Хэнтий аймаг, Мөрөн сум Чандгана багийн Гичэгний гол гэдэг газар өчигдөр /2018.08.05/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин, иргэн Ц-ийн эзэмшлийн ачааны автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат 64 настай эмэгтэй И, 42 настай эмэгтэй Т, 13 настай эмэгтэй Х нар нас барсан байна. Тэдний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Э.Бурам