Чикагод нэг шөнийн дотор 5 хүн амиа алджээ | News.MN

Чикагод нэг шөнийн дотор 5 хүн амиа алджээ

Чикагод нэг шөнийн дотор 5 хүн амиа алджээ

Чикагод нэг шөнийн дотор 5 хүн амиа алджээ

Чикаго хотын цагдаагийн газарт өчигдөр буюу ням гаригийн шөнө 44 хүн буудуулж гэмтсэн ба үүнээс 5 хүн амиа алдсан тоо баримт бүртгэгджээ. Шөнийн 1.30 цагаас хойш 3 цагийн дотор Чикаго хотод 30 буутай гэмт хэрэг бүртгэгдсэн ба 2 хүн тэр дороо амиа алдсан гэжээ. Чикаго хотын цагдаагийн газрын дарга Фред Валлер хэлэхдээ ‘Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнийн хувьд Чикаго хотод өмнө нь байгаагүй олон буутай гэмт хэрэг бүртгэгдлээ’ гэжээ.  

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Чикаго хот хүн буудсан гэмт хэрэг маш ихээр гарч эхэлсэн байна. Чикаго хотын цагдаагийн газар өчигдрийг хүртэл Чикаго хотын буутай гэмт хэрэг 2017 оноос 30 хувиар, амь үрэгдсэн хүний тоо өмнөх оныхоос 25 хувиар буурсан гэж мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд буутай гэмт хэрэг 21 бүртгэгдсэнээс 2 хүн амиа алдсан бусад нь их  бага хэмжээгээр гэмтсэн байна.

Шинжээчдийн хэлж байгаагаар халуун зуны саруудад гэмт хэргийн тоо өсдөг гэжээ.

Эх сурвалж: CNN 

"Болор дуран"-аар шалгав.

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-06 202.131.225.197

АНУ маш сайхан газар шүү дээ. үр хүүхдээ төрөл бүрийн аргаар алдаг үхэр монголтой яаж зүйрлэхэв

Зочин 2018-08-06 202.9.41.248

За ямартай ч Чикагод байгаа Үхэр Монголчуудаас чад хийсэн хүн байхгүй л юм байна.

Зочин 2018-08-06 59.153.115.127

АНУ бол нэг их сайхан орон биш шүү дээ.

Зочин 2018-08-06 211.36.140.109

Ядаж байхад үйлийн үртэй юм шиг монголчууд Чикагод олон байдаг. Ямар амьдрах хот мундсан биш дээ, өөр хотуудад амьдарч болмоор юм.

Зочин 2018-08-06 103.229.120.134

чи юугаа мэдэх вэ дээ, тэнд өртөг хямд, ажил арай дөнгүүр олддог юм. Нэгэнт амьжиргаагаа хөөж яваа хүмүүст арай өөр урмын үг хайрлах ухаан дутсан чи өрөвдөлтэй юмаа

Paвcaл 2018-08-06 174.216.20.54

Weekend shooting in Chicago leaves 5 dead\nChicago police records show 44 people were shot on Sunday, including five who were killed.\nХагас сайнаас бүтэн сайнд шилжих шөнө.

Зочин 2018-08-06 174.216.20.54

Am

Bi Chicago d baidag 2018-08-06 107.77.209.233

Эсвэл бүтэн сайны үдээс хойш буудалцаан болсон юм болов уу. America д 12 цагаас хойшихийг үдээс хойш, 00 цагаас хойшихийг өглөө гэж хэлээд байдаг юмаа

bi Chicagod baidag 2018-08-06 107.77.209.233

Huue yag odoo Chicagod Nyam garigiin oroinii 9.20 bolj baina. Ene medee chin odoo 5 tsagiin daraa boloh buudaltsaaniig medeeleed bain uuu esvel buur 7 honogiiin umnuh um yariad baina uu. Er ni mgl usa chin 14 tsagiin zuruutei hotsorch toologddog um shuudee. Medeegee zuv taviachee

Paвcaл 2018-08-06 174.224.6.29

Chicago, IL бол үнэн хэрэгтээ АНУ-ын хамгийн хатуу бyy хутганы хуультай газар. Эзэмших эрхийг хичнээн хязгаарлах тусам аж үйлдвэрийн район байсан Чикаго, Детройт гэх эрээн бараан ажилчны хотууд гэмт хэргээрээ толгой цохих юмаа.

Зочин 2018-08-06 174.224.6.29

Бас ЛА хот нэмэгдэнэ.

hogiin amerik sh dee.. 2018-08-06 202.131.225.197

za adilhan daa.hamgiin yduural ihtei zabaan bohir hotuud sh dee.huulitai huuligui haanaas zebseg abchihanaa amerikd..hvn alj l erh choloo choloogoo mederdeg hvmvvs ch dee.buutai l bol erh choloo bna gej vzdeg teneg garuud ch dee..

ty 2018-08-06 103.26.192.43

Үгүй дээ.. Хүн алж эрх чөлөөгөө мэдэрнэ гэж юу байдаг юм бэ? Буу эзэмших эрх нь АНУ-ын Үндсэн хуулиар олгогдсон хүний суурь эрх нь юм байна. Гол зорилго нь бол Засгийн газрын зүгээс хүний эрх чөлөөг зөрчсөн, дарангуйлал тогтоох ямарваа нэгэн үйлдэл гарсан нөхцөлд Америкчууд эрх чөлөөний эсрэг үйлдэлтэй зэвсэг барин тэмцэх боломжтой байх нөхцөлийг хангаж байх явдал гэнэлээ. Харин энэ үзэл санааг урвуулан хүчирхийлэл хийдэг асуудал бол тусдаа хэрэг болно.

Paвcaл 2018-08-06 174.216.20.54

Чикаго хот болон Калифорни, Мэрилэнд зэрэг мужууд магазины багтаамж 10-аас ихгүй, мөрлөгч эвхэгддэг юм уу сунгадаггүй, хагас автомат карбинууд пистолет рукоятка байхгүй, биедээ авч явах хутганы ирний хэмжээ 3,5 инчээс ихгүй энэ тэр гээд бусад мужаас илүү зөндөө хязгаарлалт ихтэй байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж