ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2018.VIII.06-2018.VIII.12/

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2018.VIII.06-2018.VIII.12/

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2018.VIII.06-2018.VIII.12/

ХОНЬ

Таныг том өөрчлөлт, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх цуцашгүй тэмцэл хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр баяр хөөр, зугаа цэнгэл бялхана. Дурлалын гал асч мэднэ. Удахгүй эхлүүлэх төсөл, гэрээ, дотно харилцаанд хамгийн чухал үе ирж байна. Гэр бүл, найз нөхдийн хооронд үл ойлголцол үүсэж мэднэ. Тиймээс өөрөөс тань шалтгаалсан асуудалд анхааран дотны хүмүүсээ гомдоохгүй байх хэрэгтэй. Санхүү, мөнгөний асуудалд хянамгай ханд. 

ҮХЭР

Зөн совиндоо итгэ. Дотоод хүнээ сонсохыг од эрхэс танд зөвлөж байна. Учир нь энэ долоо хоногт таны энерги, аура тань нэмэгдэж, бусдыг татах увидас нэмэгдэнэ. Таны хандлага эргэн тойрныг чинь өөрчилж буйг харна. Үүнийг ойлгоход амаргүй. Долоо хоногийн дундуур нууцлаг, гайхалтай хүмүүс гарч ирнэ. Сониуч зан, дийлдэшгүй хүсэл таны өмнөөс бүхнийг хийнэ. Долоо хоногийн сүүлчээр дурлалын элч тань дээр зочилно. Ажил, гэр бүл, хувийн асуудал бага гарна. 

ХАМТАТГАХ

Энэ долоо хоног энгийн, хэвийн үргэлжилнэ. Ирээдүйг тань шийдэх маш чухал сонголтын өмнө ирнэ. Хэрхэн сонгохоос таны сайн сайхан амьдрах эсэх нь шалтгаална. Тиймээс бодож боловсруулсан, шийдвэр гаргасан долоо хоног өнгөрөх болно. Дотоод хүнээ сонсох нь зөв ч зарим тохиолдолд ойр дотны чухал хүмүүсийн зөвлөгөөг дагах хэрэгтэйг сануулж байна. Холын хүнээс сайн мэдээ сонсоно. Санхүүгийн асуудалд өртөж магадгүй. Хэрэггүй зүйлд зарлага гаргахаас зайлсхий. 

МЭЛХИЙ

Хэт их яаруу зан амжилтад хүргэхгүй. Бүх зүйл номоороо, төлөвлөгөөний дагуу байгаа тул хүлээхэд гэмгүй. Үүнээс болж ажлын хамтрагчтайгаа зөрөлдөж магадгүй. Үнэхээр сайн ажиллаж байгаа бол од эрхэс үүнийг чинь дэмжин, хариуг нь барина. Шинэ танилтай болж, бизнес ажил хэрэгт тусалж магадгүй. Боломжийг алдалгүй хамтраад үз. Гэвч хэт их найдах хэрэггүй. Хайр сэтгэлийн талд амжилт дагуулна. 

АРСЛАН

Завгүй өдрүүд үргэлжилнэ. Хүсч байсан ажлын санал ирнэ. Шинэ ажил тань таныг сорих тул өөрийгөө хөгжүүлэхэд цаг зарцуулаарай. Дуртай зүйлдээ мөнгө зарж, наймаа хийхэд тохиромжтой үе. Долоо хоногийн эхээр хайртай дотно, амьдралд чинь гол үүрэг гүйцэтгэх хүмүүсийн нөлөө их байна. Долоо хоногийн дундуур баяр хөөр дүүрэн байж, хүсэл биелсэн мэт байна. Амралтын өдрүүдээр амарч, төлөвлө. Бямба гаригт та од мэт байна.  

ОХИН

Сэтгэл хөдлөл, догдлол дүүрэн өнгөрнө. Найзуудтайгаа уулзаж, айлаар зочлон, салхинд гарч завгүй байх нь. Долоо хоногийн эхээр баяр хөөр, үйл явдлууд давхцаж, сэтгэл санаа өөдрөг байна. Дарга, ажилтны хооронд өөрчлөлт гарна. Огцрох, эсвэл тушаал дэвших нь танаас шалтгаална. Гэр бүл, аав ээж, хүүхдүүдийнхээ дэргэд байж, хоол хийж, гэр орноо тохижуулах долоо хоног. Долоо хоногийн эхээр дотно зөвлөх, итгэлт найзтайгаа уулзана. Эрч хүч, бусдыг татах чадвар сэргэх тул дипломатчид давуу эрх олж авна.

ЖИНЛҮҮР

Жинлүүрийн ордныхон энэ долоо хоногт үргэлж байдаг нэг газраасаа хөдөлж, цоо шинэ мэдрэмж, орчинтой танилцах аж. Угтаа бол байгаа түвшингээсээ нэг шат ахина. Таны зорилго тэмүүллийг дэмжиж, тус болох хэн нэгэнтэй танилцах боломж олдоно. Өөрийнхөө үзэл бодолдоо тууштай байснаар, амжилт танд улам бүр ойртох болно. 

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоногт таны хувьд хамгийн чухал зүйл бол хайр дурлал байх болно. Ажил, карьераас илүүтэй гэр бүл, хайртай хүмүүстээ анхаарал хандуулж, хайр дурлалын харилцаагаа сэргээх хэрэгтэй. Эс бөгөөс таныг гэх сэтгэлтэй хүмүүсийг гомдоож мэднэ. Ажил хэрэг, бизнесийн салбарт ахиц гарна. Төлөвлөж байсан төлөвлөгөөнүүд биелнэ. Бүх зүйлийн балансыг мэдрэн, мэдрэмжтэй хандаж чадвал бүх зүйл аяандаа сайжирна. 

НУМ

Сайн сайхан зүйл бодож, хэт их бодолд автан ажлаа хойш тавих шаардлагагүй. Хүчтэй зоригтой байх аваас ямар ч саад бэрхшээлийг төвөггүй давж гарч чадна. Шинэ хүн төрөх тухай мэдээ сонсох нь. Бусадтай зөрчилдөж, бусдад уураа гаргахаас зайлсхийж,  дуртай зүйлээ барьж авах юм уу, шинэ танилтай бол. Сайн ажиллаж, өөрийгөө үнэлүүлэх цаг ирж байна. Бусдын дэмжлэг хэрэгтэй долоо хоног.

МАТАР

Энэ долоо хоног хэвийн үргэлжилнэ. Хэн нэгэнд чадахгүй зүйлээ амлахаас татгалзаарай. Энэ нь таныг төвөгтэй байдалд оруулж, сэтгэл санааг тавгүйтүүлж мэднэ. Мөн хэрэггүй зүйлд цагаа үрэхээс сэргийлж, зөвхөн өөрийн зорилго, тэмүүлэл рүү чиглэн эрч хүчтэй алхаарай. Долоо хоногийн сүүлээр ажлаа зохицуулан амралт, зугаалгаар явахад тохиромжтой. Найзуудтайгаа уулзаж, стрессээ тайлж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. Салхинд гарч толгойгоо сэргээсэн ч болно. 

ХУМХ

Энэ долоо хоногт гэнэтийн явдлаар дүүрэн байх бололтой. Эцсийн мөчид та өөрийнхөө байгаа нөхцөл байдлаа дээрдүүлж чадна. Бусдаас урмын таатай үгс сонсож, таатай мэдрэмж авна. Онцгой хэн нэгэн танд сэтгэл зүрхээ нээж, хайр сэтгэлийн харилцаа үүсэх аж. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн идэвхитэй хийх хэрэгтэй. Хооллолтдоо анхаарч ходоод гэдсээ хямруулуузай. 

ЗАГАС

Ажил, хувийн амьдралаа ялгаж салган зохицуулахыг зөвлөе. Хэт их ажилд дарагдан гэр бүлдээ хандуулах халамж, зав зайгаа сайтар төлөвлөөрэй. Дадаж сурсан зүйлдээ өөрөөр хандах, этгээд сонин үйлдэл гаргах, болчимгүй үг хэллэг хэрэглэх зэрэг нь бусдыг гайхшруулж, шүүмжлэлийн бай болж мэднэ. Ажлын байран дээрх зөрчилдөөн үл ойлголцлоос үүссэн уур бухимдлаа гаргах хэрэгтэй. Үүнд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй арга болно. Гэр бүлд үл ойлголцол гарч магадгүй ч хурдан эвлэрч ойлголцоно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж