Альпийн нуруунд онгоц осолдож, 20 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Альпийн нуруунд онгоц осолдож, 20 хүн амиа алдав

Альпийн нуруунд онгоц осолдож, 20 хүн амиа алдав

Швейцарь улсын Альпийн нуруунд нисэх онгоц осолдож, 20 хүний амь үрэгджээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт /2018.08.06/ дэлхийн II-р дайны үеийн агаарын онгоц “Junkers Ju 52” –аар аялж байсан 17 зорчигч, хоёр нисгэгч болон нэг үйлчлэгч Альпийн нуруунд осолдсон байна.

Граубүендэн хэсгийн цагдаа нарийн мэдээлснээр онгоц Альпийн Пиз Сегнас уулын хөндийд осолдсон аж. Одоогийн байдлаар ослын  шалтгааныг тодруулж чадаагүй бөгөөд онгоцонд Швейцарь улсын иргэдээс гадна Австри улсын хос хүүхэдтэйгээ цуг зорчиж байжээ.

“Ju-Air” нэртэй Швейцарийн орон нутгийн онгоцны авиа компани зөвхөн  Junkers Ju-52 онгоцуудаар сонирхсон хэн бүхэнд Альпийн нуруудаар аяллын нислэг үйлддэг байна. Анх 1931 онд Герман улсад үйлдвэрлэгдэж байсан гурван хөдөлгүүрт нисэх онгоцыг 1930-1940 оны хооронд иргэний болон байлдааны зориулалтаар ашигладаг байжээ.

Дайны үеийн түүхэн онгоцоор 40 минутын хугацаатай нислэг хийхэд тийз нь 210 ам. долларын үнэтэй аж. 

Эх сурвалж: RT, Swissinfo

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж