"Ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйл байхгүй" | News.MN

"Ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйл байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

"Ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйл байхгүй"

"Ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйл байхгүй"

УИХ-ын дарга М.Энхболдоос нийгэмд хүлээлт үүсээд байгаа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодрууллаа.


-УИХ-ын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар холбогдох албан бичгийг хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

-Хуульд бол энэ талаар маш тодорхой заасан байгаа. Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэж хуульд заасан байдаг.

Үүсээд байгаа нөхцөл байдлаар бол Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг гаргаад байна. Миний хувьд аливаа нэг байгууллагын даргыг хамгаалж өмгөөлөх, ямар нэг хэргийг хаацайлж хаах гэсэн хэрэг огт байхгүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн хариундаа ээлжит бус чуулган хуралдуулахад татгалзах зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн.

Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудал хуульд яв цав нийцсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулж, Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын 22 гишүүн 07 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, албан бичиг ирүүлсэн. УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш хувь нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлэх ёстой гэсэн хуулийн заалттай.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч 07 дугаар сарын 17-нд ирүүлсэн 15 тоот албан бичигт УИХ-ын гишүүдийн саналыг хүлээн авч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн байсан. Иймд УИХ-ын даргын Зөвлөл 07 дугаар сарын 18, 30-ны өдрүүдэд тус тус хуралдсан.

-Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах хуулийн үндэслэл байхгүй гэсэн үг үү?

-Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга өөрөө өргөдлөө өгсөн, эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ийм дөрвөн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө гэдгийг маш тодорхой заасан байдаг. Тэр ч бүү хэл, дээрх дөрвөн үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийг хориглоно гэж заасан байгаа.

Иймд бид энэ асуудлыг холбогдох хуулийн заалттай нь уялдуулж үзэхээс өөр аргагүй. Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийн өмнө, хэлэлцэх асуудлыг сайтар судалж, тодруулах шаардлагатай. УИХ-ын даргын Зөвлөл хоёр удаагийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхдээ Хууль зүйн байнгын хороогоор орсны дараа дахин ярилцах нь зүйтэй гэж ярилцсан. Ер нь ээлжит бус чуулганд тодорхой хугацаа шаардсан асуудал байхгүй.

-Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулбал ямар үр дагавар үүсэх бол…?

-Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг улс төрөөс хараат бус байж, тогтвортой ажиллуулах, гадны ямар нэг нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүднээс зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх нь нэг байгууллагын биш, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал.

Магадгүй, Улсын Их хурал хуульд үл нийцсэн байдлаар шийдвэр гаргавал цаашдаа хууль хяналтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангаж чадахгүй болох, ийм нөхцөл байдал руу орж болзошгүй байгаа юм. Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад надад татгалзах зүйл алга байна.

Эцэст нь намрын улирал хаяанд ирсэн энэ цаг үед найр наадмаа өндөрлөж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Намрын ургац хураалт, үер, усны гамшиг зэрэг улс орны тулгамдсан асуудалд анхаарч, аливаа асуудалд улстөржихгүйгээр ажиллах цаг ирээд байна.

-Тодруулга өгсөн таньд баярлалаа.

Эх сурвалж: www.parliament.mn

"Болор дуран"-аар шалгав.

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-06 150.129.140.78

Э р л и й з үүдийг зайлуулна гэдэг ардчиллын үнэтэй. Тэгвэл ардчиллыг сонгохоо болиод чаддагаар нь МАН-ыг сонгох хэрэгтэй болно. МАН харин цэвэрлэж чадна. Туршлага ч бий. Ардчиллынхан цэвэрлэж чадахгүй. Өөрсдөө бараг бүгд эрлийзүүд учраас за.

Avatar

Зочин 2018-08-06 150.129.140.78

Эрлийзүүд гэх асуудал зөвхөн захиргаадалтын үед л алга болдог юм. Тоталитари дэглэмийн үед гэсэн үг. Тэр үед э р л и й з үүдээс хэнийх нь ч толгойг өндийлгөдөггүй гэсэн үг. Одоо бид ардчиллыг сонгосон. Тэгэхээр төрийн бүх шатанд ажиллаж буй э р л и й зүүдийг зайлуулъя гэвэл ардчиллаасаа ухраад тоталитари дэглэмээ сонгох хэрэгтэй болно. Тэгж чадахгүйгээс хойш э р л и й з энэ тэр гэж ярихаа зогсоо. Эсвэл иддэг талх мэт хайрладаг ардчиллаасаа ухар. Ардчиллыг таягдан хая хүсвэл. Ойлгосон уу. Ардчиллыг бий болгоход э р л и й зүүд их хувь нэмэр оруулсан бөгөөд одоо э р л и й з гэж гэнэт хашгираад байгаа Та бүхэн бүгд л тэднийг дэмжсэн шүү дээ. Түүх мартагдахгүй ээ. Боловсролгүйгээсээ болж ардчиллаас хувь хүртэж чадаагүй бол өөртөө гомд. Үнэгүй бяслаг хавхан дээр л байдаг гэж мэдэх үү. Энэ бас ардчилал. Ойлгосон уу.

Avatar

Зочин 2018-08-06 150.129.140.78

Эрлийзүүд гэх асуудал зөвхөн захиргаадалтын үед л алга болдог юм. Тоталитари дэглэмийн үед гэсэн үг. Тэр үед [Хориотой Үг]үүдээс хэнийх нь ч толгойг өндийлгөдөггүй гэсэн үг. Одоо бид ардчиллыг сонгосон. Тэгэхээр төрийн бүх шатанд ажиллаж буй [Хориотой Үг]үүдийг зайлуулъя гэвэл ардчиллаасаа ухраад тоталитари дэглэмээ сонгох хэрэгтэй болно. Тэгж чадахгүйгээс хойш [Хориотой Үг] энэ тэр гэж ярихаа зогсоо. Эсвэл иддэг талх мэт хайрладаг ардчиллаасаа ухар. Ардчиллыг таягдан хая хүсвэл. Ойлгосон уу. Ардчиллыг бий болгоход [Хориотой Үг]үүд их хувь нэмэр оруулсан бөгөөд одоо [Хориотой Үг] гэж гэнэт хашгираад байгаа Та бүхэн бүгд л тэднийг дэмжсэн шүү дээ. Түүх мартагдахгүй ээ. Боловсролгүйгээсээ болж ардчиллаас хувь хүртэж чадаагүй бол өөртөө гомд. Үнэгүй бяслаг хавхан дээр л байдаг гэж мэдэх үү. Энэ бас ардчилал. Ойлгосон уу.

Avatar

ИРГЭН 2018-08-06 66.181.183.145

ХЭН ТАТГАЛЗАНА ГЭСЭН ЮМ БЭ.ЗҮГЭЭР БАЙХАД Л БИ БИШШҮҮ ГЭЭД БАЙХ ЮМ.

Avatar

Tvbdiin e****z hvn 2018-08-06 27.123.214.108

Vndsen huulind " yas vndes,shashin shvtlegeer yalgabarlan gaduurhahgvi" gesen zaalt baidag atal tamini yagaad gantshan hvniig erliizeer ni duudaad baina daa. Oros,tubdiin e****z hurliiz zunduu l baigaa shvv dee !!!

Avatar

Зочин 2018-08-06 122.201.24.25

БАЯР НАРЫН ГЭМТ ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЦЭХ ХУГАЦААГ ДУУСГАХ ГЭЖ ЦАГ ХОЖИЖ СУУГААГАА Л ҮҢЭЭР НЬ ХЛЧИХЭЭЧ ДЭЭ

Avatar

Зочин 2018-08-06

Өвөлжилтийн бэлтгэл хийх учраас ээлжит бус чуулган хуралдуулж болохгүй

Avatar

Зочин 2018-08-06 64.119.18.253

ene melger dyurakyg zayluulaachee.

Avatar

Зараа 2018-08-06 182.160.34.233

Санаа нь "хууль миний таалалд нийцвэл…" гэчихжээ бас. Хүний ханаж цаддаггүй гэх муу зангийн амьд тод жишээ

Avatar

Батаа 2018-08-06 122.201.24.67

Үгүй, тэгээд зарлаач дэ

Avatar

Зочин 2018-08-06 66.181.176.59

Монгол төрөөс М.Энхболд гэж бузар бүхний уурхай болсон хятадын эрлийзийг зайлуулах хэрэгтэй.

Avatar

asdasdasdsadasdsdasdsadasd 2018-08-06 202.179.30.194

bi boddog ym …….barigdsan n 60 terbm bolhoos terneees iluu aimaruud yvjil baidag….

Avatar

МАН 2018-08-06 27.123.214.2

ЭНЭ ХҮН ЧИНЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭДЭГ ХЭРЭГ ХИЙЦИЙН БИШҮҮ.. ТВ ЭЭР ХУУЛЬЧ ЯРЬЖ БАЙСАН……..10 ЖИЛИЙН ЯЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭНЭ ЛЭЭ

Avatar

зочин 2018-08-06 122.201.22.180

хуулийг бол хэрэгтэй үедээ яв цав биелүүлэх л юм байна

Avatar

Зочин 2018-08-06 202.9.42.12

Хахаха хэрэгтэй үедээ юу?

Avatar

зочин 2018-08-06 122.201.22.180

хуулийг бол хэрэгтэй үедээ явц цав биелүүлэх л юм байна

Avatar

Зочин 2018-08-06 202.9.42.12

Толгой дээрээ данжаад залсан МАН ч сүйрчээ

Avatar

eeee 2018-08-06 202.179.26.5

ene maliig yana daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж