Хүнд муу зүйл хийхгүй мөрөөрөө байх нь зүгээрээ .Үйлийн үр гэж байдаг .Хүнд муу зүйл хийхгүй явах шиг сайхан зүйл үгүй .

Avatar

1754 S 2026-01-27 103.212.162.24

Neg zuil hiiheer. zaaval neg n buruud n (har tsagaan .urt narin .undur nam .deer door.ard urd ) geh jisheenii yum zaaval 2 taltai baidag Tiimees humuus uhamsaraa deeshluuleed uuregee uhamsarlaad zurchil gargahgui Niisleliin irgen shig zuv l amidarmaar baigaan .Huduu gadaa heer tenj yvaa adguus shig aashilj baidgaa bolimoor bainaa Yaaval uls ornoo hotoo deg juramrai bolgoh ve mini sanal huvi hun l hicheeh estoi baih

Avatar

Нэргүй 2026-01-27 103.57.92.246

Энэ сэтгүүлч өөрөө орк юм байна.

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.180.32

манай дарга нар торгох шийтгэхээ боддог болохоос шийдэлээ бодох ухаан хүрдэггүй

Avatar

з 2026-01-27 202.126.89.11

Ийм юм бичих гэж хүмүүс иргэдээ ингэж байж соёолжуулах хэрэгтэй. Битгий юмыг харлуул

Avatar

Нэргүй 2026-01-27 112.72.9.122

Маш зөв

Avatar

Ха 2026-01-27 124.158.106.150

Ее естой замын цагдаа нэртэй мануухайнууд хэрэггуй болж байгаа юм биш уу!!! Тер ч естой хэрэггуй зардлаасаа салах боломж гарлаа.

Avatar

Иргэн 2026-01-27 64.119.31.64

Нарантуяа чамд троллдохоос өөр мэдэх зүйл түй ч алга. Энэ танхай жолооч нарыг цэгцлэхгүй бол яаж хотод амьдрах вэ? Чам шиг малуудаас хот сүйрдэг, хотын соёл төлөвшдөггүй за. Төлсөн мөнгөний тоогоор бүү хувир

Avatar

зочин бууз 2026-01-27 138.252.29.4

зөв зүйл

Avatar

Нэргүй 2026-01-27 202.126.89.204

harin ch ene hotiig yamarch hvn irsen hot shig bolgoj bgaa shvv zalhuu chuudaa oorsdoo yu ch hiij chadahgui bj hvmuusiin hiij bgaa buteen baiguulalt nd bayarladag suuj bai ok

Avatar

Нэргүй 2026-01-27 138.252.29.4

зөв зүйл. нийгэмд дэмг журам тогтоож байна. бичих юмаа олж ядах юм. буруу бүхэн чиний буруу

Avatar

Нэргүй 2026-01-27 202.126.89.196

ali ch ulsad baidag l zuil Irged duremee barimtlakh ystoi

Avatar

Зочин 2026-01-27 66.181.187.20

Сэтгүүлч оркуудын талд байхаар одоо яанаа.

Avatar

зочин бууз 2026-01-27 138.252.29.4

хийх юмаа олж ядаад

Avatar

Нэргүй 2026-01-27 202.131.245.34

NEWS.MN ОРКУУДЫН ТАЛД

Avatar

Зочин 2026-01-27 66.181.187.20

Ингэж байж хүүхдүүд замаараа аюулгүй явна. Ёстой сонин юм бичдэг сэтгүүлч вэ?

