Тойм: Нийслэлчүүд хөлдөж үхэхгүйн төлөө тэмцэж, Ерөнхий сайд Давост айлчлав

Тойм: Нийслэлчүүд хөлдөж үхэхгүйн төлөө тэмцэж, Ерөнхий сайд Давост айлчлав

Тойм: Нийслэлчүүд хөлдөж үхэхгүйн төлөө тэмцэж, Ерөнхий сайд Давост айлчлав

Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоногт дотоодод өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна


Өнгөрсөн долоо хоногт нийслэлчүүдийн хувьд цахилгаан дулаангүй болж хөлдөж үхэхгүйн төлөө тэмцэж өнгөрүүлэв. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зуунд лаа барьж, газ асааж хоол ундтайгаа залгаж үндсэндээ 13 дугаар зуун руу ухарсан долоо хоног болж өнгөрлөө. Тодруулбал, нэгдүгээр сарын 20-ны өглөө 6:10 цагийн үед "ДЦС -IV"-ын наймдугаар зууханд гэмтэл гарсан. Гэтэл ДЦС-уудын бүх генераторууд нөөцгүй ажилладаг байна, тиймээс цахилгаан хязгаарлаж засвар хийхээс өөр аргагүй аж. Мөн өнгөрсөн долоо хоногт ойрын хэдэн жилд тохиогоогүй хүйтэрсэн үүнээс үүдэж Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр цахилгаан станцаар дамжуулаад нүүрс орох хэсэгт саатал гарсан. Улмаар 300 мегаваттын хүчин чадалтай ажиллаж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станц 120 мегаваттын хүчин чадалтай ажилласан. Ийм хүндрэлүүд гарснаас шалтгаалаад 160 мегаваттын хязгаарлалт хийсэн. Улмаар айл өрхүүдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж эхэлсэн. Ингэхдээ нэг айлын цахилгааныг 1:00-1:30 цаг хязгаарлана гэсэн боловч бодит байдал дээр 2 цаг зарим газруудад түүнээс дээш цагаар хязгаарлалт хийж ингэснээр айл өрх болон  аж ахуй нэгж, байгууллагуудын дулаан тасалдаж идэр есийн хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд хөлдөж үхэх эрсдэлтэй нүүр тулав. Олон хавар нэгэндээ гэгчээр өнгөрсөн жилүүдэд нийслэлд -40 хэм хүртэл хүйтэрч, ДЦС-д гэмтэл гарвал хот тэр чигээрээ хөлдөнө гэдгийг албаныхан хэлж байсан ч салбарын сайд нь "аргалана даа" гэсэн ч үнэн хэрэгтээ энэ салбар аргацаах биш бодит бүтээн байгуулалт хийх шаардлагатай байгааг харууллаа.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 600 орчим мегаватаар эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, 2024 оноос хойш Бөөрөлжүүлтийн 300 мегаватт хоёр блок ашиглалтад орлоо. Хоёрдугаарт, Сонгино дээр 80 мегаваттын батерей хураагуур ашиглалтад орсон. Мөн Багануур дүүрэгт 50 мегаваттын батерей хураагуурын станц ашиглалтад орсон. Дорноговь аймаг 30 мегаваттын батерей станц ашиглалтад орсон, үүнийг хувийн компани барьж, гүйцэтгэсэн. Ингээд нийт 160 мегаватт батерей хураагуурын станц ашиглалтад оруулаад байна. Одоогоор Сэлэнгэ, Тосонцэнгэл сумдад цахилгаан станц ашиглалтад орно. Гэсэн ч ачаалал нэмэгдээд байна.  2027 оноос Монгол Улсын эрчим хүч хүндрэлд орохгүй" гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд буй.

ДАВОС ХОТНОО БОЛСОН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЕРӨНХИЙ САЙД ОРОЛЦОВ

Мөн өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Г.Зандаршатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон  56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Чуулга уулзалтын эхний өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан Мартыг хүлээн авч уулзав. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн шинэчлэлийн хүрээнд Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг талууд онцлов. Мөн өдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын хооронд зохион байгуулах өндөр түвшний айчлалуудыг уялдуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Бан Ги Мүн сантай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлан өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах асуудлаар ярилцав. Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг болох “Maekyung Media Group”-т ярилцлага өгөв. Ерөнхий сайдтай тус группийн редактор Юн Воп Суп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дахь Монгол Улсын оролцоо болон Монгол, Солонгосын худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцав. “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдвийн дор болж буй энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, томоохон корпорациудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 3000 гаруй төлөөлөгч хуран чуулж байна.
Манай улсын  хувьд энэхүү чуулга уулзалтад өндөр дээд түвшинд оролцсоноор дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах, Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдэд олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэлийг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Ц.ДАГВАДОРЖИД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООСОН БОЛ Э.НОМИН-ЭРДЭНЭ, Э.ГАН-ЭРДЭНЭ, Х.ЭНХСАЙХАН НАРЫГ ЦАГААТГАВ


Өнгөрсөн долоо хоногийн иргэдийн анхаарлын төвд байсан үйл явдлын нэг нь 16 настай охины амь насыг хохироосон гэх Ц.Дагвадорж, Э.Номин-эрдэнэ, Э.Ган-эрдэнэ нарын шүүх хурал байлаа. Тэгвэл тус хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд хуралдаж шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүгчид ялын тогтоолоо уншлаа. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож харин хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-эрдэнэ, Э.Ган-эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгаж шийдвэрлэв. Мөн гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Дагвадоржийг 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэв

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-25 103.145.234.36

АН-ынханы балаг дуусаагүй үргэлжлэлсээр….Асар их зээлийг ямарч тооцоо судалгаагүй авч хойч үе төлнө гэж байхаар 5-р цахилгаан станцаа барьсан бол аштай юу? Даанч АН-ын удирдлагууд зөвхөн өөрсдөө хувааж идэх зорилготой зээл авсан тул юу ч хийгээгүй тэр их зээлийг хувааж идсэн. Одоо ч зээл төлөлт үргэлжилж байна.

Avatar

Нэргүй 2026-01-25 59.153.112.94

Олон улсын бага хурал, форум, чуулган ба семинарууд нь бүгд л онгоцны бизнесийг тэтгэдэг. Иймэрхүү хурлаар юу ч шийддэггүй. Монголын өндөрлөгүүд энэ хэрэгцээгүй хуралд оролцох хэрэггүй байсан юм.

Avatar

Нэргүй 2026-01-25 66.181.161.206

Хөлдөж үхэх нь ч хаашаа юм сайхан үлээдэг нөхөр вэ энэ чинь ха ха. Харин замын гэрлэн дохиог сүлжээнээс салгаж тусдаа эх үүсгүүртэй болгохгүй бол аваар гарч мэдэх юм билээ шүү. Эмнэлэг томоохон их дэлгүүр онцгой цагдаа цэрэг мөн адил.

Avatar

Т1үүд 2026-01-25 202.9.47.26

Чойжоо огцор, Тавинбэх хулгайчийн хөрөнгийг хурааж 15 жил өг! Өмөөрч байгаа бол Зандан огцор.

Avatar

Нэргүй 2026-01-25 103.229.121.27

Яаралтай 500мвт цахилгаан станци эхлүүл. Тэгэхгүй бол МАНАН зайлсан дээр.

Avatar

Нэргүй 2026-01-25 103.229.121.27

Сая цахилгаан тасрахад хачитн юм ажиглагдав. ТЭЦ4 эвдрэл гарахд Бөөрөлжүүт нүүрснээс болж зэрэг эвдэрч байна. Мөн хүйтний эрч маш аймаар урд хожид байгаагүйгээр -40 хүрч хүйтрэв. Энэ юуг хэлээд бна гэхээр ГАЙ ГАНЦААРАА ИРДЭГГҮЙ гэдгийн баталгаа. гэж харж бна. ЦААшид ийм юм болохд бэлтгэлтэй баймаар бна.

Avatar

Нэргүй 2026-01-25 103.168.34.75

Байгалийн давагдашгүй хүчин зүйл’ шүү

Засгийн газар болзошгүй эрсдэлийг сануулаагүй’

Avatar

Нэргүй 2026-01-25 66.181.160.79

Төрийн нарийн газар агентлагийн дарга нар нь хууль зөрчиж, өмч хөрөнгийг шамшигдуулан иргэдийг хөлдөж үхэх эрсдэлд оруулж байхад Чойжилсүрэн сайд нь яг мэдэхгүй байж яг харагдаач. Огцруулах төдийгөөр хязгаарлахгүй Сайдыг нь мөн шоронд суулгаж, шалгаж, шийтгэлийг оногдуулах хэрэгтэй. эх орон ард түмнээ бодохгүй.Иргэд цахилгааны хосдолоос болж угаартаж өвчин тусч үхэж, байр байшин нь шатаж, тог тасалдуулж байгаагаас цахилгаан хэрэгсэл нь эвдэрч шатаж энэ их хохирол үүсч байгааг хэн хариуцах юм бэ

Avatar

сонгогч 2026-01-25 202.9.46.203

Зөвлөлтийн барьж өгсөн цахилгаан станцууд Монгол улсыг 100 -аад жил халааж, гэрэлтэй, дулаахан байлгажээ. Тэтгэвэрт гарах цаг нь болж. 2028- онд засагт гарах нам 6-р станцыг, 2032 онд засагт гарах нам 7- р цахилгаан станцуудаа нэн яаралтай барихгүй бол 30 биш 100 жилээр ухарч лаатай өвөлжихөд тун ойрхон болж байгаа юм байна шүү…Ц.Станц барихгүй намыг сонгохгүй…

Avatar

Нэргүй 2026-01-25 66.181.176.67

Цахилгаан станцуудын төрөл, үндсэн төхөөрөмжийг хэрэглээний ачаалалтай зохицуулахгүй бол түмэн МВт бий болгоод ч нэмэргүй. УИХ, ЗГ-ын гишүүд, Эочим хүчний сайд мэтийн төр түмнийг сүйэгэгчдээс яс салахаас аргагүй.

Avatar

Нэргүй 2026-01-25 103.229.122.116

suka чи л балгас болсон оромжиндо үхэх гэж баисан баих

Avatar

Нэргүй 2026-01-25 66.181.190.37

Ухаа худагаа авья гэж та нар их донгодох юм, битгий горьд! Ухаа худагаа өгөхгүй гэж л хятадууд Оюук, амарбаясгалан, булгантуяа нарыг нүд ирмэхийн зуур тонилгоод л, өөрсдийн мөнгөний угжуудаа тавьцгаасныг ямар амархан мартнам бэ?!!!!

Avatar

Нэртэй 2026-01-25 59.153.87.54

тог тасрахад цахилгаанаа нарны панель, аккумлятороор шийдчихсэн, лаа асаахад арай ч хүрээгүй. Гэр байшинд гал түлэх боломжоо үлдээх ёстой юм билээ.Даараагүй ээ

Avatar

Б 2026-01-25 103.57.94.112

ашгүйдээ..зуухгүй таг айлууд олон болгоод сандарсан иргэд олон б.адаа

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-01-25 103.229.123.23

. 5/Дээд түвшиндээ эрчим хүчний шинэтгэлийн ажил зангигдахгүй байна.Ж-нь, одоо УИХ-ын дарга нарын хэсэг гишүүд сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хөөцөлдөөд эхэллээ. Одоо яахав?Эрчим хүчний асуудлаа томоор нь, улсын хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд харж, судалгаанд суурилсан шинэтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдээд явмаар юм. Судалгаанд тулгуурлаж цогцоор нь шийдээд, нэгэнт шийдсэн бол түүнийгээ бүх түвшинд ягштал баримтлаад ажиллавал үр дүн заавал гарна

Avatar

зочин 2026-01-25 66.181.183.31

Шаардлагатай бол бусад зарим төслүүдийг зогсоож байгаад ч болсон 5-р цахилгаан станц барих ажилд эрчимтэй орох хэрэгтэй Аль ч оронд ялангуяа манайд цахилгаан дулаан уур усны хангамж эхний төвшинд тавигдах ёстой,

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2026-01-25 103.229.123.23

Бидний гол дутагдал: 1/Эхэлсэн ажлаа зогсоочихно. Ж-нь, Эрдэнэбүрэнгийн ус. цах. станцын ажил овоо эрчтэй эхэлсэн ч одоо чимээгүй. 2/Яриад л байдаг шийдэл байдаггүй. Ж-нь, Таван толгойн цах.станц, 5-р цах. станц г.м. 3/Яах нь мэдэгдэхгүй чимээ алдардаг. Ж-нь, 3-р цах. станцыг оросуудаар засуулах яриа гараад чимээгүй.4/Эрчим хүчний салбарын удирдлага нэг гарт төвлөрөөгүй. Ж-нь, хороо, яам, корпорацид чиг үүрэг давхардсан.

Avatar

Нэргүй 2026-01-25 103.229.123.23

Манай ЕС өчигдөр дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн, бидний ардчиллын зүг чигийг заагч алтан гадас од болсон АНУ-ийн ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМПТАЙ ТӨӨ ЗАЙГҮЙ НАЙЗУУД БОЛЖ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙСАН бол өнөөдөр Дөрөвдүгээр цахилгаан станцын засварчдын цалин хөлс, урамшуулыг шийдээд явж байна.Энэ хоёр үйл явдлын дунд мөн ч олон зүйлс бий бөгөөд тэр бүгдийг амжуулаад байгаа ЕС-тай болжээ бид. АН-ынхан, мөн МАН-ын зарим нь түүнийг огцруулна гэдэг ч ЛӨӨЛӨӨ болж байх шиг ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж