Зам  тээврийн ослын улмаас гурван эмэгтэй нас баржээ | News.MN

Зам  тээврийн ослын улмаас гурван эмэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Зам  тээврийн ослын улмаас гурван эмэгтэй нас баржээ

Зам  тээврийн ослын улмаас гурван эмэгтэй нас баржээ

Хэнтий аймаг, Мөрөн сум Чандгана багийн Гичэгний гол гэдэг газар өчигдөр /2018.08.05/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин, иргэн Ц-ийн эзэмшлийн ачааны автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат 64 настай эмэгтэй И, 42 настай эмэгтэй Т, 13 настай эмэгтэй Х нар нас барсан  байна. Тэдний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Э.Бурам

 

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-06 103.229.120.134

Замын донсолгоо гаргаж мушгиад осолд маш их өртөж байна аа. Зам гүүрийн болон засвар үйлчилгээний газрууд хариуцлагагүй байна

Avatar

Зочин 2018-08-06 202.55.191.130

um mani bad me hum

Avatar

Зочин 2018-08-06 202.9.42.7

Монголчууд машин барихдаа маш тааруу гсн дүгнэлт гарсан гсн дээр нь зам муутайгаа мэдкү давхиал бн. Хурдны замтай юм шиг л давхина ухаан ухамсар ур чадвараа дээшлүүл л дээ

Avatar

Иргэн 2018-08-06 66.181.176.74

Монголчуудаа! Машинаараа битгий хурдан яв! Монголд зам муу,их эргэлт булан тохойтой харагдах орчин муу шуу дээ. Хурдны дээд тал 60-80км/цагаас хэтрэх замд монголд байхгуй.

Avatar

зочин 2018-08-06 59.153.112.184

Бас л хөдөөгийн замд…

Avatar

Зочин 2018-08-06 202.179.24.86

Буруу жолоотой машинаас үүдэлтэй ослууд дандаа гараад байна. Эсрэг урсгалд машин байгаа эсэх, өөрийн болон бусдын хурдыг тооцох гэх мэт тооцоолол хийж чадаагүйгээс үүдэлтэй. Чадах чадахгүй олон жолооч нар эрсдэх юмдаа. Дайн бүхий улсад л ийм хэмжээний хохирол байдаг байх.

Avatar

Зочин 2018-08-06 27.123.214.116

ээ бүү эзэгд жолооч нар минь хөдөөгийн замд аятайхан явцгаал даа, үнэхээр аймшигтай, харамсалтай.

Avatar

Зочин 2018-08-06 103.229.121.12

ХАРАМСАЛТАЙ

Avatar

Зочин 2018-08-06 203.91.115.40

Бурхан минь. Монголчууд минь дээ. Бид цөөхөн, улам л цөөрөөд байдаг. Үхэл гэдэг бол дахиж олдохгүй амь тасрах агшин. Үүнээс хойш сүнс нь байгаад ч утгаа алдах үе. Хүний хувьд энэ бол харамсаад барахгүй зүйл. 70, 80 гарсан, үзэх юмаа мухарласан хүмүүст бол яахав. Хар нялхаараа амьтдад арай л хайран юм даа. Яахав ээ, монголчууд аа? Бид дэлхийг гайхуулах, байлдан дагуулах яах вэ, ядаж бор амиа бөөцийлөөд энэ насыг өөрт болоод өрөөлд зовлон багатай өнгөрөөх л чухал баймаар. Яаж бид аминдаа арчаатай болох вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж