Хотынхон коммунити шилд цомыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Хотынхон коммунити шилд цомыг хүртлээ

Хотынхон коммунити шилд цомыг хүртлээ

Английн хөлбөмбөгийн коммунити шилд буюу супер цомын төлөөх тоглолт алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Супер цомын төлөө өнгөрсөн улирлын Английн премьер лигийн аварга Манчестер Сити (Хотынхон) болон цомын АШТ-ний аварга Челси клубууд тоглосон бөгөөд 2-0 харьцаатай Манчестер Сити клубын ялалтаар өндөрлөлөө.

  • Манчестер Сити 2-0 Челси (гоол: С.Агуэро 13’, 58’)

Манчестер Сити: К.Браво, К.Уокер, А.Лапорте, Ж.Стоунс, Б.Менди, Фернандиньо, Р.Махрез (Г.Жесүс 68’), П.Поден (Б.Диаз 76’), Б.Силва, Л.Сане (И.Гюндоган 46’), С.Агуэро (В.Компани 80’)

Челси: У.Кабаллеро, Азпиликуэта, А.Рюдигер, Д.Луиз, М.Алонсо, С.Фабрегас (Д.Дринкуотер 60‘), Р.Баркли, Жоржиньо, К.Гудсон-Одой (Виллиан 59‘), Педро (В.Мозес 79‘), А.Мората (Т.Абрахам‘)

Энэ тоглолтонд Э.Азар, О.Жиру, Н.Кантэ нар багтайгаа нэгдээгүй учир оролцоогүй бол Манчестер Сити клубээс бүх шилдэг тоглогчид нь “Уэмбли” цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн. Челси клуб хамгийн сүүлд 2009 онд, Манчестер Сити клуб 2012 онд супер цомыг хүртэж байсан бөгөөд “Хотынхон” энэ удаагийн тоглолтонд ялалт байгуулснаар 5 дахь удаагаа Коммунити шилд цомыг хүртэж улирлыг цомтой эхлүүлж байна.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж