Чехийн гранприд А.Довициозо тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Чехийн гранприд А.Довициозо тэргүүллээ

Чехийн гранприд А.Довициозо тэргүүллээ

Мото спортын хамгийн шилдэг уралдаан болох MotoGP уралдааны 2018 оны ДАШТ-ний 10 дахь гараа болох Чехийн гранпри өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус уралдаанд “Дукати” багийн Итали нисгэгч А.Довициозо хамгийн шилдэг нь байж байрлал тогтоох уралдаанд түрүүлээд байсан бол ням гаригт болсон гараанд мөн л түрүүлж улирлын 2 дахь түрүүгээ хүртлээ

“Дукати” багийн А.Довициозо Чехийн гранприд түрүүлснээр 113 оноотой болж нэгдсэн дүнгээр дэлхийн аваргын 3-р байранд орж ирсэн. Дэлхийн аваргын 10 гарааны дараах байдлаар “Хонда” багийн М.Маркуэз 181 оноотой тэргүүлж байгаа бол удаах байранд “Ямаха” багийн В.Росси 132 оноотой бичигдэж байна.

Чехийн гарааны эхний 10 тамирчин:

  1. А.Довициозо “Дукати” – 41 мин 07.728 сек
  2. Х.Лоренцо “Дукати” +0.178 сек
  3. М.Маркуэз “Хонда” +0.368 сек
  4. В.Росси “Ямаха”
  5. К.Крутчлоу “Хонда”
  6. Д.Петруччи “Дукати”
  7. Й.Зарко “Ямаха”
  8. Д.Педроза “Хонда”
  9. А.Баутиста “Дукати”
  10. А.Ианноне “Сузуки”

Дэлхийн аваргын дараагийн гараа ирэх амралтын өдрүүдэд Австрид болно.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж