Алтны үнэ анх удаа 5000 доллар давлаа

Алтны үнэ анх удаа 5000 доллар давлаа

Алтны үнэ анх удаа 5000 доллар давлаа

Алтны үнэ анх удаа унц нь 5000 ам.доллар давлаа. Энэ нь өнгөрсөн оноос даруй 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Гренландын асуудлаас болоод АНУ, НАТО-ийн хооронд зөрчил үүссэн нь дэлхийн геополитик болон санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж байна. Үүний зэрэгцээ Трампын худалдааны бодлого ч алтны үнийн өсөлтөд нөлөөлж буй. Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт /2026.01.24/ Канадыг 100 хувийн тарифаар заналхийлсэн билээ. Эдгээрээс гадна Украин, Газын зурвасын нөхцөл байдлаас эхлээд Мадурогийн баривчилгаа хүртэл алтны үнэд нөлөөлсөн.

"Metals Focus" судалгааны байгууллагын мэдээлснээр, үнийн өсөлтийн хамгийн том шалтгаан бол АНУ-ын бодлогын тодорхойгүй байдал.

Хөрөнгө оруулагчид цаг үе ороо бусгаа болсон тохиолдолд алт болон бусад үнэт металыг аюулгүй хөрөнгө хэмээн худалдаж авдаг. Тийм ч учраас үнийн өсөлт зөвхөн алтны зах зээлд ажиглагдсангүй. Нэгдүгээр сарын 23-ны байдлаар мөнгөний үнэ түүхэндээ анх удаа 100 ам.доллар хүрч, өнгөрсөн оноосоо 150 орчим хувиар өслөө.

Үнэт металын эрэлт ихэссэнийг илүү өргөн цар хүрээнд ойлгож болно. Үүнд, ердийнхөөс өндөр инфляцийн түвшин, ам.долларын сул ханш, төв банкуудын худалдан авалтын хэмжээ, АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ жил хүүгийн хэмжээгээ дахин бууруулах төлөвтэй байгаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.

Алтны хамгийн том давуу тал бол хомсдол бараг байдаггүй явдал. "Дэлхийн алтны зөвлөл" худалдааны холбооны мэдээлснээр, нийт алтны нөөцийн ердөө 216,265 тонныг нь л олборлосон байдаг аж. Энэ нь олимпын наадамд зориулсан 3-4 ширхэг усан санг хангалттай дүүргэх хэмжээ юм. Уул уурхайн дэвшилтэт технологи гарч, шинэ орд газрууд илрэхтэй зэрэгцээд 1950-аад оноос л алт олборлолт эрчимжсэн. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор дахин 64 мянган тонн алт олборлох боломж байна. Алтыг зөвхөн хөрөнгө оруулагчдаар тогтохгүй төв банкууд ч худалдаж авч байна. Мөн янз бүрийн тэмдэглэлт баяр, хурим зэргээр бэлэглэх гэж алт худалдан авах хүмүүс ч олширчээ. Тухайлбал, Энэтхэгт жил бүр болдог Дивали баярын үеэр эд хөрөнгө, аз одыг бэлгэдэнэ хэмээн алт худалдаж авах нь ихэсдэг. Хөрш Хятадад ч бас цагаан сарын баярын үеэр алтны эрэлт нэмэгддэг аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж