Гурван талт уулзалт хийхийг санал болголоо

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Гурван талт уулзалт хийхийг санал болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Леонид Петрович Рештников тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Эдгээр төлөөлөгчид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн урилгаар манай оронд зочилж байгаа юм.
Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа эдийн засгийн бэрхшээл байгаа ч хөгжиж буйд баяртай байгаагаа Тамгын газрын дарга мэдэгдээд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар ОХУ, БНХАУ, Монгол Улсын эрдэмтэд, судлаачдыг оролцуулан гурван талт уулзалт хийх санал тавилаа.
Леонид Петрович саналыг дэмжиж, Алс Дорнодод юм уу Улаанбаатарт хийж болох юм. Юуны өмнө хоёр хүрээлэнгийн хамтын ажиллагаа, ажил хэргийн холбоог бэхжүүлэх шаардлагтай байна гэдгээ хэлсэн талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж