Мотоциклоор мал хариулж явсан хүү үерт осолджээ | News.MN

Мотоциклоор мал хариулж явсан хүү үерт осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Мотоциклоор мал хариулж явсан хүү үерт осолджээ

Мотоциклоор мал хариулж явсан хүү үерт осолджээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Хар тээг гэдэг газар  өчигдөр /2018.08.05/  05:00-06:00 цагийн хооронд усархаг бороо оржээ. Усархаг борооны улмаас үер бууж, мотоциклоор мал хариулж байсан тус багийн харьяат 19 настай эрэгтэй М, арван настай  эмэгтэй С нар урссан байна.  Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид арван настай охиныг аварч чаджээ. Харин 19 настай эрэгтэйн цогцсыг  осолдсон газраас 200 м зайтай  газраас 13:37 цагт олсон байна. Цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Э.Бурам

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж