Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Д.Гантулга гишүүн хүчингийн асуудалд нэр холбогдсоноос хойш бүтэн жилийн дараа гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс хуулийн дагуу түүний сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явуулах бөгөөд нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргахаар Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар болжээ. Тус намын ҮБХ өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргана.
Харин ИЗНН өнгөрсөн Ням гаригт Төр хурахын аманд наадмаа хийхдээ хуралдаж, Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөнө гэсэн шийдвэрээ гаргажээ. Намууд сонгуульд нэр дэвшигчээ ирэх есдүгээр сарын 14-нд тодруулах юм.
Б.БАТ
Зочин 2018-08-06 27.123.214.109
Иргэний зориг ногоон нам арай цэвэр нам байх шүү
Zochin 2018-08-06 103.57.93.189
AN uhaantai yum bol ene udaa Nambaryn huug demjsen n deer baih. 2020 onoo bodvol