Хоригдож байсан 11 хүүхдийг олжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Хоригдож байсан 11 хүүхдийг олжээ

Хоригдож байсан 11 хүүхдийг олжээ

АНУ-ын Шинэ Мексик мужид насанд хүрээгүй 11 хүүхдийг хорьж байсан хэргийг илрүүлжээ. Мужийн цагдаагийн газар хоригдсон хүүхдүүд нь 1-15 насныхан ба эцэж турсан, гутал хувцасгүй, хүйтэн дайны үе шиг нөхцөл байдалд амьдарч байсан гэж тодорхойлжээ. Цагдаагийн газрынхныг тус оромжид очиход  зэвсэгтэй 2 эр, 3 эмэгтэй байсан аж. Цагдаагийн газрын ажилчид эдгээр хүүхдүүд яагаад Амалиад ирсэн болон яагаад эдгээр хүүхдүүдийг хорьж байгаа учир шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Сэжигтэн Сира Вахха

Зэвсэгтэй 2 этгээд болох Сира Вахха, Лукас Мортен нарыг баривчлан хорьжээ. 3 эмэгтэйг баривчлан хорьсон ч удалгүй гаргасан гэж албаныхан мэдэгдсэн аж. Цагдаагийн дарга Хогрефийн хэлж байгаагаар ‘Эдгээр эмэгтэйчүүд болон хүүхдүүд маш хүнд дарамтад байсан байж болзошгүй. Биднийг очиход маш их айсан, өлссөн, эцэж сульдсан байсан’ гэжээ.

Хүүхдүүдийг мужийн халамжийн байр луу аваачин хувцас, хоол хүнсээр хангаад байгаа аж. Сэжигтэн Сира Вахха өмнө нь 3 настай хүүхэд хулгайлсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэнэ. Гэвч хулгайлагдсан хүү эдгээр 11 хүүхдийн дунд  байгаагүй гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж