Ерөнхий сайд Г.Занданшатар Давост Монгол Улсын нэрийн өмнөөс түүхэнд байгаагүй, гэнэтийн хөнгөмсөг үйлдэл гаргалаа. Улсын гадаад бодлого, олон арван жил их гүрнүүдийн өмнө ч нугараагүй дипломат “хар хайрцагны бодлогo”-ыг үндсээр нь үгүй хийж орхилоо. Товчхондоо, Ерөнхий сайд дураараа аашилж, Монгол Улсыг олон улсын тавцанд маш хөнгөмсөг харагдуулав.
Түүний энэ үйлдлийг Засгийн газар албан мэдээнд “Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо” хэмээн бахархалтайгаар зарласан.
Дээрх албан мэдээний араас Монголдоо л туршлагатай гэж болох ахмад дипломатчид “Гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн уран нүүдэл”, “Гадаад бодлогын бие даасан байдлыг хангаж, тэнцвэр тогтоосон, цагаа олсон, зоригтой алхам” зэргээр ам уралдан магтан сайшаалаа. Ингэхдээ Гадаад бодлогын үзэл баримтлалаар тодорхойлсон “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн” зэрэг заалтыг эш татацгааж, тараав. Ерөнхий сайд Г.Занданшатар ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа ижил утгатай зүйлс хэлж харагдсан.
Гэвч эдгээр нь хэт хуурчирсан үзэл суртлын шинжтэй үнэлэлт дүгнэлт. Ерөнхий сайд Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын байгууллагад гишүүнээр элсэх бичигт гарын үсэг зурахдаа, УИХ-тай зөвшилцөөгүй шийдвэрлэснийг зориуд хөндөлгүй орхигдуулжээ. Цаашлаад Ерөнхий сайд Г.Занданшатарын энэхүү бие даасан шийдвэр Монгол Улсын гадаад харилцаанд ямар үр дагавар авчрахыг бодолцох боломж олгосонгүй.
Үүгээрээ хэн ч халдаж үл болох УИХ-ын онцгой бүрэн эрхийг булааж, холбогдох байнгын хороодтой ч зөвшилцөөгүй зэргээр Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Олон улсын гэрээний тухай хуулиудыг зөрчсөн. Дээр нь Гадаад бодлогын үзэл баримтлалын амин сүнсийг гуйвуулж, Монгол Улсын хөршүүдтэйгээ харилцах харилцаанд сэв суулгах үйлдэл хийснийг дор тайлбарлая.
ЗОРИЛГО АРГАА ЗӨВТГӨХГҮЙ БУРУУ ЖИШИГ
Монгол Улсын Үндсэн хуулиар гадаад бодлого тодорхойлох, олон улсын байгууллага (эвсэл)-д нэгдэх эсэхийг шийдэх онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдаж байгаа. УИХ-ын тухай хуульд мөн энэ онцгой бүрэн эрхэд хэн ч үл халдаж болно хэмээн тодорхойлоод өгчихсөн нь бий. Олон улсын гэрээний тухай хуулиар ч Ерөнхий сайд “Энхийн зөвлөл”-д нэгдэн гарын үсэг зурахдаа УИХ-тай зөвшилцөх ёстойг сануулсан заалтууд байна. Эдгээр хуульд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал (ард түмний төлөөлөл) Ерөнхий сайд Г.Занданшатарт ингэж дур зоргоороо аашлах эрх олгоогүй. Эсвэл түүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга дур мэдэн зөвшөөрөл өгсөн хэрэг үү гэх асуулт тавьж болно. Гэтэл Монгол Улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний дарга ч Ерөнхий сайдад ийм зөвшөөрөл өгөх эрхгүй. Цагаан дээр, хараар бичсэн хуулиа санацгаа. Хүн биш хууль засагладаг байя хэмээн хэдэн арван жил ярьцгаасан даа.
Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү үйлдлээрээ АНУ-ын Д.Трамптай гар барьж, магтаал хүртсэн байж болно. Харин Монгол Улс олон улсад сайхан харагдсан гэдэг бол зөвхөн нэг сувгийн мэдээлэл. Олон улсын эх сурвалжууд өөрөөр тайлбарлаж байна.
Дэлхийн II дайнаас хойш дэлхийд тогтсон дэглэм, олон улсын эрх зүйг уландаа гишгэлснээрээ зард гараад буй АНУ-ын ерөнхийлөгч өөрөө “Энхийн” гэх зөвлөлийг хугацаагүйгээр даргална. Д.Трамп байсхийгээд л НҮБ-ыг муулж, Дэлхийн худалдааны болон эрүүл мэндийн байгууллагаас эхлээд олон улсын эвслүүдийг үгүйсгэх болсон. Эвслийн дүрмэндээ “Олон улсын байгууллага” гэж тодорхойлсныг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байгааг анхаарах ёстой. Иймд олон улсад “Өөр нэг НҮБ” хэмээн ёжлогдож буй нэг улсын, нэг ерөнхийлөгчийн санаачилгатай “Энхийн” гэх байгууллагад дэлхийн лидер улсууд хараахан нэгдэн ороогүй. Герман, Франц, Их Британи тэргүүтэй Европын томчууд эрс буруушааж, татгалзсан. Хятад, Орос тэргүүтэй хөршүүд “Энхийн зөвлөл”-д нэгдэх эсэхэд, тоймтой хариу өгөөгүй. Дипломат аргаар татгалзсан. АНУ-ын нөмөр нөөлгөний гэгддэг Япон, Өмнөд Солонгос ч тус зөвлөлд нэгдээгүйг бодолцох хэрэгтэй. Мөн анх Газын зурваст энх тайван тогтоох агуулгаар тайлбарлаж байсан тус эвслийн дүрэмд “Газын зурвас” гэсэн нэг ч үг, үсэг байхгүй гэдгийг олон улсын эх сурвалжууд тодотгож буйг анзаарсан байлгүй. Дэргэдээ "Олон улсын тогтворжуулалтын хүчин" нэртэй цэргийн бүтэцтэй зэргийг дурдах юм биш.
Үүнийг дагаад АНУ-ын ерөнхийлөгч “Энхийн эвсэл”-ийн нэрийн дор Венесуэл тэргүүтэй улсад явуулснаас том дайн өдүүлж, энх тайван бусниулаад эхэлбэл, Монгол Улс дэмжсээр байх уу гэдэг асуулт босож ирнэ. Тэр үед Монгол Улс биш Г.Занданшатар гэдэг хүн энэ эвслийг дэмжсэн гэж тайлбарлах уу. Чухам Евразийн лидерүүд олон улсад тогтсон дэг журмыг үгүй хийх энэ эрсдэлээс эмээн, “Энхийн эвсэл”-д элсэхээс татгалзаад байгаа.
Түүнчлэн Г.Занданшатарын тогтоож буй буруу жишгээр Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэхээс өөр аргагүй болж байна. ШХАБ-д ажилагчийн байр суурьтай Монгол Улс хүчирхэг хөршүүдээс ирсэн олон удаагийн шахалтыг бага ард түмэн буюу парламентаараа хэлэлцүүлэн, эцсийн шийдвэр гаргах хуультай хэмээн аргалж ирсэн. Гэтэл Давосын жишгээр Монгол Улсын Ерөнхий сайд бие даан шийдвэр гаргаад, ШХАБ-д гишүүнээр элсэж болно гэдгийг Орос, Хятад мэдээд авчихлаа. ШХАБ ч АНУ-ын ерөнхийлөгч “Энхийн зөвлөл”-ийн адил бүс нутгийн энх тайвны төлөө гэдэг дүрэмтэйг мартаж болохгүй. “Энхийн зөвлөл” нь дэргэдээ цэргийн бүтэцтэй гэдгээрээ ШХАБ-тай төстэй. Тэр үед Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн” хэмээн заасан байдаг гэх тайлбар хэлээд сууж байх уу. Улсын гадаад бодлого, улсын Ерөнхий сайд ийм хөнгөмсөг байж болдог юм уу.
3,576.02






















































Зочин 2026-01-26 66.181.161.231
Ач холбогдол багатай,үүрэг зорилго нь тодорхойгүй,билэгдлийн чанартай ийм юманд элсэх ямар хэрэг байна.
fff 2026-01-26 104.159.78.89
Aguu Amerikiin zindaa hog deer userchee. Hamt baigaa ulsuud ni dandaa mia, yaduu buurai, yas goridson nohoi shig ulsuud, he he. Byalduuchilj, dolignoj baigaad heden dollar salgachih l bodoltoi baih. Trump shig setgeltsiin ovchtei amitand iim l hani oldoj baina. Ih orovdoltei!
Нэргүй 2026-01-26 202.9.41.36
к
Даваа 2026-01-26 202.126.89.147
хэний шахалтаар, хэний нэрийн өмнөөс юу бичээд байнаа. нэр усаа ядаж тавих хэрэгтэй. Шанхайн байгууллагад элс гэсэн шахалт үзүүлж байна гэж ойлгогдож байна. Америктай ойртож болдоггүй юм уу. буруугүй алхам байх шүү. сохрын газар сохор, доголон гүн газар доголон жоохон яваад үз дээ Ерөнхий сайд минь.
Нэргүй 2026-01-26 202.126.90.106
Энэ үйлдэлд нь хятадууд л их баярлаж байга.Ахиад нэг сөргөлдөгч гарч ирлээ гээд .Далдагнах ямарч хэрэггүй юманд дээр ингэж 2 хөрштэйгээ эвгүйтэх үйлдэл хийх эрх Занганд байхгүй яаралтай огцруул
Зочин 2026-01-26 59.153.114.111
Зөв алхам байлаа гэж
Судлаач иргэн 2026-01-26 202.9.46.255
дашзэвэг мягмардорж улны орк бол оросын эрх ашгийн төлөө л ярьж байна…Америктай нэг зөвлөлд хамтрах нь Монгол жлс кремлийн савраас мултарсан бөгөөд дэлхийн төвшинд ажиллах эрх чөлөөт тусгаар улс гэдэгээ анх удаа зарлаж чадлаар..1990 он хүртэл Зөвлөлтийн хараат,1990 оноос Путины фашист дэглэмээс хараат явж байгаа шүүдээ
Зочинъ 2026-01-26 202.126.90.84
Улсаа үүрээд нүүчихгүй юмуу
И 2026-01-26 103.212.117.21
НҮБ -аас гарсан гэсэн үг.
Нэргүй 2026-01-26 66.181.178.249
Яг зөв бичжээ. Үнэхээр хөгийн харагдаж байсан шүү. Трампын хажууд яс горьдсон гөлөг шиг хогын харагдаж байсан. Утгагүй байгууллага дагаж навсагнах юм.
aawd 2026-01-26 103.168.34.234
zass surtei yum. Yu ch boloxgui.
Нэргүй 2026-01-26 59.153.113.152
Orsuud oyu tolgoig avchih geed, putinii zugees dairalt daramt shahaltuud irchihsen baigaa uyd amerikaas tuslamj erehed yu n buruu gj. trumpad saindaa ch bish, hoidchuuliin erhsheelees l zugtaj baigaa n ene baih oo. tiimees bravo
Ннн 2026-01-26 66.181.176.40
ёстой тэнэг үйлдэл хийсэн.Занданшатар.мэдлэг муутай байх
Иргэн 2026-01-26 103.57.95.35
МАН -АН мафиууд юуу нь ялгаатай гэж? Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49- хулгай дээрэмийн дэргэд яршиг л бн!!! Хэзээ байхдаа УИХ- С асуудаг болчихсон юм бэ, Засгийн газар чинь УИХ- дээр гараад 35- жил болж байна хөөе!!!
Ulaanbaatarynkhan 2026-01-26 202.40.137.42
Odoogoor zuvkhun yarigdaj baigaa asuudal. Mongol uls tatvaryg baar avbol elsej bolno. Alivaa sanachlagyg jadlaj shuumjlekh dondon baikhaa boliyo, mongolchuudaa.
Нэргүй 2026-01-26 202.126.91.161
Энхтайваны өмнө хэн ч өвдөг сөхөрдөг юм.
nertei 2026-01-26 103.168.34.69
not when its with Trump, there is no peace
Нэргүй 2026-01-26 202.126.90.106
энх тайваныг америк тогтоох гэж эдийн засагыг бусниулж долларын эрхшээлд ороуулж улс орнуудыг бөхийлгөх ганцхан арга замаар дэлхийг бөхийлгөх бодлогоо улс орнуудад тулган шаардаж байгаа шүү.
Зочин 2026-01-26 31.206.218.41
Юм узээгуй, долигоносон харцтай онигоотой ЕС юм.
Нэргүй 2026-01-26 59.153.113.101
Энх тайванч бодлого санаачлагад нэгдсэн нь яагаад ч буруу байхгүй!Цэцэрхсэн мэдэмгийрсэн тэнэгүүд их боллоо
иргэн 2026-01-26 202.179.15.114
Олон Улсын гэрээ, конвенцэд нэгдэх, ОУБ-ын гишүүн болох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой юм уг нь.. Ийм эвсэл байгуулах, улс орнуудаар гарын үсэг зуруулах санаатай байсан бол Трамп урьдчилж энэ санаачлага, зөвлөлийнхөө талаар танилцуулгах мэдээлэл ирүүлж, энэ тухай Монголын төр урьдчилан судалж, дотооддоо хэлэлцэн шийдсэнийхээ дараа ЗШ очиж гарын үсэг зурах ёстой баймаар юм. Ямарч учиртай юманд гарын үсэг зурчихав, ямар ч үр дагавар гарах юм… бүү мэд ээ. ккк
Хотын уугуул 2026-01-26 66.181.179.207
хол очиж гуц. Гэрээнд нэгдсэн нь зөв. Монгол улс чинь туурагт тусгаар улс. Юм болгоныг үгүйсгэж шүүмжлэхийн дон туссан тэнэгүүд.
Нэргүй 2026-01-26 202.55.188.41
Хөдөөний ац. Баянхонгорын улаан хацарт биз
Вдадииир 2026-01-26 202.9.46.255
хотынхон Ухаантай шүү.. хүндэлдэг
Зочин 2026-01-26 202.126.90.84
ккк, иймэрхүү лалруудаас болж хоёр хөршид идэш болж байгаа юмшдээ
Үнэн үг 2026-01-26 202.126.88.79
Энэ хүн намараас хойш элий балай байгаа шүү. Өөрийгөө магттаг дураараа үйлдэл нь хил даван хортой үр дагварт хүрч байна. Хэрүүлд хэл ам нь гүйцэгдэхгүй цэцэн цэлмэг байгаа нь шизотой ч болсон байж мэдэх юм.. АНУ-д том осолд орсон хүн эрүүл мэндийг нь шалгах ёстой.
Нэргүй 2026-01-26 202.55.188.33
огцруул
Нэргүй 2026-01-26 66.181.160.126
орос хятад 2 энэ хэлэлцээр гэнэ үү эвсэл гэнэ үү юманд нэгдсэн бол өөр хэрэг гэтэл далайд гарцгүй 2 том орны дунд байдаг жижигхэн улс энэ 2 улсын эсрэг цэргийн эвсэл ч байж болох зүйлд гарын үсэг зурна гэдэг тэнэглэл. бодитоор үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл, зүгээр л мөрөөрөө байж яагаад болдоггүй юм.
Зочин 2026-01-26 103.212.118.168
ЗШ ын гол зорилго нь Трамптай уулзаж гар барихад байв.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ЗШ тог тасалж болохгүй гэж үүрэг өгөнгүүт тог тасрахгүй болж хотын бид сэтгэл амарлаа 2026-01-26 103.229.123.23
ЗШ өөрөө толгой мэдэж шийдээгүй биз. Гадаад харилцааны сайд байсан хүн иймэрхүү асуудлыг ямар процедураар шийдэхийг мэднэ биз. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан байлгүй.Энэ ч яахав, АН-ынхан түүнийг огцруулах гэж санал гаргана. Тэрийг нь МАН-ынхан ҮАБЗ-ийн шийдвэртэй юм байна гээд амыг нь таглана. Яг дэд сайдтай байхыг хуульд заасан байна. УИХ-ын гишүүд та нар хүчингүй болго л доо гээд АН-ынхныг мад тавьсантай адил зүйл болно биз. Харин ЗШ тог тасалж болохгүй гэж үүрэг өгөнгүүт хотын бид сэтгэл амарлаа
Зочин 2026-01-26 202.126.90.84
ккк тог могтой хамаагүй байхөө ккк
Мөөгий 2026-01-26 202.21.126.154
АРАЙ Л МОНГОЛЫН ХААН МЭТ ҮЙЛДЭЛ ҮҮ
Зочин 2026-01-26 103.212.118.19
Ан ы сайт боль боль Дотоодын өчүүхэн улс төрийн ашиг сонирхлоор харж шүүмжилжээ Нэгд энэ Эвслийг НҮБ дэмжиж хамтран ажилланам гэсэн Хоерт Евразийн лидерүүдийн талаар худлаа бичжээ Казахстан Узбекистан Армен Нэгдсэн ОХУ нэг тэрбус доллар өгнө гэсэн Элсэхээ судлана гэсэн
Нэргүй 2026-01-26 66.181.183.203
буруу
Нэргүй 2026-01-26 202.55.191.130
насаараа уулын мухарт ганц гэрээрээ, хөдөлсөн шувуу шумуул огтоно болгоноос айж цочиж хардана, үхсэн алдаж ононо л биз амьтан хүний дунд явж айл амьтантай аяга тагш юм ууж идэлгүй яөдгийн ккк
Нэргүй 2026-01-26 124.158.123.242
Хөөрхий ЗШ огцорчихгүй юмсан гээд л өөр зүйлийг харахаа больсон юм болов-уу…
Нэргүй 2026-01-26 103.57.92.72
Эм си эсийн луйварчин оджаргалын угаадас долоосон тавиулууд
Иргэн 2026-01-26 66.181.179.144
Татвараа төлөөгүй.Болохгүй бол больчихно л биз дээ.
зочин 2026-01-26 202.21.120.62
Удахгүй ерөнхий сайд асан Сайханбилэг шиг гадаад улс руу зугтаагаад ирэхгүй болно шүү .Яаралтай хариуцлага тооцох хэрэгтэй. Нөгөө бүгдээрээ хууль засаглана гээд яриад байдаг юу болж байнаа.
зочин 2026-01-26 66.181.188.240
Энэ эвсэл нэгдүүлж АНУ эрхшээлдээ оруулж газар нутаг баялагаас хувь хүртэх эзэмших татвар авах дарамт шахалт үзүүлэх алсын бодлого байж магадгүй ,,,
сонгогч 2026-01-26 202.9.46.203
"МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ МОНГОЛ" -ын 1 жишээ…
Нэргүй 2026-01-26 59.153.87.54
Орос Хятадын ороогүй юманд орж байх нь зөв. Гэхдээ наадхын чинь дарга нь их тавьтаргүй хүүхэмсэг, орон гаран гар штаа
Нэргүй 2026-01-26 66.181.187.101
Орос ордогоо ороод 1 тэрбумаа өгсөн
Нэргүй 2026-01-26 103.212.117.66
Америкт хоригт ороод авахаасаа өнгөрсөн 6 тэрбум доллараас нь авбал орж болох юм гэж Путин хэлсэн нь дипломат арга хэрэглэж шууд татгалзахаас займруулсан хэрэг. Харин америк тэр хоригт орсон мөнгийг Оросыг энэ зөвлөлдөө оруулахын тулд гаргах уу үгүй юу гэдэг нь сонин.
Нэргүй 2026-01-26 202.126.89.78
уг дүрэмд нь Монгол улсын гадаад бодлогод харшлах зүйл нэгээхэн ч байхгүй харин ч дэмжүүштэй заалтууд байгаа юм байна. Ерөнхий сайд маань улсын их хуралд санал оруулж хэлэлцэлгүй бие дааж шийдвэр гаргасан нь алдаа болсон юм боловуудаа…
зочин 2026-01-26 66.181.160.115
Харин тийн ..Наад Занданшатар чинь тархиний саажилттай хүн шдэ ..Үе үе хачин үйлдэл хийдэг нөхөр шд ..Ийм хүнээр засаг толгойлуулах нь маш аюултай шдээ !!!…Эртхэн зайлуулахгүй бол юуч хийж мэдэх дебил шүү
Иргэн 2026-01-26 59.153.113.195
Занданшатартай хариуцлага тооцох цаг нь аль хэдийнээ болчихоод байна. УИХ-ын бүрэн эрхэд хоёрдахь удаагаа БҮДҮҮЛГЭЭР халдлаа
нэргүй 2026-01-26 202.131.232.157
хувийн амбицаар хандаад байх шиг трампын өмнө шарвалзаад бусад томоохон орнууд нэгдээгүй байна шүү дээ
Нэргүй 2026-01-26 103.57.93.48
Зөв зүйл хийж байвал Трампын толгойг илж урамшуулж яагаад болохгүй гэж
зочин 2026-01-26 66.181.160.115
Болохгүйээ!!.. Наад Трамп чинь одоо юуч шаардаж магадгүй мал.."Украйнд энх тайван тогоох гэж байна ,цэрэг явуул".. гэвэл яахуу ?..
Нэргүй 2026-01-26 103.168.34.153
Уг нь Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд ямар нэг эвсэл хөдөлгөөнд нэгдэхгүй Төвийг сахих хар хайрцаг ны бодлоготой ч Ерөнхийлөгч Хүрэлсүх маш олон удаа хөнгөмсөгөөр олон янз болж гуйвж дайван тал бүрийн хошного долоож Монгол Төрийг я***н болгож байгаа нь Монгол Улсын хувь заяанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй юм. Ер нь Ерөнхийлөгч Хүрэлсүхэд ард түмний зүгээс импичмент хийж санал асуулга явуулах зайлшгүй шаардлага аль хэдийнээ үүсээд бн.
Нэргүй 2026-01-26 103.57.93.48
Одоо цагт нэг ерөнхийлөгчийг дагах, нэг талыг дагадаг зуршил хоцрогдсон. Хэн нэгний зөвийг нь дэмжээд л явна ш дээ. муу гэж бодсоныгоо муулаад л сайн гэж үзсэнийг шүтээд өөрийн толгойгүй явах нь ямар инээдтэй харагддаг болохыг зарим сайт харуулдаг шүү!!!
Нэргүй 2026-01-26 59.153.114.115
энэ тэнэг унах нүхээ томруулчихлаа, үнэхээр хөнгөн дибиль
Нэргүй 2026-01-26 103.57.94.31
Энэ Занланшатар 1 номертой ярьж шийдсэн байлгүй тэрнээс биш ингэж дураараа загнаж чадахгүй байх ер нь энэнд элсдэг хэт түрэгдсэн гэж харж бн 2 хөршөө харах байсан мөн дипломат байдлаар эвтэйхэн бултах байоаа
Нэргүй 2026-01-26 103.168.34.153
ЗШ т ямарч эрх мэдэл байхгүй байна шийдвэрийг ганцхан ХС гаргадаг.
Нэргүй 2026-01-26 59.153.113.195
Тэгвэл хоёуланг нь огцхуулах хэрэгтэй болж дээ ккк
Нэргүй 2026-01-26 103.229.122.198
Занданшатар ч ганцаар шийдээгүй байлгүй?? Толгой мэдэн шийд гэвэл цаадах чинь ухаан хүрэхгүй шүү дээ!!!
Нэргүй 2026-01-26 103.57.93.48
Трамп ч байна уу, Путин ч байна уу, Ши ч байна уу, гол нь Энхтайваны төлөө бол манай улс гол дүрд нь явна гэсэн шинэлэг хандлагын төлөө зүтгэж байна гэж харж байна
Нэргүй 2026-01-26 202.9.41.2
Гяяяхх гяяячх
Нэргүй 2026-01-26 66.181.160.76
ҮХ – г зөрчсөн эсэхийг ЗШ мэддэг шүү дээ , тэгж байж БТ – уулав …
Нэргүй 2026-01-26 66.181.186.217
Ene bichsen zuil unen shuu… Zugeer l Trumptai gar barij, tom bolj haragdah gesen, socialyn commentoor ajlaa hiideg populist ulsturchiin bodlogogui uildel… pyaldaga
Нэргүй 2026-01-26 103.57.94.102
АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп зайлуулагдана. Жилийн дараа. Тэр үед юу болох вэ.