Үндэсний бөх бол Монголын түүх, ахуй соёлтой салшгүй холбоотой, эрт дээр үеэс улбаалж ирсэн өв юм. Дайн тулааны цагт гардан тулалдаж, бяр хүч, ов мэхээ гайхуулан ялалт байгуулж, цол хэргэм хүртдэг байсан бол хожим баяр наадмын гол үзүүлбэр болжээ. Бяр чадлаа сорьж, эр хүний чансааг таниулдаг наадмын нэгэн чухал төрөл болон хөгжсөн нь өдгөө ч уламжлал болон хадгалагдсаар байна.
Энэ удаагийн сурвалжлагаар бид "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн "Замчин" спорт хорооны бэлтгэлийн заалыг зорин очсон юм. Зааланд Улсын харцага Т.Сайханжаргал, аймгийн арслан С.Ерөөлт нарын удирдлага дор 30 гаруй залуу бөх бэлтгэл сургуулилалтаа хийдэг аж. Биднийг очиход ногоон дэвжээнээ залуус хоорондоо мэх давтан, тойргийн барилдааны журмаар барилдаан хийж, хөлс хүч, тэсвэр тэвчээрээ сорьж байлаа.

Аймгийн арслан С.Ерөөлтийн хувьд үндэсний бөхөөр хичээллээд 20 гаруй жил болжээ. Бага насандаа аавыгаа дагаж бөхөд дурлан шимтэх болсон байна. Түүний хувьд бэлтгэлээ долоо хоногийн таван өдөр тогтмол хийдэг бөгөөд ажил ихтэй үедээ ч 3-4 удаа зааландаа орж хөлсөө гаргадаг аж.
Тэрбээр “Монгол бөх надад бие бялдрын хөгжил, алдар нэр, нутгийн олон түмний хайр хүндлэлийг өгсөн. Үндэсний бөхтэй холбогдсон минь миний амьдралын хамгийн азтай, сайхан сонголт юм” хэмээн хэлэв.
Үндэсний бөхөөр амжилт гаргахад нөлөөлөх хүчин зүйлсийн талаар ярихдаа “Хүүхдийн дур сонирхол, байгалиас заяасан өгөгдөл, удам нөлөөлдөг. Удам дагасан хүүхдүүд бие бялдрын хувьд илүү давуу талтай байдаг. Харин байгалийн өгөгдөл сайтай ч бие жижиг хүүхдүүд авьяасаараа дутагдлаа нөхөж чаддаг. Авьяас дутмаг ч гэсэн үнэхээр дуртай, хичээл зүтгэлтэй хүүхдүүд цагийн эрхээр тодорч гарч ирдэг. Харин эдгээрийн аль нь ч байхгүй бол цаг хугацааны гарз болдог” гэв.

Үндэсний бөх нь цаг үеэ даган хувьсан хөгжиж байна. Урьд нь зөвхөн ардын баяр наадмын хүрээнд байсан бол өдгөө мэргэжлийн спортын түвшинд хүрч, бөхөөр амьдралаа залгуулах ч боломж нээгджээ. Бай шагнал өндөртэй болж, ивээн тэтгэгч компаниудын нэрийн өмнөөс барилдах болсон нь амьдралын баталгааг бий болгож байгаа аж.

Улсын харцага Т.Сайханжаргалын хувьд 2010 оноос хойш үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд багаасаа л энэ спортод дурласан нэгэн. Түүний ах нарын барилдаж буй нь сонирхлыг нь татаж, улмаар аймгийн наадамд ах нь түрүүлэн арслан цол хүртсэн нь хамгийн их урам зоргийг өгчээ.
“Үндэсний бөх бол Монголын хамгийн олон үзэгч, дэмжигчтэй спорт. Өмнө нь ихэвчлэн ахмадууд үздэг байсан бол одоо залуучууд, эмэгтэйчүүд ч идэвхтэй сонирхдог болсон.
Бөхөөр хичээллэх нь хүнийг тэсвэр хатуужилтай болгож, бие сэтгэлийн тэнхээг зэрэг хөгжүүлдэг онцлогтой. Тиймээс энэ цаг үед хүүхдүүдийг спортоор, тэр дундаа үндэсний бөхөөр хичээллүүлэх нь хамгийн үр дүнтэй арга.
Мэдээж хүнд хэцүү зүйл нь бэртэж гэмтэх байдаг. Харин хамгийн сайхан нь төрийн наадамд шөвгөрч, цол авч, олон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэх мөч. Тэр үед монгол хүн болж төрсөнөөрөө бахардаг юм билээ.
Одоо сар шинийн барилдаан ойртож байна. Үүнд ач холбогдол өгч, бэлтгэлдээ нухацтай хандаж байгаа. Миний хувьд цагаан сарын барилдаанд гурваас дээш давж үзээгүй. Гэхдээ тогтмол барилддаг. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх улсын наадамд сайн барилддаг гэж боддог" гэв.

Аймгийн арслан Д.Буянт мөн арав гаруй жил үндэсний бөхөөр хичээллэж байгаа. Тэрбээр бэлтгэл сургуулилалтаа улирал, биеийн байдлаасаа шалтгаалан тохируулж хийдэг бөгөөд багадаа зургаан залуу зааныг харж бөхөд хорхойссон гэнэ. “Давах мэдрэмж хамгийн сайхан. Харин бэртэл гэмтэл л хүний амжилтыг хойш татдаг. Гэхдээ зорилго, дур сонирхол байгаа учраас шантрахгүй зүтгэдэг” гэлээ.

Харин залуу сумын заан Б.Тэмүүлэн үндэсний бөхөөр гурав дахь жилдээ хичээллэж байгаа аж. Өвөө, аав, ах нар нь бөх хүмүүс байсан нь түүнд нөлөөлж, нагац ах нь түүнийг бөхийн замд хөтөлсөн байна. “Бөхийн спортод үнэн сэтгэлээ зориулж, тууштай байвал хэцүү зүйлсийг тоолгүйгээр давж гарна.
Тамирчин болгонд л гэмтэл бэртэл, уналт сэргэлтийн үе байдаг. Тэр бүгдийг туулж, өөртөө итгэвэл амжилтад хүрнэ гэж боддог.
Миний хувьд улсын цолтой бөх болохын төлөө тэмүүлж, бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Бөх хүнийг сэтгэл зүйн дархлаа, тэсвэр тэвчээртэй болгодог" гэдгийг хэлж байлаа.

Үндэсний бөх бол монголчуудын хэзээ ч салгаж болохгүй үнэт өв. Энэ спортоор дамжин эрчүүд тэсвэр тэвчээр, жудаг ёс, ах захын хүндлэлийг сурч, бие сэтгэлээрээ төлөвшдөг.
Сүүлийн жилүүдэд бяр чадалтай эрс ховордож буй нь анзаарагдах болсон тул үндэсний спортоо хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлагатай. Хүмүүжлийн хувьд маш том сургууль болдгоороо үндэсний бөх онцлогтой. Үндэсний бөх гэлтгүй бусад спорт ч эрүүл мэнд болоод, хувь хүний төлөвшилд эергээр нөлөөлдөг. Өндөр хөгжилтэй орнуудад бага боловсролоос эхлэн биеийн тамирын хичээлийг өдөрт хоёр цаг заадаг, спортын олон төрлийн дугуйлан хичээллүүлдэг нь хүүхдийг бие даасан, тэсвэр хатуужилтай болгон төлөвшүүлэхэд нөлөөдөг. Үүнийг Монголын боловсролын салбарт нэвтрүүлэх хэрэгтэй. Хүүхдүүдийг идэвхтэй хөдөлгөөнтэй болгосноор өвчлөл буурч, нийгмийн эрүүл мэндийн түвшин сайжирна гэдгийг дэвжээ ахалсан бөхчүүд онцлон хэлсэн юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
3,548.92






















































Нэргүй 2026-01-26 207.237.229.99
Guzeegeeree duuren bastai5 alhaj 10 sunaij chadahgui ue muchnii asuudaltai tamhichin garuud bgaadaa ene surug comment bicheed bgaa humuus.
Suuliin 3n sar hicheellej bn. Buh bol bagiin sport. Hunii hyazgaariig shawhaj nemdeg. Geed bichedd bwal zunduu goyo yum bn.
Muulaad bhaa humuus zugeer arhia uugaad urund orood depressteigee zailtsgaa.
Нэргүй 2026-01-26 202.131.225.197
Бие жижиг хүүхэд авьяасаараа дутагдлаа нөхөж чаддаг – ЭНЭ ГАРЧИГ ЯГ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ЯМАР ДУТАГДЛАА ХҮҮХЭД АВЪЯАСААРАА НӨХӨХ ГЭЭД БАЙГАА ВЭ? ГАРЧИГААРАА ШУУД ХҮҮХДҮҮДИЙГ ДОРОМЖИЛЖ ДАРАМТАЛСАН ГЭЭД ОЙЛГОХООР ХАРАГДАЖ БАЙНА. ЭДГЭЭР МОНГОЛ ХЭЛЭЭ ТӨГС БҮҮ ХЭЛ ӨЧҮҮХЭН Ч ЭЗЭМШЭЭГҮЙ СЭТГҮҮЛЧИНЦЭРҮҮД ҮГ ЯРИА, ТАРХИ ОЮУНАА ЦЭНЭГЛЭЖ ДАРАА НЬ НИЙТЭД МЭДЭЭЛЭЛ, НИЙТЛЭЛ БИЧИЖ БАЙГААРАЙ.
Reader 2026-01-26 202.55.191.130
Harin tiimee, Mongoliin setguulchid arai bolhi homs deerees ni hainga setgelgui. Shantaaj hiij mungu olohoo urital bolson munguu abaad amaa hamhiad tag bologsod
Нэргүй 2026-01-26 203.91.115.51
Юу л бол доо. Багийн бус ганцаарчилсан сэтгэлгээг тухирдаг. Энэ нь нийгэмд талцлыг өдөөдөг. Улмаар допингийн сурталчилгаа болж байна.
Нэргүй 2026-01-26 202.126.89.146
Биeэ тоосон дээрэлхүү с** нар болцгоодог юм байна лээ
Нэргүй 2026-01-26 124.158.123.242
Төлөвшчихөөд л, мөнгөтэй боссуудын хамгаалагч болж энгийн олоныг айлгаад байгаа юм болов уу даа….
Зочин 2026-01-26 59.153.87.54
тэгээд яагаад энд тэндхийн рекет гэмт хэрэгтэнтэй холбогдоод яваад байдаг юм. Босоо чинь танайх биз дээ
Эсрэгээр номолж бхад 2026-01-26 202.9.46.14
Булхай зодоон цохио, дээрэлхэлт , гуу жалгын үзэл, авилга,…. Аль муу бүхнийг цэцглүүлж тэр замаар мнглын залуу бүхэл бүтэн үеийг давиулж бгаа нь олны өмнө илт бхад. Жэнко Батсуурь аваргын зэрлэг шунахай авир араншин мнгл бөхийг үзэгчгүй болгож гутаасан
Нэргүй 2026-01-26 66.181.190.37
Батсуурь, А.Сүхбат нтр сайхан төлөвшчихөөд байгаа нь энэ юм байхдаа