Avatar

Нэргүй 2026-01-27 203.91.115.47

Угаасаа л байсан эд. Хүн төрөлхтөнд янхантай бараг зэрэг үүссэн мэргэжил. Социалист нийгэм хүний ийм чанар дээр суурилж байв. Улаантнууд Халхуудыг нэгийг нь нөгөагөөр хязгаарлуулж, алуулж байлаа. Нэгийгээ матаал баяжина, шоронд хийнэ, алуулна, эхнэрийг нь авч сууна. Гоё уу? Их амархан байгаа биз! Социалист нийгэмд, Цэдэнбалын удирдлага дор 70,000 матаасчин чөлөө завгүй ажиллаж байлаа гэж. Гэрдээ үр дүнд нь нийгмийн морал эвдэгдэнэ. Хүмүүс аймшигтай хэрцгий болно. Ямар нэг хүн чанарын хориг саадг

Avatar

Нэргүй 2026-01-27 203.91.115.47

үйгээр аливаа санасан хэргээ шууд гүйцэлдүүлнэ. Хор хохирлыг нь үнэлэх аргагүй. Өнөөдрийн энэ үстэй толгой өрвийлгөөд байгаа орк, бүдүүлэг, хүн чанаргүй хандлагууд угтаа өмнөх нийгмийн матаасны суурин дээр бий болсон. Хулгай ч бас адил. Өстэй юм шиг авч байгаа биз? Ямар ч энэрэлгүй. Хүн чанаргүй. Нэгэн цагт матаасчинд хайруулж голдоо ортол гомдсон, шийдсэн хүмүүс. Энэ нийгэм улам л аймшигтай харгис, зэрлэг болохын цондон. Гэхдээ эдгээрийн аль ч тохиолдолд Ман л засаглах болно. Захиалагчид нь.

Avatar

Нэргүй 2026-01-27 91.148.245.65

Тэнэг сэтгүүлч байна даа. Явган хүний зам дээр машинаа тавьдаг Оркуудыг өмөөрөөд байгаа юм уу? эсвэл News.mn-ийн сэтгүүлч нар ийм Оркууд юм уу?

Avatar

Нэргүй 2026-01-27 202.179.26.184

Сэтгүүлч гэж хөлдүү хүмүүс

Avatar

Нэргүй 2026-01-27 202.131.245.34

Энэ сэтгүүлч яг юу хэлэх гэсэн юм бол, огт ойлгосонгүй.

Avatar

Бадарч тахар 2026-01-27 66.181.191.20

Манай нэг баньд ийм матаасын ажилд орчихсон сая анхны цалин 3 саяаа авлаа гээд хөөрчихсөн гүйж байна ! миний машиныг дарж явуулахаас ажлаа эхэлдэг бөйх өглөө ! би хардаад л байна !

Avatar

Нэргүй 2026-01-27 103.212.117.204

SEXSEER TAICHNA VANXANDI BIEE UNELLEED BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAAD80955877

Avatar

Нэргүй 2026-01-27 202.21.115.186

ОРКУУДЫН ТЭГЖ ХАШРААХ НЬ ЗӨВ ШҮҮ

Avatar

Нэргүй 2026-01-27 202.55.191.130

хэхэ наадах чиньi EU олон оронд хийдэг эд , хөгшчүүл машиндааө real-time camera -тай гудамжаар тэнэж хэн нэгний алдаа зөрчлийг real-time-аар замын цагдаад мэдээлж хэдэн цаас олдог , Swiss мэт нь бүр матаасаар ТӨР тогтдог гээл бүүр зарлачихсан.. хаширтал нь матаж, больеоо гэтэл нь торгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-27 103.168.34.36

Ter l*****n ovgonii ap erh ni sari 30 bolgoo ter pzdaa sozilzmiin uviin uldegldeg lalarin obogonuu baidag da uuruu yu ch hiihguit tegsnee durem juram yarisanaa lalarin teneg uildelee tugjrel buuruulana gej shaaj bsn ter lalarin zurag avch mataas hiisne tugrel buurdag bol pzda bi odiid tugjreed suuhguildee l***r ovgon taruul minii umnuus nudarchaarai ajilgui pzda

Avatar

Нэргүй 2026-01-27 202.131.245.34

иймэрхүү оркууд олон байгаа цагт торгоод явах нь л ганц зөв арга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж