"Хүүхдийн төлөө хамтдаа" аянд байгууллагууд нэгдэж байна | News.MN

"Хүүхдийн төлөө хамтдаа" аянд байгууллагууд нэгдэж байна

"Хүүхдийн төлөө хамтдаа" аянд байгууллагууд нэгдэж байна

"Хүүхдийн төлөө хамтдаа" аянд байгууллагууд нэгдэж байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөө хамтдаа” аяныг санаачлан эхлүүлсэн. Уг давалгаанд Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан нэгдсэн байна. 

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өөрсдийн нөөц бололцоог ашиглан таг үйлдвэрлэж, Сүхбаатарын гудамж-7, Жуулчны гудамж-21, Их тойруугийн гудамж-51, Баруун сэлбийн гудамж-12, Энэбишийн өргөн чөлөө-40, Чингэлтэйн өргөн чөлөө-150, Бага тойруугийн гудамж-1, Лааганы гудамж-5, Хуульчдын гудамж-8, Галданбошигтын гудамж-60, Дамбын пост-44 нийт  Чингэлтэй дүүргийн 11 гудамжны 399 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгосон байна гэж ЗХУТ-өөс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж