АНУ, ОХУ, Украины дараагийн уулзалт ирэх сарын 1-нд болно

АНУ, ОХУ, Украины дараагийн уулзалт ирэх сарын 1-нд болно

АНУ, ОХУ, Украины дараагийн уулзалт ирэх сарын 1-нд болно

АНУ, ОХУ, Украины гурван талт уулзалт өнгөрсөн Баасан, Бямба гаригуудад /2026.01.23-24/ Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо боллоо. Уулзалтын талаар Зеленский Ням гаригт мэдээлэл өгөхдөө "Маш олон зүйл шийдэгдсэн. Яриа хэлэлцээ үр бүтээлтэй болсон гэдэг нь чухал байлаа. Дайныг дуусгах боломжит параметрүүдэд голчлон төвлөрч ярилцав. Урагшлахад бэлэн гэвэл дараагийн уулзалтууд зохион байгуулагдана. Ирэх долоо хоногийн эхээр байж магадгүй юм. Украин бол бэлэн" гэжээ.

Дараагийн уулзалт хоёрдугаар сарын 1-нд мөн Абу Даби хотноо болж магадгүй байна.

АНУ-ын эх сурвалжийн мэдээлснээр, олон сарын үргэлжилсэн дүлий байдлын эцэст мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан аж. Мөн эцсийн цэгийг хатгаагүй ч гэлээ талууд нүүр тулан уулзаагүй бол ийм ахиц дэвшил гарахгүй байсан гэжээ. Трампын тусгай элч төлөөлөгч Стив Виткофф ч бас уулзалтыг маш үр дүнтэй болсон гэж тодорхойлсон.

Одоогоор Украины аюулгүй байдлын баталгаа буюу дайны дараах тогтвортой байдалд чиглэсэн гол баримт бичиг 100 хувь бэлэн болжээ. Украины тал гагцхүү гарын үсэг зурах газар, цаг хугацаагаа л тодруулахаар хүлээж байна.

Энэ удаагийн гурван талт хэлэлцээгээр талууд 20 зүйлт энхийн төлөвлөгөөг хэлэлцсэн билээ. Үүнд, газар нутаг, эдийн засаг, аюулгүй байдал болон бусад асуудал багтсан. Гэвч өмнөх бүтэлгүй яриа хэлэлцээнүүдийн нэгэн адил газар нутгийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

"Украины армийг Донбассаас гаргах нь Москвагийн тавьж буй нэн тэргүүний шаардлага" гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-26 59.153.87.54

Украинд Москва хүрэх сайн пуужин л хэрэгтэй

Avatar

зочин 2026-01-26 66.181.189.224

ОХУ БНХАУ-ыг устгах зорилтоосоо баруун хэзээ ч татгалзахгүй Нацистүүд бол оросыг үзэн ядагч мөнхийн дайсан Хэлэлцээ үр дүнд хүрэх яагаа ч үгүй байна

Avatar

Зочин 2026-01-26 59.153.87.54

жинхэнэ фашист чинь оросууд. Чи Москва очоод оройн цагаар яваад үз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж