Шостаковичийн эхнэр Выборгийн номын санд ховор зургийн цомог бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Шостаковичийн эхнэр Выборгийн номын санд ховор зургийн цомог бэлэглэнэ

Шостаковичийн эхнэр Выборгийн номын санд ховор зургийн цомог бэлэглэнэ

Оросын алдартай хөгжмийн зохиолч Дмитрий Гомтаковичийн бэлэвсэн эхнэр  Ирина Шостакович шинээр гаргасан зургийн цомгийг Выборгийн номын санд бэлэглэнэ гэдгээ мэдэгдлээ. Ирина Шостакович Выборг хотноо зохион байгуулагдаж байгаа Оросын киноны “Окно в Европу” наадамд хүндэт зочноор уригдан оролцож байгаа юм.

“Шостакович и футбол: территориясвободы” нэртэй дурсамж ном, зургийн цомгийг энэ онд хэвлүүлсэн юм.

Кино наадмын хүрээнд “ЛедиМакбет. Безправапостановки” баримтат киног олон нийтэд үзүүлэх юм. Дмитрий Шостакович 1932 онд “Леди Макбет Мценскогоуезда” зохиолоор дуурь бичсэн ч энэ дуурь 27 жил хориотой байсан тухай баримтат кинонд өгүүлжээ. Баримтат кинонд Ирина Шостакович оролцож, өөрийн дурсамжаа хуваалцжээ.

“Выборг хотод болж байгаа энэхүү кино наадмын урилгыг би талархан хүлээж авсан. Энд ирсэндээ би баяртай байна. Выборгийн номын санд энэ жил хэвлүүлсэн “Шостакович и футбол: территориясвободы’ цомгоо бэлэглэхийг хүсч байна. Энэ цомгийг Санкт-Петербургийн консерватор, “DSCH” (ДмитрийШостакович’) хэвлэлийн газар хамтран хэвлүүлсэн юм. Нөхөр минь хөлбөмбөгт их дуртай байсан, энэ сонирхлыг энэ цомогт үзүүлсэн” хэмээн Ирина Шостакович РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Ирина Шостакович нь “Фонд и архив Шостаковича” сан, мөн “Дмитрий Шостакович” хөгжмийн студийг толгойлдог юм.

Эх сурвалж: РИА Новости

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж