Энэ онд нийслэлд 78,5 км дугуйн зам барина

Энэ онд нийслэлд 78,5 км дугуйн зам барина

Энэ онд нийслэлд 78,5 км дугуйн зам барина

Өнөөдрийн байдлаар нийслэлд 101.7 км урт дугуйн зам байдаг. Тэгвэл нийслэлийн хэмжээнд энэ онд 78.5 км дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барихаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

Нийслэлээс дугуйн замын төлөвлөлтийг үе шаттай нэмэгдүүлж, 2026-2028 онд нийслэлийн зургаан дүүрэгт 253 км урт дугуйн зам шинээр барьж, 2040 он гэхэд нийт дугуйн замын уртыг 1677 км-т хүргэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурлаж, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан дугуйн замыг барих юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-25 103.168.34.165

явган замын талыг нь будаад, машин замын 1-р эгнээн дээр зураас татаад л дугуйн зам болно. энэндээ тэрбум тэрбумаар тендэр зарлана, дараа нь нийтээрээ Нямбаатараа магтана, хошин шог юм даа!!!!

Avatar

Т1үүд 2026-01-25 202.9.47.26

Явган замаа нарийсгаж нэг хүн багтахгүй болгож зураас татаад хаяна биз нянбаа puздаак

Avatar

Зочин 2026-01-25 103.212.118.61

Дугуйн зам гэж явган хүний замаас хумслахаа больмоор, ямар ч стандарт энэ тэргүй явган хүний замын талыг будаад дугуйн зам хийлээ гэж бүлтэрдэгээ больмоор

Avatar

kkkkk 2026-01-25 59.153.112.77

Наад дугуу, скутер нтр болиоч дээ!!! Явган хүний замаараа тайван, айдасгүй явмаар бна ш дэ новшнуудаа!

Avatar

Нэргүй 2026-01-25 103.229.120.166

Авто замаа бариач, өргөтгөөч, нээгээч мангар оркуудаа.

Avatar

Нэргүй 2026-01-25 202.9.40.215

Бүтээн байгуулалт хийж л байвал сайн байна. Ямар ч ажил хийхгүй идэж ууц байснаас дээр юм. Бат-үүл, Сумъяабазар гэсэн хотын дарга нар дорвитой бүтээн байгуулалт хийгээгүй.

Avatar

Нэргүй 2026-01-25 122.201.31.108

явган хүний замаа таллах ажиллагаа юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж