Хэт халуун байгаагаас эрчим хүчний хэрэглээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Хэт халуун байгаагаас эрчим хүчний хэрэглээ нэмэгджээ

Хэт халуун байгаагаас эрчим хүчний хэрэглээ нэмэгджээ

Өнгөрсөн долдугаар сард ОХУ даяар их халуун байсан. Энэ халуун цаг агаар наймдугаар сар гарсан ч үргэлжилж байгаа юм. Хэт халуун байгаа нь эрчим хүчний хэрэглээ 3,3 хувиар нэмэгдүүлж 80,8 тэрбум кВт цагт хүргэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,7 дахин их юм хэмээн Эрчим хүчний нэгдсэн системийн оператороос мэдээллээ.

Энэ 2018 он гарсаар хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл хэт хүйтэн, зургаа, долдугаар сард хэт халсан нь хэрэглэгчдийн хэрэглээг нэмэгдүүлжээ. 2018 он гарсаар Оросын эрчим хүчний хэрэглээ 2 хувиар нэмэгдэж 623,2 тэрбум кВт цаг болсон байна.

Цаг агаарын нөхцөл байдал эрчим хүчний хэрэглээнд онцгой нөлөөтэй байдаг байна. Хүйтэн үед халуун байлгах гэж, халуун үед сэрүүн байлгах гэж эрчим хүч ихээр хэрэглэдэг ажээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 29-ний өдөр хамгийн өндөр хэрэглээ бүртгэгдсэн нь 119 мянган МВт байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж