Чикагод нэг шөнийн дотор 5 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Чикагод нэг шөнийн дотор 5 хүн амиа алджээ

Чикагод нэг шөнийн дотор 5 хүн амиа алджээ

Чикаго хотын цагдаагийн газарт өчигдөр буюу ням гаригийн шөнө 44 хүн буудуулж гэмтсэн ба үүнээс 5 хүн амиа алдсан тоо баримт бүртгэгджээ. Шөнийн 1.30 цагаас хойш 3 цагийн дотор Чикаго хотод 30 буутай гэмт хэрэг бүртгэгдсэн ба 2 хүн тэр дороо амиа алдсан гэжээ. Чикаго хотын цагдаагийн газрын дарга Фред Валлер хэлэхдээ ‘Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнийн хувьд Чикаго хотод өмнө нь байгаагүй олон буутай гэмт хэрэг бүртгэгдлээ’ гэжээ.  

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Чикаго хот хүн буудсан гэмт хэрэг маш ихээр гарч эхэлсэн байна. Чикаго хотын цагдаагийн газар өчигдрийг хүртэл Чикаго хотын буутай гэмт хэрэг 2017 оноос 30 хувиар, амь үрэгдсэн хүний тоо өмнөх оныхоос 25 хувиар буурсан гэж мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд буутай гэмт хэрэг 21 бүртгэгдсэнээс 2 хүн амиа алдсан бусад нь их  бага хэмжээгээр гэмтсэн байна.

Шинжээчдийн хэлж байгаагаар халуун зуны саруудад гэмт хэргийн тоо өсдөг гэжээ.

Эх сурвалж: CNN 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж