Канадын нээлттэй тэмцээн эхэлнэ | News.MN

Канадын нээлттэй тэмцээн эхэлнэ

Канадын нээлттэй тэмцээн эхэлнэ

Канадын нээлттэй тэмцээн эхэлнэ

Мэргэжлийн талбайн теннисний Рожерс Кап буюу Канадын нээлттэй тэмцээн өнөөдөр эхэлнэ. Рожерс Кап тэмцээн нь эрэгтэй теннисчдийн АТР-н Мастерс-1000 зэрэглэлд багтдаг бол эмэгтэй теннисчдийн WTA-н Премьер-5 зэрэглэлийн тэмцээн юм. Өөрөөр хэлбэл, эрэгтэй теннисчдийн хувьд Их Дуулга тэмцээний дараа орох тэмцээн бол эмэгтэй теннисчдийн хувьд Их дуулга, Премьер Мандатори тэмцээнүүдийн дараа орох нэр хүндтэй, чансаа өндөртэй тэмцээн юм. Тус тэмцээнд түрүүлсэн эрэгтэй теннисчид чансааны оноон дээрээ 1000 нэмэх бол эмэгтэй теннисчид 900 оноо нэмдэг.

Канадын нээлттэй тэмцээний дараа Цинциннати тэмцээн явагдаад энэ оны сүүлийн Их Дуулга болох Америкийн нээлттэй тэмцээн явагдана. Иймд Канад болон Цинциннати тэмцээнүүд нь Америкийн нээлттэй тэмцээний өмнөх томоохон сорилго болдог. Энэ удаагийн тэмцээнд Р.Надал, Н.Жокович, М.Раонич, К.Нишикори, Хуан Мартин дель Потро, М.Чилич, С.Вавринка болон энэ цаг үед гарч ирж буй Н.Киргьос, Д.Дим, А.Зверев нарын теннисчид оролцож байна. Харин Р.Федерер болон Э.Мюррей нар өнжиж байна.

Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд С.Халеп, К.Возняцки, А.Кербер, Е.Свитолина, П.Квитова, Г.Мугуруза, К.Плишкова, М.Шарапова нарын теннисчид оролцож байгаа бол алдарт С.Уилльямс тэмцээнийг өнжиж байна.

Б.Бямбабаяр

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж