Дүрэмт хувцас 50.000-136000 төгрөгийн үнэтэй байна | News.MN

Дүрэмт хувцас 50.000-136000 төгрөгийн үнэтэй байна

Дүрэмт хувцас 50.000-136000 төгрөгийн үнэтэй байна

Дүрэмт хувцас 50.000-136000 төгрөгийн үнэтэй байна

Зуны амралт дуусч, сурагчид хонхны дуутай уралдан сургуульдаа орох цаг ойртлоо. Эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлдэх гээд тун зав муутай болдог. Энэ удаа  сурагчийн дүрэмт хувцас ямар үнэ ханштай байгаа талаар “Баялаг-Ундраа”, “Нарантуул” худалдааны төв орж, дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм.

Бид эхлээд “Баялаг ундраа” төвд очин сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш сонирхов. Сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэх эрхтэй хувийн хэвшлийн долоон байгууллага байдаг. Харин ‘Баялаг ундаа’ төвд өнөөдрийн байдаар “Шилмэл загвар”, “Өүлэн минч”, “гээд компаниудын сурагчийн дүрэмт хувцас худалдаалагдаж байна.  “Шилмэл загвар” компани бага ангийн охидын пиджак, кардиган, сорочка зангиа зэргийг 86.000 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол хөвгүүдийн пиджак, сорочик, өмд, зангиаг 81.000 мянган төгрөгөөр борлуулж байлаа.

Дунд ангийн охидын хослол 96.000 мянган төгрөг бол хөвгүүдийнх нь 99.000 мянган төгрөгт багтаж байна. Харин ахлах ангийн охид 123.000 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 133.000 мянган төгрөг болох аж.

“Өүлэн минч” компани бага ангийн охидын дүрэмт хувцас болох сарафан, цамц,зангиа  зэрэн 59500  мянган төгрөгөөр худалдаалж байв. Харин хөвгүүдийн хүрэм, өмд,цамц зангиа 81300 мянган төгрөг. Мөн дунд ангийн охидынх 97500 мянган төгрөг бол хөвгүүдийнх 100.300 мянган төгрөгөөр зарагдаж байна. Ахлах ангийн охидынх 123700 мянган төгрөг, хөвгүүдийнх 133600 төгрөг аж.

Наймдугаар сарын эхэн болоод ч тэр үү дүрэмт хувцас худалдаалах компаниуд ч тэр, дүрэмт хувцас сонирхох эцэг эхчүүд  ч цөөхөн байсан юм. 

Энэ үеэр дунд ангийн охиндоо сорочик худалдан авсан Т.Нарантуяа  “Би хоёр хүүхэдтэй. Нэг нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Өнөөдөр цамцыг нь 20.000 төгрөгөөр авлаа. Наймдугаар анги учраас  хуучин сарафанаа өмсчихнө. Дэвтэр, ном зэрэг хичээлийн бэлтгэлийг хангахад 80 гаруй мянган төгрөг болсон. Одоо “Нарантуул” захаар явж хэдэн ээлжийн хувцасыг нь авч өгнө дөө”гэв.

“Өүлэн минч” компанийн борлуулалт хариуцсан О.Наранчимэг хэлэхдээ “Хятад улсаас орж ирсэн дүрэмт хувцас харьцангуй хямдхан байдаг  ч нелон ихтэй. Харин манай компанийн  цамцны хувьд угаах тусам хүүхдийн биед сууж өгөөд зөөлөрдөг давуу талтай. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй. Өнгөрсөн жил  манай компанийн сарафан битүү учир углаад өмсчихдөг  байсан. Эцэг эхчүүдийн зүгээс 1-2 ангийн хүүхдүүд  тамирын хичээл орохоор тайлахад хэцүү байна гэсэн. Харин энэ жил  сарафан урдаа товчтой тайлж өмсөхөд амар болсон” гэв.

Боловсрол, соёл,шинжлэх ухаан спортын яамнаас /БСШУСЯ/ дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд хөвөрдөггүй, хөвөн даавуун материалтай, хоёр жилийн эдэлгээ даах ёстой зэрэг шаардлага тавьдаг. Тэр ч утгаараа сурагчийн дүрэмт хувцас үйлвэрлэх эрхийг аж ахуйн нэгжүүдэд тендерээр олгодог. Үйлдвэрлэгчдийн ярьж буйгаар урд хөршид үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцас материал нь бөөсөрч, эдэлгээ даахааргүй байдаг бөгөөд үнийн хувьд харьцангуй хямд учраас худалдан авагчид байсаар байгааг хэлсэн юм.

“Баялаг-Ундраа” худалдааны төв доторх бэлэн хувцасны лангуунуудад мөн дүрэмт хувцас өлгөөстэй байв.  Худалдагчдын амнаас “Хятад улсаас оруулж ирсэн. Дотооддоо үйлдвэрлэдэг компаниудаас хямдхан бас чанартай материалтай ” хэмээн рекламдлаа.

Үнийн хувьд бага ангийн охидын  дүрэмт хувцас 50.000 мянган төгрөгөөр  зарагдаж байсан бол хөвгүүдийнх 60.000-65000  мянган төгрөгийн хооронд  зарагдаж байв. Дунд анги нь 55.000 мянган төгрөг бол ахлах ангийн дүрэмт хувцас  65000 мянган  төгрөгөөр тус тус  зарагдаж байна. Хувцсыг барьж үзэхэд материал нь  дотоодод үйлдвэрлэснээс хамаагүй нимгэн байсан юм. Мөн худалдан авалт хийж байсан эцэг, эхчүүдийн хувьд амьжиргааны түвшин ихээхэн хамааралтай байдгаа ч нуугаагүй. Дундаж айлын хүүхдүүд тойргийн сургуульдаа суралцахын тулд зөвхөн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэлийг  авах мөнгө л гэр бүлд нь ачаалал үүсгэдэг. Тийм болохоор эцэг, эхчүүд хүүхдээ сургууль завсардуулахгүйн тулд хямд үнэтэй дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэлээр ч болов хангахыг зорьдог аж. Тэдний төлөөлөл бол М.Алтанзаяа.

Тэрбээр зургаан хүүхдийн ээж. Зургаан хүүхдийн дөрөв нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Түүний хувьд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд хоёр сая гаруй төгрөг хүрэхтэй үгүйтэй байдаг гэдгээ хуучилсан юм. Дүрэмт хувцасны үнийн хувьд аль болох хямдханыг бодож  Хятад улсад үйлдвэрлэгдсэн  дүрэмт хувцасыг бага хүүхэддээ авчээ. “Материал муу л юм байна. Гэхдээ яахав, хэдэн сар өмсүүлчих байх” гэлээ. Эцэг, эхчүүдийн хувьд материалын чанартай, чанаргүйг шалгаж авахаас илүү үнийн хямдыг бодолцон худалдаа хийх тохиолдол ч бишгүй байгаа аж.

Бид “Баялаг- Ундраа” төвөөс гараад “Нарантуул” худалдааны төвийг  зорилоо. Хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд, эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг, хэдэн ээлжийн хувцсыг нь бэлдэхээр  эхлээд энэ  захаар  ордог. Наймдугаар сарын эхэн болоод ч тэр үү хүмүүсийн хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа.  “Энэ хүүхдэд таарах дүрэмт хувцас хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ, ямар компани үйлдвэрлэсэн бэ, хүүхэддээ өмсүүлж үзэж болох уу, материалыг нь харъя” гэсэн асуултыг худалдагчид хүмүүс түлхүү тавих аж.  Худалдагч хариуд нь “Дүрэмт хувцаснуудыг Хятад улсад үйлдвэрлэсэн. Өмсөж үзэж болно. Үнэ нь хямд байгаа шүү” гэж хүмүүсийн дунд орилох шахам хэлж байсан юм. Хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж байвал цаг агаарын халуун,хүйтэн хамаагүй гэсэн шиг шийдэмгий төрхүүд хааяа нэг  таарна.

Захад дүрэмт хувцас  материалаасаа шалтгаалаад бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас дөрвөн хос нь  55.000 мянган төгрөг, бага ангийн охидын дүрэмт хувцас гурван хос нь 45.000 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүд, охидынх  65.000 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүд, охидынх 75.000 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Худалдагчийн хэлснээр  “Хятад улсаас оруулж ирсэн дүрэмт хувцасуууд л зах дээр  зарагддаг. Гэхдээ материал сайтай” гэж байлаа.

Уг нь сурагчийн дүрэмт хувцасны материал стандартын дагуу 40 хувь нь цэвэр хонины ноос, 60 хувь нь хөвөн даавуу байх ёстой гэж заасан байдаг. Гэвч  Хятад улсад үйлдвэрлэсэн  дүрэмт хувцас нь харагдах талаасаа дотоодынхоос ялгахааргүй ч материалын хувьд 100 хувь хөвөн даавуу гэнэ. Энэ нь чийг даах, агаар салхи бага нэвтрүүлэх шалтгаан болдог аж. Тиймээс хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна амь насанд халтай гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байдаг. Тэгвэл Хятад улсад үйлдвэрлэсэн дүрэмт хувцас оруулж ирж байгаа асуудлаар БСШУСЯ-аас тодруулахад  “Манай яаманд аль нэгэн үйлдвэр, аж ахуйн нэгжид “зах зээлийг хуваарилах, эзэмшүүлэх” талаар шийдвэр гаргах боломж, эрх хуулиар олгогдоогүй байна. Иймд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах, зах зээлийг хуваарилах чиг үүрэг байхгүй. Сурагчийн дүрэмт хувцас оёж, нийлүүлэх аж ахуйн нэгжийг тухайн үед Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамнаас сонгон шалгаруулсан. Сурагчийн дүрэмт хувцасны үнийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээс авсан үнийн саналд үндэслэн Хүнс хөдөө аж ахуйн яамнаас тогтоосон байдаг. Эцэг, эхчүүд  дүрэмт хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг өөрийн дураар сонгож, худалдан авдаг учраас  нэр зааж аж ахуйн нэгж санал тавих боломжгүй” гэсэн юм.

Э.Бурам 

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-06 202.9.42.7

За яахавдэ манайд үылдвэрлэсэн формнууд бүгд л төстэй ннг их сайн ч биш нэг их муу ч биш гэхдээ үнэ өндөр чанар дизаын муутай байж. Солонгосын сурагчдын цормыг дуурайлгаж хийж болдгүймүү ёстой сайншдэ чанар дизайн өнгө гээд

Avatar

Зочин 2018-08-06 27.123.214.104

Охин маань энэ жил сургуульд орж байгаа юмаа. Аль компанийхийг авбал зүгээр бол, хэрэглэж үзсэн хүмүүс нь бичээрэй. Баярлалаа.

Avatar

zochin 2018-08-06 203.169.50.131

Монгол үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бүгд бөөсөрдөг, хөвөрдөг ш дэ. Худлаа хэлээд байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж