Москвагийн метроны 40 хувь нь агааржуулагчтай

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Москвагийн метроны 40 хувь нь агааржуулагчтай

Москвагийн метроны 40 хувь нь агааржуулагчтай

Москва хотын метроны вагонуудын 40 хувь нь агааржуулагчаар тоноглогдсон хэмээн Москвагийн метроны хэвлэлийн албанаас РИА Новости агентлагт мэдээлжээ.

“Москвад бүгчим халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ үед метроны вагонуудад суурилуулсан агааржуулагч зорчигчдод таатай байна. Гэхдээ вагонуудын 40 хувь нь буюу 2000 орчим вагон агааржуулагчтай. Эдгээр нь “Москва”, “Ока”, “Русич” загварын сүүлийн үеийн вагонууд юм” хэмээн хэвлэлийн албаны төлөөлөгч хэлсэн байна.

Агааржуулагчийн цаг агаарын нөхцөлөөс хамааран өвөл, зуны горимоор ажиллуулдаг бөгөөд тавдугаар сард бүх агааржуулагчийн зуны горимд шилжүүлжээ. Вагонуудыг хөдөлгөөнд оролцохын өмнө техникийн бүрэн бүтэн ажиллагааг заавал шалгадаг байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж